Ньюс хөтөч: Барилгачид цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Барилгачид цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Барилгачид цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлнэ

NEWS агентлаг өнөөдөр /2023.10.19/ болох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


09.00 цагт:

  • НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалт авсан байгууллагууд, мод үржүүлгийн ААН-үүдийн 100 гаруй төлөөллийн уулзалт болно. Утас: 8017-1854.
  • Орон гэргүй иргэдийн одоогийн нөхцөл байдал, цаашдын талаар салбарынхан хэлэлцэнэ.

10.00 цагт:

  • “Блью Скай” зочид буудалд: “Монгол ногоо” төслийн хаалтын үйл ажиллагаа болж, хүнсний ногооны салбарын тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэнэ. Утас. 9910-9723.

11.30 цагт:

  • “ЗМ” мэдээллийн төвд төрийн захиалгаар нийгэм ахуйн барилга барьж буй компаниуд цалингийн тарифыг нэмэгдүүлэх талаар "Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл" ТББ Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

12.00 цагт:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт: Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар ундны цэвэр усны шугамыг солих талаар 2024 оны төсөвт хөрөнгө суулгах, бохир зэвтэй ус ууж хохирч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хотын Засаг даргад хүргүүлнэ. Утас: 8809-6089.
  • “Монументаль” арт галлерейд: “Оюутны стратегийн өмгөөлөл ба нөлөөлөл-2023” хөтөлбөрийн хүрээнд “Хязгааргүй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэн 10-р сарын 21-нийг дуустал гарна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж