Путин Бээжинд цөмийн цүнхтэйгээ иржээ

Путин Бээжинд цөмийн цүнхтэйгээ иржээ

Путин Бээжинд цөмийн цүнхтэйгээ иржээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод ирээд буй. Тэрбээр энэ үеэрээ цөмийн цүнхтэй ирснийг хэвлэлүүд онцоллоо.

Цөмийн цүнх гэдэг нь цөмийн зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгоход ашигладаг тусгайлан тоноглосон цүнх юм. Цөмийн зэвсэгтэй улсын удирдагчид ийм цүнхийг дэргэдээ байнга хадгалдаг.

Бичлэгээс харахад Путиныг цөмийн цүнх барьсан офицерууд дагалдаж явжээ. Путин Бээжинд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа өөр нэг уулзалт руу явахдаа Оросын тэнгисийн цэргийн хоёр офицероор хамгаалуулж явсан байна. Оросын цөмийн цүнхийг тэнгисийн цэргийн офицер хариуцаж явдаг уламжлалтай. Кавказын нурууны Чегет уулын нэрээр оросууд цөмийн цүнхээ нэрийдсэн байдаг.

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд ч бас цөмийн цүнх бий. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовт ч бас байж магадгүй гэж үзэж байна.

ОХУ-ын Звезда суваг 2019 онд цөмийн цүнхнүүдийн нэгийг танилцуулж байв. Цүнх тусгай флаш картаар идэвхждэг бөгөөд тушаал гэсэн хэсэгт эхлүүлэх, цуцлах гэсэн хоёр товч байна.

Түүнчлэн ерөнхийлөгч асан Борис Ельциний хэрэглэж байсан цөмийн цүнх Екатеринбург дахь Ельциний музейд хадгалагддаг.

АНУ-ын ерөнхийлөгчид ч бас ийм цүнх байдаг бөгөөд цөмийн хөлбөмбөг гэж нэрлэдэг. Цагаан ордонд ерөнхийлөгч байхгүй үед цөмийн пуужин харвах тушаал өгөх баталгаажуулалтын код уг цүнхэнд байдаг ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.177.46

Хойд хөршийг хойд-Со-гийн бүдүүнээс лав дээр гэж итгэчихсэн байтал бүүр хойдуудаасаа ч долоон доор юм гээч

Avatar

zochin 2023-10-19 142.114.7.208

Дэлxийн байдал нэг л эвгүй болчихлоо шүү

Avatar

Нэргүй 2023-10-19 103.168.34.16

Авралт хөрш минь. Сайн санаат, тусгаар тогтнолын минь зохиогч маань сайн л явбал Монголын заяа түшиж байх нь ойлгомжтой юмаа.

Avatar

Нэргүй 2023-10-19 202.21.127.160

та нар бүр солиорчихсон бхаа даа хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-10-19 174.114.221.135

tsumiin tsunkh hahah mun chinad ajillana bga daa

Avatar

Нэргүй 2023-10-19 202.21.127.160

ажиллана ш д

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.160.35

Орос л юм болсон хойно цүнх нь эдэрхий юм байгаа дөө… батрай нь суучихсан байгаа… Эсвэл түгжээ нь гацаад онгойхгүй дэ…

Avatar

хаха 2023-10-19 66.181.160.37

хятөдаас сэлөэгийг нь авар гэж бгаа юм уу

Avatar

Нэргүй 2023-10-19 202.126.89.45

эсвэл 2 цүнк дүүрэн ногоон!!!

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.160.35

Үгүй …Аргентин гурил байгаа..

Avatar

Путин 2023-10-19 59.153.113.18

тиймээ би цүнхтэйгээ очсон. хэзээ харвахаа би мэднэ заа

Avatar

Нэргүй 2023-10-19 70.18.246.168

Цаасан бар

Avatar

Нэргүй 2023-10-19 78.242.197.161

Адгийн хөрш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж