Их Британид ирэх жилээс илгээмжийг дроноор хүргэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

Их Британид ирэх жилээс илгээмжийг дроноор хүргэж эхэлнэ

Их Британид ирэх жилээс илгээмжийг дроноор хүргэж эхэлнэ

Амазон компани ирэх жилээс илгээмж хүргэлтдээ дрон ашиглаж эхлэхээ мэдэгдлээ. Тус компани АНУ-ын хоёр мужид 2.2 кг-аас ихгүй жинтэй барааг дроноор хүргээд эхэлсэн. Тэгвэл ирэх жилийн хувьд Их Британид энэ үйлчилгээгээ нэвтрүүлэх юм байна.

Их Британийн агаарын орон зайд нисгэгчгүй онгоцыг хэрхэн аюулгүй ашиглаж болохыг судлах нь хамгийн чухал гэдгийг Нисэхийн зохицуулах байгууллага мэдэгдсэн. Амазон компани Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтарч, журмын дагуу ажиллаж байгаагаа мэдэгджээ. 

"Их Британид энэ технологи эрэлттэй байгаа бөгөөд туйлын аюулгүй гэдэгт нь итгэж байна. Энэ нь дэлгүүр рүү машинаар явахаас хэдэн зуу дахин аюулгүй. Үйлчлүүлэгчид угаалгын шингэн, шүдний сойз, гоо сайхны бүтээгдэхүүн, батерей зэрэг 2.2 кг-аас бага жинтэй олон мянган бараанаас сонгох боломжтой. Манай систем үйлчлүүлэгчийн гэрийг олж, илгээмжийг хүссэн газар нь буулгадаг" гэж "Amazon Prime Air"-ын дэд ерөнхийлөгч Дэвид Карбон хэллээ. 

Их Британийн чухам аль бүсэд дрон хүргэлтийн үйлчилгээ нэвтрэх нь тодорхойгүй байна. Удахгүй АНУ-ын гурав дахь муж болон Италид энэ үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ. Хүн ам багатай хотын захын бүсээс эхэлж, аажмаар хүрээгээ тэлэх аж.

Дрон нь илгээмжийг 3.5 метр орчим өндөрт авч явахын тулд маш их зай шаарддаг. Мөн энэ нь замдаа ямар нэг саад тотгортой учрахгүй байхаар бодолцсон мэдрэгчтэй ажээ.

Их Британи дахь шинэ үйлчилгээтэй холбоотойгоор Амазон компани бага зэргийн бороо, салхинд ажиллах чадвартай, 12 км зайд нисч, хүргэлт хийх боломжтой, жижиг, дуу чимээ багатай "MK30″ дроныг танилцуулсан. Ирэх 10 жилийн эцэс гэхэд жилд 500 сая нисгэгчгүй онгоцыг хүргэлтэд нийлүүлэх зорилтыг тус компани тавьжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж