Системийн уналт: Хүрээний бузрыг дэлгэх биш цэвэрлэх ёстой!

Системийн уналт: Хүрээний бузрыг дэлгэх биш цэвэрлэх ёстой!

Системийн уналт: Хүрээний бузрыг дэлгэх биш цэвэрлэх ёстой!

Нийслэлийн прокурорын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнийг өнгөрсөн хавар Филиппинд орогнож байхад нь Х.Нямбаатар “олж” авчирсан юм.

Харин түүнтэй хамт  “Эрдэнэт” үйлдвэртэй зэсийн худалдааны гэрээ байгуулсны ёндоо  6.3 сая ам.доллараа хуваалцсан экс Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөхөндөө гадуур сул чөлөөтэй явж байгаа билээ.

Ийнхүү Монголын төрийг мөнгөний арилжаанд оруулж, албан тушаалыг авлига, хахууль болгож хувиргасан Ардын намын загалмайлсан эцэг шүүхийн өмнө хэзээ мөдгүй зогсох нь ойлгомжтой болж байна.

Улаанбаатарын хотын түгжрэл, утаа угаар, үер усны асуудал үндсэндээ Т.Бадамжунай дээр очиж наалдана. Хотын шинэ даргаар томилогдсон очсон Х.Нямбаатар  хэвлэлийн бага хурал хийхдээ “2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах ажил хийгдсэн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дагаж байрладаг Сэлбэ голын орчим, Баянзүрх дүүргийн Натур худалдааны орчмын орон сууцны барилга нь хамгийн төлөвлөлтгүй бетонон ширэнгэн орон сууцны хорооллыг үүсгэсэн. Яармагийн дэнж орчмын орон сууцны хороолол мөн ерөнхий төлөвлөгөө хотын стандартгүйгээр бетонон ширэнгэ үүсгэсэн Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайтай байгаа Дөлгөөн нуур орчим бетонон ширэнгэ болгон алдаж байна. Цаашлаад Дэнжийн мянга руу төлөвлөлтгүй бетонон ширэнгийн  барилга үргэлжлэх нь” гэж байна лээ. Хотыг цементын ширэнгэн ой болгосон гол  буруутнууд явж, явж Ардын намын цагаан байранд л нуугдаж байгаа.  Учир нь, Э.Бат-Үүлийн засагласан дөрвөн жилийг эс тооцвол Улаанбаатар хотод МАН үргэлж засаглаж ирсэн. Үр дүн нь гэвэл агаарын бохирдлоороо Монголын нийслэл дэлхийд нэгд бичигдэж байна. Замын түгжрэлээрээ ч нэлээд дээгүүрт бичигддэг. За тэр тоос, шороотой нь ярих юм байхгүй.

1.

Хожимдсон ч байж магадгүй, хотыг хүрээний бузраас нь, хүрээг хотын авлигаас нь салгах цаг болсон. Жишээ нь, хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ Сүхбаатар дүүрэгт 6.7 м2,  Хан-Уул дүүрэгт 6.6 м2, Баянгол дүүрэгт 5.8 м2, нийслэл Улаанбаатар хотод 5.1 м2 байна. СХД-т бүр  ярилтгүй. Энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас  3-4 дахин бага үзүүлэлт. Мэдээж, үүнд М.Энхболд, Т.Бадамжунай, Ч.Мөнхбаяр, Ц.Батбаяр, С.Амарсайхан бүгд буруутай… Тэр ч бүү хэл “дарга ирж байдаг, унаж байдаг” гээд ард нь авлига, хулгайгаа зохицуулж суудаг дунд, доод шатны албан тушаалтнуудад хариулцлагаа хүлээх ёстой. С.Төмөрдулам гэж насаараа шахуу нийслэлд газар хэлтсийн дарга хийсэн эмэгтэй насаараа бизнес эрхлэсэн хүнээс ч илүү хөрөнгөлөг байгаа нь “хүрээ” бузартсан байна л гэсэн үг.

Тиймээс Х.Нямбаатар дахиад газрыг зөвшөөрөл олгохдоо анхаарч үзнэ л гэлээ. Нэг талаасаа хүний эрхэнд халдаж буй мэт, нөгөө талаасаа Улаанбаатарын газрыг атгачихсан хэдхэн хүний авлига, хулгайг л цэгцлэх гээд байгаа хэрэг.

Нийслэлийн тусгай хамгаалалтай газарт гэхэд 2162 зөвшөөрөл бүртгэлтэй, тэр дунд Ерөнхийлөгч асан Н.Багабанди хүртэл хэдэн га-гаар нь газар авчихсан. Авсан газраа бусдад зараад л тансаг сайхан амьдарч байна. Атал жирийн иргэнд 0.07 га газар нь олдохгүй, олдсон нь үе усны аман дээр. Тэгээд л өнгөрсөн ганц зуны бороонд Улаанбаатараараа урслаа шүү дээ.

2.

Жаран тэрбум бол системын уналтын харуулсан нэг жишээ. Улс төрд хэн амьд үлдэх вэ гэсэн М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын дундах зодуур болоод өнгөрснөөс биш үүнийг үндсээр нь өөрчилсөн нь үгүй. Өөрчилсөн бол өнөөдөр Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёр “ногоон автобус”-ын луйвраар нэг өдрийн дотор хоёулаа “хотоос” хөөгдөх дээрээ тулах билээ.

Төрийн албыг арилжааны алба болгосон гол хүн бол Т.Бадамжунай. Хөгшин хонины насгүй хүний барилаа, хорилоо гэж манайхан  хөөрхийлөөд байгаа болохоос цагтаа Монголын төрийн “цаст уулын цагаан арслан” явсан хүн шүү дээ. Т.Бадамжунайг авлига амлахгүй бол Монгол төрийн хаалгаар алхаж ордоггүй байсан үг бий, бий. Тэгээд одоо үүнийгээ үе “залгамжлаад” явах юм уу эсвэл үндсээр нь өөрчлөх юм уу.  Өнөөдөр үүнийгээ шийдэх юм уу, үгүй юм уу. Хөгшин хүн авлига авч, хулгай хийдэггүй гэж хэн хэлчихсэн юм бэ. Авлига авсан л бол шийтгэлээ амсах нь зүйн хэрэг юм биш үү…!

Манайхан хөдөөнийхөн л гэдэг. Үндсэндээ хотод амьдарч байгаа “урбан” иргэн цөөхөн л дөө. Ихэнх нь 21 аймгаас хот суурин бараадаж, нүүдэллэж ирсэн хүмүүс.  Тиймдээ ч хотыг ёстой бетонон ширэнгэ болгочихсон. Нүүдэлчдэд ямар юмных нь хот сууриан газрын төлөвлөлт байх билээ дээ, иргэд нь олдсон газартаа хашаа хатгаад, эрх баригчид нь харсан газраа ханцуй дотроо наймаалаад.

Шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих ч газар үлдээгүй. Зарим нь гол дотор байшин барьчхаад, хувийн өмчийг дээрэмдлээ гэцгээж байна. Хууль бусаар авсан хувийн өмч бол хулгайн өмч шүү дээ, үнэндээ. Өнгөрсөн гучин жил хэн эрх мэдэлд ойр байна, тэр газартай болсон. Хэнд эрх мэдэл байна, тэр газар арилжаалж ирсэн.

Товчхондоо, өнөөдрийн муу, муухай болгон өчигдрийн улстөрчдөөс эхтэй. Тэгэхээр хүрээний бузрыг дэлгэх биш цэвэрлэх цаг болсон. Бүр, үндсээр нь шүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-19 66.181.181.92

Манлай хулгайчууд мөөн гэж АН нэр зүүсэн Эрүүгийнхнийг даяараа ойлгодог тухай энэ этгээдүүд өөрсдөө ч мэдэж байгаалдаа. Иймээс хулгайд нь саад хийж байгаа МАН-ыг устгах хүсэл гагцхүү шинэ фашистын амнаас л гарна. Энэ таргалсан хулгаруудыг ард түмэн сайн таньдаг болсон тул дахин итгэл үзүүлэхгүй. Өөрийн ялт үйлдлээ МАН руу чихээд байвал суудал авдаг цаг өнгөрсөн. АН модыг нь бариулдаг, МАН нь босгодог үе дууссан. Хулгайчуудаа цэвэрлэхээс эхлээд цоо шинэ АН болгож өөрчлөх хүлээлттэй

Avatar

Зочин 2023-10-19 64.119.29.46

Зөв л юм бичиж манайд нам гэж хогийг дахин түшэж цүнх барьдаг хүн дарга болдог жишиг тогтоод бараг 20 жил болж бна даа нэг их хурлын гишүүний нөмөрт ороод явбал тэгээд л албан тушаал ахиж өгнө шүү дээ тэр хүний мэдлэг чадвар бол хамаагүй шүү дээ хот дотор нүүрсээр түлш хийдэг улс гэж байх уу тоос шороо угаар үнэр танар бол хэцүү хордож үхэж бна шүү дээ естой бараг л нүүрсээ түлээд явсан дээр болоод бна даа энэ хүмүүст ард түмэн дүн тавьж загас хотоос гаргах л үлдэж бна шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

TANILTSI SEXAYG VAWN80955877

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

80955877 DYRAAR TAICHNA

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

955877 BOOW XXNO JARGALTSI

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

BOOWXXNO80944866

Avatar

Нэргүй 2023-10-19 103.57.93.191

Хүрээний бузар гэснээс МАН гэх өлөн хулгайч луйварчдын бүлэглэлийг устгах юм бишүү

Avatar

Нэргүй 2023-10-19 103.57.93.191

Хүрээний бузараас МАН ын өлөн хулгайч луйварчдын бузрыг цэвэрлэх бус уу. МАН ыг татан буулга

Avatar

Нэргүй 2023-10-19 188.162.254.19

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!

Avatar

Зочин 2023-10-19 124.158.69.223

сумьяабазар хил даваад сайханбилэгтэй хамтрахаар явчихсан гээ биздээ. тэгэхээр ногоон автобусны хэрэг нэг хэсэгтээ зарцана шүү.

Avatar

ВВв 2023-10-19 203.98.76.9

Ногоон автобусны хэргийг ингээд чимээгүй өнгөрөөх гэж байна уу? Яасан ч болохгүй. Иргэд хэчнээн өндөр татвар төлж, хоногийн хоолондоо цалингаа зарцуулж, хүрэхтэй үгүйтэй амьдарч байхад хэдхэн хүний шуналаас болоод өвлийн хүйтэнд автобус хүлээж, гадаа даарч зогсмооргүй байна. Өөр янз бүрийн сенсациар энэ хэргийг мартуулахаар хичээж байгаа нь илт байна.

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

UILCHLEED OGI XANGI80955877

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

SEXSSI80955877

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

ANYSIIN SEKSYG XUSNEER80955877TAICHNA

Avatar

Иргэн 2023-10-19 202.21.104.2

60 тэрбумын схемээр төрийн алба дампуурсан. Баг бүрдүүлэх, артай аргүй, намтай намгүйгээр ялгаварлах, хууль зөрчих, жирийн ажилтнуудыг ажлын байран дээр дарангуйлах, хавчин хяхах үзэгдэл хавгайрч, одоо бүр хүлээн зөвшөөрөгдөх жам ёсны хандлагатай болов. Дараагийн үешат буюу эрээ цээрээ алдсан, бүлэглэн хуйвалдаж төсвийн мөнгийг зувчуулах 300 ногоон автуусны хэрэг шиг хэрэг өч төчнөөн. Хэн буруутай вэ? Хайран төр минь…ккк

Avatar

Нэргүй 2023-10-19 203.98.76.4

ҮҮЛ дарга л УБ хотын Төлөвлөлтөнд Хувьсгалын чанартай ажлууд Зоригтой хийж эхэлж байсан ч удаан үргэлжлээгүй. Ялангуяа Гэр Хороололын ДЭД БҮТЭЦ-ийг Төрөөс Хангаж Харин АРД ИРГЭД Бие болон ГЭР-ээ засах ажлыг Хариуцах ёстой.

Avatar

Зочин 2023-10-19 202.126.89.101

Улсын өмчид хуруу дүрсэн гэгдэж Батүүл хуулийн дагуу шийтгэл хүлээгээгүй билүү. Гэмт хэрэг хийгээд гадаадад зугтсан этгээдүүдийг АН-ынхан биш МАН-ын төр барьж байгаа одоо үед л буцааж авчирч, хэргийг хуулийн дагуу авч үзэж ,зохих хариуцлага хүлээлгэж байна. Ардчилагчид гэмгүй хүмүүсийг л хилсдүүлж сөрөг талын хүмүүст өсөрхөж хонзогнож байсан. Нийгмийн өмчийг хязгааргүй идсэн.Луйвар хулгай дураараа хийсэн.Одоо учиргүй шудрага ариун,ард иргэд улс орны төлөө бүхнээ зориулагч мэт жүжиглэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж