Цахим хуудаст нэгэн иргэн өдөр өнжүүлэхийн хариуцлагагүй багш нараас болж хүүхэд нь эрүүл мэндээрээ хохирсон талаар мэдээлсэн. Бид тус мэдээллийн дагуу охины ээжтэй холбогдлоо.
Хохирсон гэх охины ээж:
-Охин минь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Улсын тэргүүний Эмүкагийн найзууд” гэдэг өдөр өнжүүлэх төвд явдаг. Өнгөрсөн Даваа гаригт эмээ нь охиныг минь өдөр өнжүүлэхээс нь авахаар очиход багш нар нь хүүхдийг гадаа хаяад явсан байсан.
Хүүхдийн маань нүүр бэртэж, шархадсан байсан. Унасан юм уу, цохиулсан юм уу яагаад бэртсэн нь тодорхойгүй. Камер шүүе гэхээр өдөр өнжүүлэхийнхэн камергүй гээд байгаа.
Эмээ нь тарах цагийг нь дөхүүлээд очиход л охин минь өдөр өнжүүлэхийнхээ гадаа уйлчихсан танихгүй хүнтэй хамт сууж байсан. Багш нар нь уучлалт гуйсан ч бид гомдолтой байна. Гаргасан зардал эмчилгээний мөнгө гаргаж өгье гэсэн боловч одоо хүртэл өдөр өнжүүлэхийнхэн утсаа ч авахгүй бүгд таг.
Манайхаас өмгөөлөгч авсан. Багш нар нь цагдаад битгий өгөөрэй гэж гуйсан болохоор хэд хоног хүлээсэн. Гэсэн ч ийм хариуцлагагүй асуудлыг үл тоож болохгүй шүү дээ.
Захирал нь ажилчдынхаа цалинг хувьдаад цалин мөнгийг нь өгөхгүй байна гэсэн. Өдөр өнжүүлэхийн удирдлага бол манай хоёр багштай учраа ол. Надад, манай байгууллагад хамаагүй. Манай байгууллагын нэр төрд халдвал зөрүүлээд намайг шүүхэд өгнө гэсэн.
Хүүхэд маань шөнө унтаж байхдаа хар дараад сэтгэл зүйн хямралд орсон байна. Толгой нь өвдөж байгаа хичээлдээ явахгүй байгаа. Бид нар хувийн багш хүртэл авсан ч нэг л сэргэж өгөхгүй нурмагар л байна.
Камерын бичлэг ч байхгүй. Гадаа хэдэн цаг суусан яг юу болсныг бид нар мэдэхгүй болохоор үнэхээр хэцүү байна. Гадуур ямар асуудлууд гарч байгаа билээ. Тийм байхад хүүхдийг маань гадаа орхисноо ч мэдэхгүй байсан гэж бодохоор үнэхээр гомдолтой байна.
Охин минь 6 настай. Энэ жил нэгдүгээр ангид орсон. Өдөр өнжүүлэхэд болсон үйл явдлаас болж их аймхай болсон. Гурван багш нь ирж уулзахад айгаад ээж рүүгээ шигдээд байсан. Сургуульдаа явахгүй ээ гэртээ байя гээд байгаа. Уул нь сургуульдаа хичээлдээ аягүй дуртай байсан. Гадаа юу болсныг л мэдмээр байна. Эмээг нь асуусан ойр хавьд нь камерын бичлэг байхгүй гэсэн. Өмгөөлөгчтэй очиход манайх одоо камертай болсон гэх хариулт л өгсөн. Охины минь гоо сайхан, сэтгэлзүйд толбо үлдээсэнд бид гомдолтой байна.
Холбоотой мэдээ