Тусгай хаягдлаас болж хотод үнэр тархсан нь тогтоогдвол Эрүүгийн хариуцлага тооцно

Турк, Сири газар хөдлөлт

Тусгай хаягдлаас болж хотод үнэр тархсан нь тогтоогдвол Эрүүгийн хариуцлага тооцно

Тусгай хаягдлаас болж хотод үнэр тархсан нь тогтоогдвол Эрүүгийн хариуцлага тооцно

Аюултай хог хаягдлыг тусгай журмын дагуу хаях, устгах зохицуулалттай байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт нийслэлд юу нь үл мэдэгдэх үнэр тархсан. Үнэрийн дагуу холбогдох газрууд шалгалт хийж, буруутай этгээдүүдийг тогтоогоод буй.

Хэрэв аж ахуй нэгж зөвшөөрөлгүй бүсэд аюултай хаягдлаа асгаж, тэр нь нийслэлийн агаарт тархсан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхийг холбогдох мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.

УБЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны эрдмийн зөвлөлөөс ажлын хэсэг гарч тусгай зөвшөөрлийг олгодог. Аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах хэд хэдэн төрөл, зүйл бий. Аккумулятор боловсруулах, батерей болон эмнэлгээс гарч байгаа бүтээгдэхүүн гээд янз бүр. Тэрхүү аюултай хог хаягдлыг авах аж ахуй нэгжүүд тусгай ландфилл газартай байх зэрэг тусгай шаардлагууд мөн тавигддаг байгаа.

Тусгай хог хаягдлыг хаяхад төрийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж ажилладаг.

Тухайлбал, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавьдаг байгаа. Зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Экологийн цагдаагаас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн дагуу хариуцлага тооцдог. Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлыг хаях гурван хогийн цэг бий. Аюултай хог хаягдал нь мэргэжлийн зөвлөлөөс гаргасан тусгай шаардлагуудын дагуу хаяж, устгах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Тусгай зөвшөөрлийн тухайд 5, 10 жилийн хугацаатай зөвшөөрлүүд олгогддог байгаа.

Нийслэлд тархсан үнэртэй холбоотой асуудал үүсгэсэн байгууллагын тухайд мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээлэл авсан.

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тухайн аж ахуй нэгжийн магистраль шугамд хаясан байж болзошгүй тосыг зөвшөөрөлгүй газар асгасан нь тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ аваад явна гэсэн үг. Хариуцлагын тухайд хууль хяналтын байгууллага шалгаж, аюултай хог хаягдал зөвшөөрөлгүй газарт булж, асгасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай байдаг.

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн хошууч Б.ДЭЛГЭРХАНГАЙ:

-Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-ны өдөр 12:50 цагт Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс газ мэт зүй үнэртэж байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгах шаардлагатай бүх аж ахуй нэгж, газруудыг шалгасан байгаа.

Урьдчилсан байдлаар Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн ажилчид өөрсдийн үйлдвэртээ ашиглах боломжгүй хаягдал тосыг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр авч явж Баянзүрх дүүргийн бохирын худагт асгасан байж болзошгүй нь тогтоогдсон.

Цахим хуудаст Налайх дүүргийн нэгэн үйлдвэрт гааз дэлбэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ нь ташаа мэдээлэл.

Үйлдвэрийн ослын тухайд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төмрийн үйлдвэрт нэгэн ажилтан төмөр таслагчаар төмөр тасдах үед ахуйн баллоноос гааз алдагдаж, харамсалтайгаар амиа алдсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн эсэх талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өчигдрийн үнэрийн тухайд энэ осолтой ямар ч холбоогүй. Үнэр тархсан асуудлыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-10-19 103.11.195.2

Энэ асуудал юу болсон бэ? Эзэн нь олддоггүй юу?

Avatar

Jorj 2023-10-19 45.154.108.18

Химийн хортой, элдэв шингэн бодис, хортой хог хаягдал хэзээ ч эсвэл хэдэн зуун жил устаж үгүй болдоггүй хүн байгалд хор хохирол аюул учруулсаар байдаг. Үүний хохирлыг юугаар ч үнэлж баршгүй хохирол байдаг. Үүнийг монголчууд маш сайн ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-19 59.153.114.229

103.161.342.130 чи ёстой үнэн хэллээ дээ яалтачгүй ГАЗ байсан шүү. Богд хааны 18р сургууль, богдын музей,гэгээнтэн гээл тэр хавиар аймаар үнэртсэн шүү чиний хэлдэг ёстой үнэн бололтой автобусны газ цэнэглэдэг газар болж таарлаа ёстой үнэн боллоо

Avatar

Нэргүй 2023-10-19 103.161.242.130

Ямар хачин т1 хүмүүс байдаг юм бэ газ үнэртлээ гээд газгүй газар хайгаад байх юм. 3-р станцын зүүн талын газ автобус цэнэглэдэг газар халуунд газынх нь даралт нь ихсэхээр дээшээ газаа цацдаг юм аа. Тэр нь салхиар хот даяар үнэртдэг. Манайх зунжингаа л үнэртэж бна.

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ТУСГАЙ ХАЯГДАЛ 2023-10-19 202.126.88.163

Аюултай хон хаягдал хаях цэг нь хаана бна, аюултай хог хаягдал устгах байгууламж барина гэж яриад 30 жил болж бга биздээ. Улс эхэлж шийдлээ олоод иргэд ААН-д зааж сургаж өгөөч дээ

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.191.14

шууд эрүү үүсгэ. Муухай амиа бодсон хүний үнэргүй юмнууд ард түмнийг огт тоохгүй бна ш дээ. алахаас буцахгүй нь!!!

Avatar

зочин 2023-10-19 66.181.166.196

Ингэсхийж байгаад мартана даа, шинэ дээрээ жаал сүржигнэж л байна, тэр сэжигтэн нь мөнгөтэй, том артай бол асуудлыг зохицуулчихна ш дээ, монголд үнэнээрээ явдаг юм гэж байхгүй

Avatar

Зочин 2023-10-19 66.181.161.220

Гол нь тогтоож чадахгүй шүү дээ. Монголын төр үнэрлэх мэдрэмжээ алдсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж