"НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийн тулд төсвийн үргүй зардлыг танана"

"НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийн тулд төсвийн үргүй зардлыг танана"

"НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийн тулд төсвийн үргүй зардлыг танана"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд нийтийн өргөдөл гомдлын D-Өргөдөл системд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал асуулга явагдаж, иргэдийн дэмжлэгийг аваад байгаа. Буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлсэн нөхцөлд иргэдийн гарт очих урамшууллыг өсгөхөд нэмэлтээр 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвт шаардлагатай гэх тооцоо гарсан.

Тэгвэл энэ эх үүсвэрийг төсвийн үр ашиггүй зардлыг танах зарчмаар бүрдүүлэх боломжтой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлого, иргэдэд өгч буй урамшууллын өсөлт харилцан адилгүй, шударга бус байгааг сануулж, иргэдийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломж бийг онцлов. Учир нь 2020 онд НӨАТ-аас улсын төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрч байсан бол 2024 онд 6.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл энэ хугацаанд НӨАТ төлөлт 3 дахин нэмэгдсэн. бол буцаан олголтын дүн төдийлөн өсөлгүй, 300-400 тэрбум төгрөгт хэлбэлзэж байна. Иймд татварын урамшууллыг шударгаар тогтоох замаар иргэдийн хэрэглээг дэмжих, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, цаашлаад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг хумих боломжтой гэж УИХ-ын дарга мэдэгдээд байгаа юм.

Т.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2023-10-19 202.9.46.117

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ДАНХАР ОРОН ТООГОО 50% БУУРУУЛЖ, ТӨСВӨӨ ХЭМНЭ…..АЖЛЫН ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2- ЫНХОО АЛЬ 1- Г НЬ ТАТАН БУУЛГА…

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн. 2023-10-19 139.5.216.253

төсвийн үргүй зардлыг танана" гэж байна шүү. Үргүй гэдгийг мэдгаар байж ……………

Avatar

иргэн. 2023-10-19 139.5.216.253

хэмнэлтийн горим гээд улам их зардалыг бий болгосон шүү.

Avatar

Иргэн 2023-10-19 59.153.115.186

НӨАТ-ын 5 хувийг ядаж иргэн,тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгоочээ.

Avatar

Нэмүү өртөгийн татварыг эсэргүүцэгч 2023-10-19 203.169.48.150

Нэмэлтээр нэмүү өртөг бий болгож татвар хүчээр нэмээд, тэрүүгээрээ төсөв бүрдүүлнэ гээд байгааг л ойлгохгүй байгаа юм даа. Татвар төлөгчдөөс тавараа бүрэн авахын тулд хүн амын орлогын татвараа хэдийнээ төлчихсөн ард, иргэд дээрээ НӨАТ гээд хүчээр дарамт үүсгээд, дээрэм хийгээд, тэгээд ч болоогүй хүний юмыг буцааж өгөхдөө ихэнхийг нь хасаад, бужцааж өгөх хувь дээрээ өөрсдөөс нь санал аваад …..ёстой бүтэхгүй ээ

Avatar

Нэргүй 2023-10-19 124.158.109.175

НӨАТ-ын уг зорилгыг сангийн Яам алдагдуулсан гэж бодогдоод болохгүй юм…

Avatar

з 2023-10-19 202.126.88.155

зардал хасах нь зөв

Avatar

Zochin 2023-10-19 202.21.111.170

Үргүй зардал буурах биш улам нэмэгдэх гээд байгаа шүү. Хотын дарга шинээр нэмж нийслэлд 40-50 дүүрэг байгуулна гэж зарласан. Нэг дүүрэгт захиргаа, татвар, цагдаа, онцгой, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж гээд 40 гахам төрийн байгууллагын төлөөлөл ажиллана. Дүүргийн орон байр, төсөв гээд нилээд хөрөнгө шаардана. МАН-ын Удирдах зөвлөл минь дотроо сайн ярилцаж шийд гаргаж байхгүй бол сонгуулийн тойрог шинээр бий болгож байгаа нь гээд өөрсдөө унав даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж