"S.Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг нурааж, "Авлига хороолол"-ыг ашиглалтад оруулах уу?

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

"S.Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг нурааж, "Авлига хороолол"-ыг ашиглалтад оруулах уу?

"S.Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг нурааж, "Авлига хороолол"-ыг ашиглалтад оруулах уу?
Өнгөрсөн наймдугаар сард нийслэлээс үерийн бүс дэх барилга байгууламжуудыг нурааж, нүүлгэн шилжүүлж тус талбайд нь ногоон байгууламж гаргана гэж мэдэгдсэн. Гэвч эрх зүйн хүрээнд маргаантай олон асуудал гарсан учир өдгөө нэр заасан зарим барилгыг нураахад хүндрэлтэй асуудал үүсээд буй.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ асуудлыг ирэх долоо хоногт шийдэж, үерийн онцгой бүс дэх хоёр барилгыг нураах ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ өндөр барилга буулгах дотоодын компани шалгараагүй тул гадаадын тусгай эрх бүхий компаниар тус барилгуудыг нураана гэсэн юм.

Учир нь Монголд өндөр барилга өмнө нь нурааж байсан туршлагатай аж ахуй нэгж байхгүй байгаа аж.

УСНЫ ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД 3 ОБЪЕКТ БАГТАЖ БАЙГАА

Онцгой хамгаалалтын бүс буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байгааг нийслэлээс мэдээлсэн. Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр ч гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх юм.

Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгах зохицуулалттай. Тэгвэл энэхүү зохицуулалтад "Aqua garden" буюу авлига хорооллоос бусад хоёр объект шууд хамаарч байгаа.

Тусгай бүсийн зайлшгүй нураах гурван барилга нь Авлига хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилга. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон ч онцгой бүс гэдэг утгаар буулгахаар хотын өмнөх удирдлагууд шийдвэрлэсэн.

Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь хамаарах компаниудаар нөхөн төлүүлнэ.

Гэвч ирэх долоо хоногт барилга нураах ажил эхлэх ч хоёр объектыг нь нурааж, нэгийг нь үлдээвэл иргэд бухимдана. Тэгвэл "Aqya garden" хотхоныг хэрхэх вэ? гэдэг асуудал үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж