Урьд шөнө 02.00 цагийн орчим Хэнтий аймгийн Хүйтний гүүр гэдэг газар Тоёота Прадо маркийн 30-13 УБТ дугаартай автомашин онхолджээ. Ослын улмаас уг машины жолооч 38 настай Ц нь нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Дээрх хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
П.Наран