"Blackpink"-ын Ружэ "Columbia Records"-той гэрээлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

"Blackpink"-ын Ружэ "Columbia Records"-той гэрээлж магадгүй

"Blackpink"-ын Ружэ "Columbia Records"-той гэрээлж магадгүй

"Blackpink" хамтлагийн "YG Entertainment"-тай байгуулсан долоон жилийн гэрээ өнгөрсөн наймдугаар сард дууссан. Хамтлагийн гишүүдээс ганцхан Ружэ л гэрээгээ үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл өмнө нь гарсан билээ. Үлдсэн гурван гишүүн өөр агентлагтай гэрээлсэн ч жилд зургаан сарыг "Blackpink" хамтлагийн үйл ажиллагаанд зориулна гэжээ.

Гэвч Парис хотод "Columbia Records"-ын гүйцэтгэх захирал Рон Перритэй уулзаж байгаа Ружэгийн зураг Даваа гаригт цахим сүлжээнд нийтлэгдсэн нь шуугиан тариад байна. Үүнээс улбаалаад Ружэг Америкийн компанитай гэрээлнэ гэсэн цуу яриа гарчээ.

АНУ-д төвтэй "Columbia Records" нь Селин Дион, Бейонсе, Адель, Харри Стайлс зэрэг поп урлагийн томоохон төлөөллүүдтэй хамтарч ажилладаг.

Ружэ "Columbia Records"-той хамтран соло албум гаргаж магадгүй гэсэн таамаг ч байна. Учир нь К-попын олон ч уран бүтээлч дэлхий дахины сонсогчдыг татахын тулд АНУ-ын компаниудтай хамтарч ажиллаж байсан.

Түүнчлэн хамтлагийн гишүүн Лизаг авч үлдэхийн тулд "YG Entertainment" маш их хичээж байгаа гэж "Korea Herald" хуудас мэдээлэв. Зүүн өмнөд Азийн хөгжмийн агентлагуудаас Лизад 50 тэрбумаас 100 тэрбум вон хүртэлх үнийн дүнтэй гэрээний саналууд иржээ. Хамтлагийн зарим гишүүн хувьдаа агентлаг байгуулахаар ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

Дашрамд дурдахад, "Blackpink"-ын гэрээ дуусч, гишүүд гэрээ байгуулахгүй болсон гэх мэдээллийн дараа агентлагийн хувьцаа 13.28 хувиар унасан. Агентлагийн зүгээс юу ч бүрэн шийдэгдээгүй гэсэн мэдээллийг хийж байв. "Blackpink" гэрээгээ цуцалсан ч "YG Entertainment" хүчтэй суурьтай учир хангалттай хөл дээрээ тогтож үлдэж чадна гэж ажиглагчид харж байна.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж