Сурвалжлага: Охинтойгоо энгийн сургуульд сурахад маш хүнд байсан

Сурвалжлага: Охинтойгоо энгийн сургуульд сурахад маш хүнд байсан

Сурвалжлага: Охинтойгоо энгийн сургуульд сурахад маш хүнд байсан

Цэцэн-Оюу охин дэвтэр дээрээ дөрвөлжин дүрсийг чамбай гэгч нь удаан бичнэ. Төд удалгүй өөр зүйлд сатаарч, ангийн найзуудаа сонжиж харснаа суудлаасаа босоод явчихав. Хичээл зааж буй багшийгаа дагаж, араас нь тэвэрч нэг үзнэ. Зурлага зурах гэж хичээж буй найзынхаа дэвтэр рүү сонирхож харснаа инээж, дүрсгүйтнэ. Энэ жил нэгдүгээр ангид суралцаж буй түүнд бүх зүйл шинэ, ангийнхандаа дасч эхэлж байгаа нь илт.

Сурагч болсон Цэцэн-Оюу үзгээ зөв барьж, сууж сурахаас эхлээд зурлага зурж, дүрс будаж сурч байгаа.

Эхэндээ аав, ээжийнхээ хүзүүнээс зүүгдэж хичээлдээ ирдэг байсан бол одоо гараас нь хөтлөөд гүйгээд ордог болсон тухай ангийн багш нь хэлж байв. Эцэг эх нь есдүгээр сарын 1-нд охиноо энгийн сургуульд сургахаар бүртгүүлсэн боловч түүний хувьд дөрвөн өдөр тийм ч амар байсангүй. Тиймээс аав, ээж нь охиноо нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяа тусгай 55 дугаар сургуульд суралцуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэр ч зөв байсныг ээж нь хэлсэн юм.

"ОХИН МААНЬ ӨГЛӨӨ ЭРТЛЭН БОСЧ, ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХ ДУРТАЙ БОЛСОН"

Охины ээж “Хүүхдээ анх аутизмтай гэж гадарлаж байсан ч итгэж өгдөггүй юм билээ. Аутизмын шинж тэмдгүүд илэрсэн ч шууд эвлэрч өгөөгүй. Яагаад заавал манай хүүхэд гэж… бодно. Шалтгаан нь тодорхойгүй байдаг. Жил гаруй эвлэрч өгөхгүй явсан. Заримдаа гэр бүлийн маргаан үүснэ. Тэгээд нэг л өдөр тэр бүхэнтэй эвлэрч, өрхийн эмнэлэгтээ хандаж, СЭМҮТ дээр очиж хүүхдээ оношлуулсан. Тэгсэн хэдий ч хүүхдээ энгийн сургуулийн нэгдүгээр ангид суралцуулахаар бүртгүүлсэн юм.

Би өөрөө дэргэд нь сүүдрийн багш хийгээд явья гэж бодож энгийн сургуульд охиноо бүртгүүлсэн. Сургуулийн зүгээс хүүхдүүдийг тэгш хамруулах үүднээс бүртгэж авсан. Гэвч хүүхэд маань яалт ч үгүй энгийн хүүхдүүдээс ялгарч, суралцахад бэрхшээл тулгарч эхэлсэн.

Манай охин орилж хашгирахад бусад хүүхдүүдэд тавгүй санагдана. Хүүхдүүд “Эгчээ танай хүүхэд яагаад байгаа юм бэ” гэж асууна. Би хүүхэдтэйгээ хамт дөрвөн өдөр суралцахад маш хэцүү байсан. Тухайн ангид хоёр аутизмтай хүүхэд сурч байсны нэг нь манай охин. Нөгөө хүүхэд маань арай хөнгөн гэж харсан. Манай хүүхэд хүнд учраас би сүүдрийн багш болж хамт хичээлд нь дөрвөн өдөр явсан юм. Энгийн 45 хүүхдүүдэд нэг багш хаанаа ч хүрэлцэхгүй, надад зөвхөн хүүхдэдээ анхаарахаас өөр боломж байгаагүй. Маш хүндрэлтэй байсан учраас судалж байгаад гэртээ хамгийн ойр байрлах нийслэлийн Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургуульд охиноо сургахаар болсон.

Энэ сургуульд ороход их таатай нөхцөл байдал хүлээн авсан. Охин маань яг л сурах орчиндоо ороод ирсэн юм шиг санагдсан.

Хичээлдээ бага багаар суралцаж байна. Өглөө босоод өөрөө хувцсаа өмсч, хичээлдээ явах дуртай болсон. Дүрс будах, хөгжмийн хичээлдээ их дуртай. Манай охин дуу сонсох дуртай учраас балетчин болгох мөрөөдөлтэй” гэв.

"ХҮҮХДҮҮДТЭЙ ЯГ Л ЭЭЖ ШИГ НЬ ХАРИЛЦАЖ, ЦАГИЙГ ХАМТ ӨНГӨРҮҮЛДЭГ"

Охины анги 11 сурагчтай. Тэдний зургаа нь аутизмын хүрээний эмгэгтэй бол бусад нь дауны хам шинж, тархины саажилт, оюун ухааны бэрхшээлтэй. Ангийн багш Г.Ариунчимэг ганц сэдвээр хичээл заадаггүй. Хүүхэд нэг бүрийн онцлог, хэрэгцээнд тохируулж, өдөр бүр хичээлээ бэлдэж, заана. "Анх сургуульд орсон зургаан настнууд маань уйлна. Эцэг эхдээ тэврүүлээд орж ирдэг байсан бол одоо харьцангуй дасч, ангидаа алхаад ороод ирдэг болсон. Ер нь тусгай хэрэгцээт сурагчдад хичээл заадаг багш хүүхдийн төлөө сэтгэлтэй байх ёстой. Заах арга барилын хувьд ур чадвар, тэсвэр тэвчээр шаардана.

Хүүхдүүдтэй яг ээж шиг нь харилцаж, цагийг хамт өнгөрүүлнэ. Тэд маань ангидаа орж ирээд багшаа тэвэрч, үнсүүлдэг" хэмээн Г.Ариунчимэг багш инээмсэглэв.

Тэрбээр "Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургуульд сургасны дараа маш их хүлээлттэй байдаг. Гэвч хүүхдүүдийн хүлээж авах чадвар харилцан адилгүй учраас их удаан олон давтамжтайгаар суралцаж байж өөрчлөлт гардаг. Тиймээс эцэг эхийн дэмжлэг их чухал" гэдгийг яриандаа онцоллоо.

ДЭЭВЭР ДЭЭРЭЭ НОГООН ХҮЛЭМЖТЭЙ, ГАЛ ТОГОО, ЗОЧИД БУУДАЛТАЙ ЦОР ГАНЦ СУРГУУЛЬ

Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль 150 орчим багш ажилтантай, 500 орчим сурагчтай. Хоёр ээлжээр хичээллэдэг. Хүн ам олонтой дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг учир бусад сургуулиудаас хүүхдийн тоо харьцангуй олон. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа бусад сургуулиуд есөн жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль нь ердийн ЕБС-ийн адил 12 жилийн тогтолцоотой аж.

Тус сургууль ерөнхий боловсрол олгохоос гадна мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлд түлхүү анхаардаг.

Ахлах ангийн сурагчид нь хоол, нарийн боовны тогоочийн анги, зочид буудлын үйлчлэгчийн анги, цэцэрлэгч ногоочны ангид суралцдаг. Сургуулийнхаа дээвэр хэсгийг ашиглаж, ногоон хүлэмж байгуулсан анхны ерөнхий боловсролын сургууль. Хүлэмжид сурагчид цэцэг, ногоо үрслүүлж, арчилж сурдаг. Огурцы, улаан лооль, цэцэгт байцаа, чинжүү тарьж, арвин ургац хураан авдаг талаар багш нар нь ам уралдан ярьцгаав. Хөнгөн хэлбэрийн чадвартай хүүхдүүд өөрийн сонирхсон чиглэлээрээ ажлын байртай болж, ажилладаг бол хүнд хэлбэрийн сурагчид амьдралын дадал чадвар эзэмшдэг байна.

Ядах нь аа,  гэртээ цэцэг, ногоо тарьж,  арчлаад сурчихна.

Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тухайд төдийлөн олон хүүхэд их дээд сургуульд элсээд байдаггүй. Тиймээс энгийн, өөрийнх нь аюулгүй байдал болон чадамжид нийцсэн хөлдөлмөр эрхэлдэг болгох чиглэлд анхаардаг байна. Тиймээс ахлах ангийн 43 сурагч зочид буудлын өрөөний үйлчилгээ, талх нарийн боов, цэцэрлэгч, ногоочин гэсэн чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олж авч байгааг багш, ажилчид хэлсэн юм.

"НИЙТ 498 ХҮҮХДЭЭС 336 ХҮҮХЭД ГАНЦААРЧИЛСАН ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦДАГ"

Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн захирал, гавьяат багш Ч.Ганбилэг:

-Манай сургуульд энэ хичээлийн жилд 498 тусгай хэрэгцээт хүүхэд суралцаж байна. Мөн 116 багш нийт 144 хүн боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Ахлах ангийн сурагчдадаа мэргэжлийн чиг баримжаа олгодог онцлогтой сургууль. Хүүхдүүд есдүгээр анги төгсөөд суурь боловсролын гэрчилгээ авна. Мөн эцэг эх, хүүхдүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс сургууль дотроо өдөр өнжүүлэх төвийг ажиллуулдаг. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй айл өрхийн эцэг эхийн нэг нь заавал ажилгүй болдог. Тэгэхээр бид энэ байдлыг арилгаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр ашгийн төлөө бус өдөр өнжүүлэхийг өглөө 07.30-19.30 цаг хүртэл ажиллуулаад найман жил болж байна. Энэ хугацаанд аав, ээж нар маань бүрэн ажлаа хийх боломжтой. Мөн сургуулийн 1-12 дугаар ангийнхан “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг. Хүүхдийнхээ онцлог хэрэгцээнд тохируулан ганцаарсан сургалтын хөтөлбөр боловсруулдаг.

Нийт 498 хүүхдээс 336 хүүхэд ганцаарчилсан хөтөлбөрөөр ажиллаж байна гэхээр багшийн ачаалал маш их байгаа. Зөвхөн боловсрол олгохоос гадна хүүхдээ урлаг, спортоор хөгжүүлэх тал дээр их анхаарч, эхнээсээ дэлхийн тусгай олимпоос медаль хүртсэн гэв.

Тэрбээр “Хүүхдүүдээ төрөөс халамж авдаг иргэн болгохгүй нь тулд амьдралд бэлтгэж, бие даасан иргэн болох тал дээр илүү анхаардаг. Ингэхдээ хувийн онцлог хэрэгцээг маш анхаарч, түүнд тулгуурлаж сургалтаа явуулдаг” гэдгийг онцолсон юм.

"ТОГЛОХ АРГААР ХҮҮХЭДТЭЙ ХАРИЛЦАЖ, ХИЧЭЭЛЭЭ ЗААДАГ"

Сургуулийн булан тохой бүр хүүхдэд зориулсан сандалтай. Давхар бүрт тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан тэргэнцэрийг байрлуулжээ. Сургалтын хөтөлбөрийн хувьд ч энгийн ерөнхий боловсролын сургуулиас өөр. Сурагчдад хэл засал, ахуй заслын хичээл, эмчилгээний биеийн тамир, сэтгэл заслын хичээл орно. Жишээлбэл, сурагчид ахуй заслын хичээлээр хувцсаа өмсөх, гутлын үдэх дадал хэвшилд суралцдаг. Багш өдөрт 20 минутаар сурагчидтай ажилладаг байна. Мөн аутизмын хүрээний эмгэг оноштой хүүхдэд зориулсан сургалтын тусгай зориулалтын ангитай.

Ангид хүүхэд ганцаарчлан суралцах бүрэн боломжтой бөгөөд эцэг эх болон багш ажиглалт хийх өрөөтэй аж.

Мөн сэтгэл санаа нь тогтворгүй хүүхдүүдийг тайвруулах тусгай өрөөтэй. Өрөөний хана нь зөөлөвчтэй, хүүхэд өөрийгөө тусгаарлах хэсэг, тоглох тоглоомтой. Бас өнгө өнгийн гэрэл асч, монгол аялгуу эгшиглэх аж. “Сүүлийн үед хүүхдийн бэрхшээлүүд хүндэрсэн учраас хичээл дээрээ тайван сууж чадахгүй, орилно, уйлна. Тийм хүүхдүүдийг энэ өрөөнд оруулж, тайвшруулаад эргээд сургалтандаа ордог" тухай багш И.Нэргүй танилцуулав.

Тусгай хэрэгцээт сургуулийн бас нэг чухал сургалтын нэг бол хэл засал. Хэл заслын дөрвөн стандарт танхимтай найман багштай. Хэл заслын багш Л.Бямбасүрэн "Нийт 500 орчим хүүхдийн тал нь хэл ярианы бэрхшээлтэй. Бага ангийн хүүхдүүдийн 90 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй байдаг. Энэ олон бэрхшээлтэй хүүхдүүдэд багш нарын тоо хаанаа ч хүрэлцдэггүй, дутагдалтай байгаа.

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль учраас хэл заслын хичээлийг ганцаарчилж заадаг. Хүүхдийн оюуны хөгжил дээр суурилж, хэл ярианы бэрхшээлийг сайжруулах сургалтыг явуулж байгаа. Тоглох аргаар хүүхэдтэй харилцаж, хичээлээ заадаг" гэсэн юм.

Боловсролын багц хуулийн шинэчлэлээр сурагч бүр 12 жилийн боловсрол заавал эзэмшихээр хуульчилсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож байгаа сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, ингэхдээ ахлах ангийн гурван жилд нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төгсөөд өөрт торхисон хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байгааг албаныхан мэдээлсэн. Тусгай хэрэгцээт хүүхдүүд нийгэмтэй хөл зэрэгцэж алхахаас эмээх бус хамтдаа сурч, хөгжих эрхтэй гэдгийг энэ удаагийн сурвалжлагаараа хөндөхийг зорилоо. Тэд ялгаварлан гадуурхалтаас болж гэртээ үлдэх ёсгүй.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.176.84

гоё ярилцлага байна аа танай хамт олонд амжилт хүсье хэн хэндээ хайртай байя хүмүүсээ

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.176.84

хүн гэдгээ хаана ч ухамсарлаж хүн чанартай байж хөгжлийн бэрхшээлтэй гэлгүй хандаж, харьцаж бие биендээ илүү тусладаг байгаасай тэд ч ялгаагүй хүмүүс мууг заавал муу л болно сайныг үлгэрвэлээд явбал хэнээс ч илүү байна байхдаа бие биендээ хайртай байя хүмүүсээ

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

ANYSDNA 50DESH80955877

Avatar

Зочин 2023-10-19 103.10.23.189

3 сая хүнтэй энэ орон л Замбуулингийн Үлгэрийн орон баймаар. Ийм хүүхдүүдэд ийм сургууль байгуулахад Хэдэн их наядаар нь иддэг хүмүүсийн мөнгөний цэг ч болохгүй дээ. Хүүхдүүдийн үдийн цайнаас төр мөнгөө харамлаад хэрэггүй, энэ мөнгө өчүүхэн мөнгө. Үдийн цайг уух гэж л сургууль руугаа явдаг гэж ярьж байгаа хүүхдийг телевизоор үзсэн.

Avatar

Зочин 2023-10-19 103.10.23.189

Ёоох бурхан минь, ийм сургууль ашгүй байдаг юм бна. Баруунд ийм хүүхдүүдэд зориулсан сургууль байдаг, насан хүрсэн хойноо ажиллах хөнгөн ажлын байрууд байдаг. Социализмын үед 25 бил үү, мэдрэл хүүхдүүдийн сурдаг сургууль гэсэн нэртэй, бодвол одоо дүүрэг бүрт байгаа байх.

Avatar

Нэргүй 2023-10-19 202.55.191.194

сайхан сургууль байна аа, амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

80955877 40DESH SEKSY ERTEI

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

80955877ANYSN SEKSYG LAW XNE

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.178.42

ANYSDN80954876

Avatar

з 2023-10-19 202.126.88.155

Ганц ч болсон ийм сургууль байгаа нь овоо доо

Avatar

Бо 2023-10-19 64.119.29.146

Улсаас үнэхээрийн их анхаарах хэрэгтэй шүү, ийм сайхан сургууль, багш нарыг улам сайн дэмжих хэрэгтэй, цалинг нь нэмэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.189.72

сайн багш нар бна.амжилт

Avatar

зочин 2023-10-19 202.21.104.2

Эвий дээ, болж л байна. Энэ хүүхдүүдийн өвчин насан туршийнх. Нийгэмд биеэ даах дадл, чадвар эзэмшлээ ч гэсэн хөгжлийн бэрхшээл нь хэвээр үлдэх учраас халамж харахгүй байна гэж байхгүй.. Ад шоо болчихгүйхэн шиг хоолоо аваад идчихдэг, өөрийгөө арчилчихдаг, хүнтэй 2 үг сольчихдог болгочих гээл аавээж, багш нар нь зүдрээд байгаам ш дээ. Эцэг эх нь өтөлж өнгөрөхийн цагт хэцүүдэх учраас л хэцүү тавилан гэдгийг бодолцож одооноос асрах газруудаа бэлдэхгүй бол оюун сэтгэхүйн бэрхшээлтэй хүмүүс хэцүү бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж