“Хариуцлагагүй багш нараас болж охин минь гоо сайхнаараа хохирсон”

“Хариуцлагагүй багш нараас болж охин минь гоо сайхнаараа хохирсон”

“Хариуцлагагүй багш нараас болж охин минь гоо сайхнаараа хохирсон”

Цахим хуудаст нэгэн иргэн өдөр өнжүүлэхийн хариуцлагагүй багш нараас болж хүүхэд нь эрүүл мэндээрээ хохирсон талаар мэдээлсэн. Бид тус мэдээллийн дагуу охины ээжтэй холбогдлоо.

Хохирсон гэх охины ээж:

-Охин минь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Улсын тэргүүний Эмүкагийн найзууд” гэдэг өдөр өнжүүлэх төвд явдаг. Өнгөрсөн Даваа гаригт эмээ нь охиныг минь өдөр өнжүүлэхээс нь авахаар очиход багш нар нь хүүхдийг гадаа хаяад явсан байсан.

Хүүхдийн маань нүүр бэртэж, шархадсан байсан. Унасан юм уу, цохиулсан юм уу яагаад бэртсэн нь тодорхойгүй. Камер шүүе гэхээр өдөр өнжүүлэхийнхэн камергүй гээд байгаа.

Эмээ нь тарах цагийг нь дөхүүлээд очиход л охин минь өдөр өнжүүлэхийнхээ гадаа уйлчихсан танихгүй хүнтэй хамт сууж байсан. Багш нар нь уучлалт гуйсан ч бид гомдолтой байна. Гаргасан зардал эмчилгээний мөнгө гаргаж өгье гэсэн боловч одоо хүртэл өдөр өнжүүлэхийнхэн утсаа ч авахгүй бүгд таг.

Манайхаас өмгөөлөгч авсан. Багш нар нь цагдаад битгий өгөөрэй гэж гуйсан болохоор хэд хоног хүлээсэн. Гэсэн ч ийм хариуцлагагүй асуудлыг үл тоож болохгүй шүү дээ.

Захирал нь ажилчдынхаа цалинг хувьдаад цалин мөнгийг нь өгөхгүй байна гэсэн. Өдөр өнжүүлэхийн удирдлага бол манай хоёр багштай учраа ол. Надад, манай байгууллагад хамаагүй. Манай байгууллагын нэр төрд халдвал зөрүүлээд намайг шүүхэд өгнө гэсэн.

Хүүхэд маань шөнө унтаж байхдаа хар дараад сэтгэл зүйн хямралд орсон байна. Толгой нь өвдөж байгаа хичээлдээ явахгүй байгаа. Бид нар хувийн багш хүртэл авсан ч нэг л сэргэж өгөхгүй нурмагар л байна.

Камерын бичлэг ч байхгүй. Гадаа хэдэн цаг суусан яг юу болсныг бид нар мэдэхгүй болохоор үнэхээр хэцүү байна. Гадуур ямар асуудлууд гарч байгаа билээ. Тийм байхад хүүхдийг маань гадаа орхисноо ч мэдэхгүй байсан гэж бодохоор үнэхээр гомдолтой байна.

Охин минь 6 настай. Энэ жил нэгдүгээр ангид орсон. Өдөр өнжүүлэхэд болсон үйл явдлаас болж их аймхай болсон. Гурван багш нь ирж уулзахад айгаад ээж рүүгээ шигдээд байсан. Сургуульдаа явахгүй ээ гэртээ байя гээд байгаа. Уул нь сургуульдаа хичээлдээ аягүй дуртай байсан. Гадаа юу болсныг л мэдмээр байна. Эмээг нь асуусан ойр хавьд нь камерын бичлэг байхгүй гэсэн. Өмгөөлөгчтэй очиход манайх одоо камертай болсон гэх хариулт л өгсөн. Охины минь гоо сайхан, сэтгэлзүйд толбо үлдээсэнд бид гомдолтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б. Жавхлантөгс 2023-10-19 202.9.47.48

ийм хариуцлагагүй байж болохгүй!

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

BZD 2023-10-19 84.225.176.165

hogcineeee

Avatar

t 2023-10-19 66.181.161.56

yaj bgn tgj heldeg ni

Avatar

Иргэн 2023-10-19 66.181.160.42

ХУД 21-р хорооныхон бсан байранд энэ өдөр өнжүүлэх орсон бсан. Ямар хариуцлагагүйн бээ. Засаг дарга Байгалмаа эх хүн үү, Ерөнхийлөгч төрөх эмнэлэгээс төрсөн эхийг тавчигтай гаргасны төлөө огцорч бсан бхаа.

Avatar

Зочин 2023-10-19 66.181.177.233

камергүй гэхээр л асуудал бнашүүдээ айлын бяцхан охинд хэрцгий сэтгэлгүй хандаж сэтгэлзүйд нь хар толбо үлдээсэн бна охин өөрөө хэлж чадхаар 6настай юм бна

Avatar

Зочин 2023-10-19 125.181.231.55

мөнгө олох гэж өдөр өнжүүлэх ажиллуулж бгаа юм бол хариуцлагатай бх хэрэгтэй штэ.Ядаж л эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгээд өгчихдөг бмаар.Мөнгө л авсан бол бидэнд хамаагүй гэсэн сэтгэхүйнээсээ салаачээ.Эцэг эхчүүд ч гэсэн өндөр шаардлага тавьдаг бх хэрэгтэй.Монголд бол өдөр өнэүүлэх жинхэнэ утгаараа ажилладаггүй.Бүүр хүохэд гэр орон сургууль руу нь хүргэдэг унаа машинтай бх ёстой.Зөвшөөрөл өшдөг бгууллагууд нь энэ бүгдийг харгалзаж үзэж бж зөвшөөрөл өгч бмаар юм.

Avatar

Монгол хүн 2023-10-19 66.181.179.126

Тоглож , гүйж яваад унаад зулгарсан л байна шдэ. Нэртэйгээр нь газрыг нь хөвөнтэй хөнжлөөр гучаад зөөллөхгүй яасын гэж төрийг буруутгаач. Хүүхдээ хайрлалгүй яхав гэхдээ сошиалд бичиж нийгэм рүү хар ус цацаад байх хэрэг юу байна.

Avatar

Нэргүй 2023-10-19 103.57.95.213

yaj ch bodson huuhdiig gadaa orhij bolohgui shuu dee,

Avatar

Нэргүй 2023-10-19 103.57.95.80

uneen hudlaaa huuhdeer ashig hiigeed

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.168.8

ЮУ ХУЦААД БАЙГААН МӨНГИЙГ НЬ АВСАН ЮМ БОЛ ХҮҮХДИЙГ ГАРААС ГАРТ ӨГӨХ ЁСТОЙ, ХҮҮХЭДТЭЙ ТЭНЭГ МАЛ БАЙШДЭЭ ЧИ

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.168.8

+ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ ХЭРЭГГҮЙ*

Avatar

Бадарч 2023-10-19 66.181.161.222

Анхнаасаа өдөр өнжүүлэхийн зөвшөөрөл авахдаа Камер байх ёстой, нөхцөл бүрдээгүй байхад зөвшөөрөл өгсөн бол албан тушаалтай бас хариуцлага ярих нь зүйтэй.

Avatar

Даваа 2023-10-19 66.181.185.166

ер нь өдөр өнжүүлэхийн орчин их муу, хоол унд ч бохир орчинд мэргэжлийн бус хүмүүс хийдэг юм шиг харагдсан даа. хүүхдээ өгмөөргүй л санагдсан даа

Avatar

Нэргүй 2023-10-19 59.153.113.178

Тэр харин үнэн бх шүү.

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.186.203

Энэ хүүхэд нь ярьж чаддаггүй гэсэн үг үү?? Хэт нэг талыг барьсан мэдээнд би лав итгэхгүй. Хүүхдийн нэр барьсан заваан харьцаатай, хачин аав, ээж, эмээ нар их байдаг. Өө эрээл, гоочлоол, есөн шидийн тэнгэрийн шаардлага тавиад дүрдээ итгэсэн гачин юмнууд. Нөгөө талдаа энэ саобарт багш нар маш дутагдалтай байдаг. Жоохон аятайхан харьцаатай эелдэг охид эмэгтэйчүүдийг авч ажлуулдаг болохоос яг мэргэжлийн багш өөрийнх нь л биш бол өдөр өнжүүлэхэд хэзээ ч ажилдаггүй байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-10-19 202.126.89.237

хэлэх ч үг алга

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.191.14

худлаа байхөө. Төлбөр авчихаад хүүхдийг нь орхиод явдаг өдөр өнжүүлэх гэж байхгүй. Настай хүмүүс ингэж худлаа ярихаар залуучууд яах болж бнаа. ФБ, комментийн зандалчдын хувьд алива муу мэдээнд шууд итгээд нэг талыг бариад цаазлаа, хороо гээд орилоод унадаг өвчтэй шүү дээ.

Avatar

Unshigch 2023-10-19 202.179.24.48

Ulsiin tergvvnii odor onjvvleh gj anh udaa l sonsoj bn.Er ni erhem nandin vr hvvhedee daatgaj bga baij bh orchin ajillah hvn hvchiin sain sudalj bj ogoh hregtei shde.Bagsh ner zvvsen mergejiliin bus adguusuud ih bolson.

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.176.211

Хүүхэд нь ярьдаг хүүхэд бол яаснаа хэлмээр юм дутуу мэдээ бичих юм. 6 настай жаахан хүүхдийг яаа гээд орхидог малууд вэ. Өдөр өнжүүлэхийн удирдлагад хамаагүй гэж байх ёсгүй

Avatar

Нэргүй 2023-10-19 202.21.124.132

Байгууллагын захирлууд элдэв асуудал гарангуут хөөрхий ажилтан, ажилчдаа шууд хаядаг. Өөрсдөө яах гэж дарга болдог вэ гэвэл идэж уух гэж дарга болдог.

Avatar

Багшид биш,харин өдөр өнжүүлэхэд өгсөн 2023-10-19 202.9.40.134

Ямар ч тохиолдолд хариуцлага ярих бол байгууллагатай л ярьж таарна, хувь хүнтэй биш

Avatar

Зочин 2023-10-19 66.181.190.231

Цагдаад өг

Avatar

Зочин 2023-10-19 66.181.190.231

Шүүхэд өг

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.161.97

шүүхэд өгөөд сайн шалгуул

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.191.14

учрыг нь олоогүй байж хүний мууг үзэх гэж улайрдаг чам шиг муухай юмнууд олон болжээ. Нэг талын ярьсанд л ямар ч сэтгэн бодолгүйгээр шууд итгэх юм. Нөгөө талыг сонсох ёстой. Аливаа юманд учир шалтгаан гэж бдаг юм шүү!

Avatar

Нэргүй 2023-10-19 202.55.188.126

Багш нар хариуцлагатай баймаар байна аа. Яаж хүүхдийг ганцааранг нь гадаа орхиод явж чадаж байна. Хүүхдийн төлөө сэтгэлгүй бол өөр ажил олж хиймээр юм.

Avatar

Иргэн 2023-10-19 66.181.188.47

Сүржигнэхээ л байчих лагаануудаа.

Avatar

Нэргүй 2023-10-19 202.72.245.121

Сүржигнэл гэж хүлээж авч байгаа чиний амьдрал дардан байх болтугай. Ийм сэтгэхүй тэнэг мугуйд байдал хариуцлагын зудад биднийг нэрвүүлж байна. Бүхнийг үр хүүхдийнхээ төлөө

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.168.8

Чамайг бэртэхэд үхэхэд чинь хэн ч сүржигнэхгүй байх болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж