Эминем секундэд 7.5 үг хэлдэг

Эминем секундэд 7.5 үг хэлдэг

Эминем секундэд 7.5 үг хэлдэг

Реппер Эминем аравдугаар сарын 17-нд 51 нас хүрчээ. Хип хопын домог тэрбээр ойролцоогоор 25 дээд амжилт эзэмшдэг ажээ.

“Godzilla” дуундаа тэр 30 секундэд 225 үг багтаасан байдаг. Тэгэхээр секундэд дунджаар 7.5 үг хэлсэн гэсэн үг. Харин “Rap God” дуу нь 364 секундэд 1560 үгийг багтаасан буюу секундэд 4.28 үг хэлжээ.

Эминемийн амжилтыг Гиннесийн амжилтын номны хөгжмийн зөвлөх Мэттью Уайт хянах дуртай. Олон хүн энэ амжилтыг давахыг хичээж байгаа гэж тэр хэлжээ.

Уран бүтээлчдийн хэрэглэдэг өвөрмөц үгсийг тоолсон судалгаа байдаг. Энэ судалгаагаар Эминем 100 дуундаа 8818 өвөрмөц үг хэллэг ашигласан нь тогтоогджээ. Тодруулбал, Эминем 11 үг тутамд өмнө нь огт ашиглаж байгаагүй шинэ үг ашиглаж байна. Тийм ч учраас шүтэн бишрэгчид нь түүний дуунаас хэзээ ч залхдаггүй.

АНУ-ын “Billboard”-ийн 200 шилдэг цомгийн жагсаалтад Эминем зургаан удаа дараалан тэргүүлж байжээ. Түүнчлэн “Spotify” дээр түүниий “Till I Collapse” дуу 1,365,826,737 удаа цацагдаж, амжилт тогтоосон байна.

Ингээд Эминемийн эзэмшдэг зарим амжилтаас жагсаавал:

  • “Billboard”-ын шилдэг 20-ийн жагсаалтад нэг дор хамгийн олон цомог нь орсон реппер
  • Хамгийн хурдан борлуулалттай реп цомог – “The ​​Marshall Mathers LP” цомог 2000 онд долоо хоногийн дотор 1.76 сая хувь борлогдсон.
  • АНУ-д хамгийн олон цомог борлуулсан реппер – 6.15 сая цомог.
  • Их Британийн чартуудын хамгийн өндөр борлуулалттай хип хоп цомог
  • Хит сингл дэх хамгийн олон үг – 1560 үг
  • Фэйсбүүк дээр хамгийн олон лайктай эрэгтэй уран бүтээлч – 94,578,542 лайк
  • Фэйсбүүк дээр хамгийн олон лайктай реппер – 94,578,542 лайк

Эх сурвалж: GUINNESS WORLD RECORDS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж