Путин Ханойд айлчилна

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

Путин Ханойд айлчилна

Путин Ханойд айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Бээжин хотод "Бүс ба зам" чуулга уулзалтад оролцож байна. Энэ үеэр Вьетнамын ерөнхийлөгч Во Ван Туон түүнийг эх орондоо айлчлахыг урьжээ. Мөн энэ урилгыг Путин баяртайгаар хүлээж авснаас гадна Во Ван Туоныг ч бас Москвад урьсан гэж Вьетнамын хэвлэлд мэдээллээ. Одоогоор энэ айлчлалд бэлдэж, цаг хугацааг нь товлосон зүйл байхгүй гэдгийг Оросын албаны хүн хэлэв.

Вьетнам нь Ази тив дэх Оросын цөөхөн холбоотны нэг юм. Хоёр улс Зөвлөлтийн үеэс харилцаагаа хөгжүүлсээр ирсэн бөгөөд Ханой нь Оросын зэвсгийн томоохон худалдан авагч юм. Тодруулбал, Вьетнамын зэвсгийн нөөцийн 80 хувийг ОХУ нийлүүлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй хойшид дахин зэвсгийн хэлэлцээр хийх асуудал яригдаж байна.

Гурав дахь удаагийн "Бүс ба зам" чуулга уулзалтад оролцохоор дэлхийн 130 гаруй орны төлөөлөгч Бээжинд хүрэлцэн ирсэн.

Чуулганы эхний өдөр Путин, Во Ван Туон нар уулзжээ. "Вьетнам хэзээд Оросыг хамгийн чухал түншээ гэж харсаар ирсэн" гэж Во Ван Туон хэлэв. Удирдагчид худалдаа, аюулгүй байдал, батлан хамгаалах гээд олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохирчээ.

Олон улсын эрүүгийн шүүх Путиныг баривчлах тушаал гаргаснаас хойш тэр олон нийтэд ил тодоор хоёр дахь удаагаа гадаадад айлчилж байна. Тодруулбал, Путин энэ сарын эхээр Кыргызстанд айлчилсан билээ. Хятад, Кыргызстаны нэгэн адил Вьетнам ч бас Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон биш юм.

Дашрамд дурдахад, Путин хамгийн сүүлд 2017 онд Вьетнамд айлчилжээ.

Вьетнам улс зэвсгийн нийлүүлэлтийн асуудлаар АНУ тэргүүтэй бусад улстай ч хэлэлцээ хийж байна. Тус улс нь тэнцвэртэй гадаад бодлого явуулахыг хичээдэг. Өнгөрсөн сард л гэхэд ерөнхийлөгч Жо Байден АНУ-д айлчлах үеэр хоёр улс харилцаа холбоогоо бэхжүүлсэн. Түүнчлэн энэ сарын сүүлээр Ши Жиньпинийг хүлээж авахаар бэлтгэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж