Ханжоу-2022: Пара наадмын тэмцээнүүд өнөөдөр эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

Ханжоу-2022: Пара наадмын тэмцээнүүд өнөөдөр эхэлж байна

Ханжоу-2022: Пара наадмын тэмцээнүүд өнөөдөр эхэлж байна

Дөрөв дэх удаагийн Азийн пара наадмын тэмцээн, уралдаанууд өнөөдрөөс/2023.10.19/ Ханжоу хотод эхэлж байна. Энэ удаагийн наадамд нийтдээ 43 орны дөрвөн мянга гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорино.

Монгол Улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин өрсөлдөх болно. Тухайлбал, жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон зэрэг спортоос монголчууд медаль хүлээнэ.

Энэ наадмын Монголын баг тамирчдын хамгийн олон оролцсон нь Э.Содномпилжээ (4 удаа) бол хамгийн ахмад нь суугаа волейболын тамирчин Ч.Наранцэцэг (65 настай), хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Намуун гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлжээ.

Пара наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ирэх Ням гаригт бөгөөд өнөөдөр тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тоглолтууд эхэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж