АН-аас долоо хоног тутмын пүрэв гаригт хийдэг 4/11 мэдээллийн цагаар ээлжит мэдээллээ өглөө.
Арчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:
-Монгол төр хулгайчдаар дүүрлээ. Хулгайч эрх мэдэлтнүүд улсаа яаж сүйрүүлж буйг дэлхий даяараа харж байна. Хулгай хар мөртэй. Нууцад оруулсан нэрийн дор авлига, хулгай яаж газар авч байгааг бид харж байна. Монголчууд мартах шахаж байгаа хулгай, өрийн талаарх хэд хэдэн тоо баримтыг эргэн сануулъя. ЖДҮ-гийн хулгайчид хариуцлага хүлээсэн үү. Энэ бол 50 тэрбум төгрөгийн асуудал. Анх сая төгрөгийн хулгай ярьдаг байсан бол сүүлдээ хэдэн арван тэрбум, олон их наядаар хэмждэг болсон. Нүүрсний хулгайн 40 их наяд юу болсон бэ. COVID-19 цар тахлын үеийн төсвийн зарцуулалт 20.3 их наяд төгрөгт хүрсэн. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа 5.1 их наяд төгрөг төсөвлөсөн. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ ард түмний эрүүл мэндийн төлөө гэх сүржин нэрээр 10 их наядыг тавьсан. Эрдэнэтээс 1.2 их наяд, Оюутолгойгоос 1 их наяд төгрөг босгосон. Дээр нь гаднаас 3 их наяд төгрөг зээлж авч зарцуулсан. Нийтдээ 20 их наяд төгрөгийн тайлангаа ард түмэндээ таних зориг, зүрх эрх баригчдад алга байна. УИХ дахь АН-ын бүлгээс нүүрсний хулгайн 40 их наядын сонсгол, COVID-19 цар тахлын үеийн төсвийн зарцуулалт 20 их наядын сонсголыг хийх шаардлагыг удаа дараа тавьж ирсэн. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд сонсгол хийхийг хүсэхгүй байна. Тэд хээл хахууль, авлигыг илчилнэ гэдэг уриа лоозонгоо ярьсаар байна. Нэг Монгол хүн 30 сая төгрөгний өртэй болсон байна. Үүнтэй холбоотой Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” Үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлсэн.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эрх баригчдад шорон нь байна, хууль хяналтын байгууллага нь байна, мөнгө нь байна гэтэл түүнийгээ иргэд, олон нийтийн сайн сайхан руу биш үгээ хэлж, үэзл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглүүлж байна. Сүүлийн 3 жилийн туршид сошиалыг хаах гэж оролдож байна, мэдээллийг хадгалах, мөрдөн байцаалтын нууцыг задласан гэдгээр, иргэд хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл олж авах эрхтэй энэ бол Ардчилсан засаглал бүхий улсын онцлог юм.
Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил хорих ял авсан. Би иргэнийхээ хувьд, сөрөг хүчнийхээ хувьд дуу хоолойгооо илэрхийлэх эрхтэй. Авлига авсан, өгсөн нь аль аль нь хариуцлага хүлээдэг хууль манайд бий. Гэтэл дамжуулсан гэсэн зүйл заалт байдаггүй, төрийн албан хаагчийг ам хэлээр дормжилсон гэдэг нь зөрчлийн хуулиар шийдэгддэг. Өөр нэг асуудал нь тухай үед Хөх хотод ажиллаж байх үедээ галт тэргээр явах зардлыг онгоцоор явсан юм билээ. Тэр зардлаа ч төлж улсыг ямар нэг хохиролгүй болгосон.
Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг:
-Ардчилсан намаас “Өрийн дарамгүй монгол” үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд эхлүүлж эд өрнөлтийн байдалтай явагдаж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг өсч байна, уул уурхайгаас авч буй ашиг нэмэгдэж байгаа талаар онцолдог ч бодит байдал дэээр иргэдийн амьдрал өрнөөс өрний хооронд байна.
Би болон манай баг Дорнод аймгийн 14 сум, 18 баг дээр ажиллаж залуучууд, ахмадууд, төрийн байгууллага, ажилтан, албан хаагчидтай уулзаж санал, хүсэлтийг сонсож иргэдийнхээ амьдрал, нийгэм, эдийн засгийн байдлыг нүдээр харлаа. Өрнөөс өрний хооронд хоног төөрүүлж байгаа иргэдээ бид яаж амьдруулах вэ, 3 жилийн өмнө УИХ-д нэр дэвшээд явж байхад амьдрал арай дээр байсан юм. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал түүнээс хэд дахин хүндэрсэн байна. Энэ бол төрийн данхар бүтэц, Засгийн газар, УИХ-тай шууд хамааралтай асуудал юм. Ард түмний нуруун дээр маш том дарамт болж байна. Өнөөдөр бид иргэдийнхээ дааж, давшгүй олон зээлийг яг яах вэ, залуус аймагтаа, сумдаа эзэн нь болж ажиллаж, амьдрах боломж алга байна.
Өнөөдөр Ардчилсан нам баруун төвийн үзэл баримталалтай, ийм ч учраас Ардчилсан намыг залуус, иргэд маань хүлээж байна. Залуусын сонголт өөрчлөгдөж байна. Тэд маань яаж амьдрах вэ гэдгээ сонголт хийхэд бэлэн болсон байна.
Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан:
-“Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг Баянгол дүүрэгт зохион байгуулж 10,000 иргэдтэй нүүр тулан уулзалт хийлээ.
Монголын нийгэм шийдлээ хүлээсэн асуудлааар дүүрэн болчихлоо. Бид иргэддээ үйлчилдэг төр засагтай болох шаардлагатай байгааг иргэд онцолж байна. Дүүргийн Засаг даргыг огцруулаад 7 сар болсон. ИТХ-ын төлөөлөгчид нь нэг танхимд орж хуралдахгүй байсаар дахиад 7 сар өнгөрсөн. Иргэддээ үйлчилдэг, хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтыг хийж өгдөг орон нутгйин засаглал нь хямралд орсноор өнөөдөр Баянгол дүүргийн иргэдийн амьжиргааны түвшин уруйдан доройтож байна.
Ахмадууд энэ онд тэтгэвэр нэмэгдсэн боловч энэ нь бидний нийгмийн хамгааллын баталгааг хангаж чадахгүй байна гэдгийг ч ярьж байна. Нийгмийн хамгааллын бодлогоо сайжруулах шаардлагатай байна. Гэвч үүнийг хийх чадамжгүй Засгийн газартай байна.
Үер, утааны улмаас бий болдог агаарын болон хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчин, халдварын улмаас эрүүл мэнддээ зарцуулах өрийн дарамт үлэмж нэмэгдэж байна. Ийм учраас хотыг хот шиг эрүүл, аюулгүй орчин нөхцөлөөр хангах шаардлагатай байна.
Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун:
-Өнгөрсөн 2023.10.09-ны өдөр Ардчилсан намын дунд шатны намын хороо, дунд шатны намын даргын сонгууль болж өнгөрсөн. Нийт 22 нэгж дээр сонгууль болж 865 намын хорооны гишүүд сонгогдсон байна. Үлдсэн 8 аймаг дээр товлосон хугацаанаас хожимдсон ч бид шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
2023.10.21-ны өдөр Намын даргын нөхөн сонгууль болно. Эрх бүхий сонгуульд нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн сонгууль албан ёсоор явагдаж дууссан. Төрийн сонгуульд ч тэр, намын сонгуульд ч тэр гомдол, маргаан гардаг. Бид ирсэн гомдлыг үндсэн дүрмийн хүрээнд шалган шийдвэрлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ