"Оюутнууд мэргэжлийнхээ үнэ цэн, ёс суртахууныг ойлгож байна"

"Оюутнууд мэргэжлийнхээ үнэ цэн, ёс суртахууныг ойлгож байна"

"Оюутнууд мэргэжлийнхээ үнэ цэн, ёс суртахууныг ойлгож байна"

Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай. Үүний хүрээнд Монгол Улсын ууган сургуулиудын нэг СЭЗИС 100 жилийн ойгоо угтан “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдаан, панел хэлэлцүүлэг гэх мэт ажлуудыг олон нийт дунд нээлттэй зохион байгууллаа.

АНУ-ын Карнейгийн консул 2014 онд  анх санаачлан өдгөө дэлхийн 100 орчим улс нэгдэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Өнөөдөр/2023.10.18/ Монголын ипотекийн корпораци, СЭЗИС хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Уг санамж бичигт хоёр байгууллага сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах, ипотекийн санхүүжилтийн эко системийн тухай мэдлэг олгох, төгсөгчдөд ажлын байр санал болгох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийхээр тусгажээ.

Энэ үеэр "Монголын ипотекийн корпораци ОССК" ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг "Дэлхийн ёс зүйн өдрийг арав дахь жилдээ тэмдэглэж буй энэ хүрээнд Монголын ипотекийн корпораци СЭЗИС-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Онцолж хэлэхэд, ипотекийн зээлийн эко системийн тухай зөв эх сурвалжаас мэдлэг мэдээллийг түгээхэд ач холбогдол өгч байна. Ипотекийн зээлийн талаар иргэд маш олон байр суурьтай байгаа. Манай улсад хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөр нь өөрийн гэсэн зарчимтай. Тэр мэдээллүүдийг нь зөв хүргэх, хүртээмжтэй байлгах нь чухал" гэв.

“Дэлхийн ёс зүйн өдөр”-өөр ёс зүй, ёс суртахууны ойлголтыг хувь хүний түвшнээс эхлэн байгууллага, улс орны түвшинд хүртэл авч үзэн, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” олон нийтийг хамарсан СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал,  “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, ХасБанкны хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал нар панелистаар оролцож, мэргэжлийн ёс зүйн тухай  яриа өрнүүллээ.

Мөн эссэ бичлэгийн уралдааныг их дээд сургуулийн оюутан, суралцагчид болон ажил эрхэлдэг мэргэжилтнүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж шаардлага хангасан нийт 79 эссэг дүгнэсэн. Үүнээс ангилал тус бүрд эхний гурван байр эзэлсэн шилдэг оролцогчдод шагнал гардууллаа. Уралдааны талаар СЭЗИС-ийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Д.Оюун "Нийтдээ 130 гаруй эссэ ирснээс шаардлага хангасан 79 эссэг шалгаруулсан. Арав гаруй их дээд сургуулийн оюутнууд оролцжээ. Тэд мэргэжлийн ёс зүй ямар ач холбогдолтой болох талаар сайн ойлголттой байна. Судалгаа хийсэн байсан. Оюутнууд мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэж байна. Эрх зүйн мэргэжил эзэмшиж буй оюутнууд энэ мэргэжил ёс суртахуунтай байх ёстойг ойлгож байгаа нь магтууштай байна" гэлээ.

 

Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна СЭЗИС-ийн багш оюутанд тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэн ач холбогдлыг таниулах ажлуудыг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд  "Зорилт 2 – Өлсгөлөнг устгах", "Зорилт 3 – Эрүүл мэндийг дэмжих", "Зорилт 10 – Тэгш бус байдлыг бууруулах", "Зорилт 12 – хариуцлагатай хэрэглээг дэмжих", "Зорилт 16 –  Энх тайван, шударга ёсыг цогцлоох" гэсэн тогтвортой хөгжлийн таван зорилтыг дэмжсэн дараах ажлуудыг зохион байгуулж, нийт багш, оюутан хамрагджээ. Үүнд:

  • Сургуулийн орчинд зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Зөв цэнэг” /цэвэр орчин, эрчим хүч, найрсаг гэр бүл, эрүүл бие, гудман хөдөлгөөн / аяны хүрээнд Uuree’s dance клубийн гишүүдтэй хамтарч, 160 гаруй оюутныг хамруулан “Амар байна уу” флашмоб
  • Хүн бүр өглөөний цайгаа ууж хэвших, эрүүл амьдралын дадалтай болох зорилгоор “Өглөөний хоолоо өөрөө бэлдье” мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөө, өглөөний цайны хямд, захиалгат худалдаа, үйлчилгээ бүхий “Be healthy” аян
  • СЭЗИС-ийн гэр бүлийн соёлыг хэвшүүлэх, спортын дэгээр хамтран ажиллах, тэгш оролцоотой, шударга байх, бусдын ялгаатай байдлыг ойлгуулах зорилгоор “Be healthy” явган аялал
  • Сургалтын орчинд ёс суртахууныг эрхэмлэх дадалд сурах зорилгоор багш, ажилтан, оюутны академик соёл, эрдмийн ажил бичих стандартыг шинэчлэн хэлэлцүүлэх, мөн сургуулийн соёлын бүрдэл, ёс зүйн кодекс, ёс зүйн дүрмийг таниулах оюутан, багш, ажилтны CE badge цахим тэмдгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр "Дэлхийн ёс зүйн өдөр олон байгууллага нэгдэж, тэмдэглэдэг уламжлалтай. Өнгөрсөн жилээс эхлэн СЭЗИС энэ арга хэмжээг зохион байгуулсан. Оюутан, төгсөгч, багш нарын хүрээнд ёс зүйн асуудлуудыг яаж шийдэх вэ түүнд оруулах хувь нэмэр нь юу байх вэ гэдгийг боддог, дүгнэдэг болсон. Энэ хүрээнд нэг сарын хугацаанд олон арга хэмжээг зохион байгуулсан. Өнөөдөр дүгнээд хэлэлцүүлэг зохион байгуулж байна" гэж ярив.

Энэ жилийн Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг дэмжин, хамтран ажиллаж байгаа Монголын Ипотекийн Корпораци, ХасБанк, Сайнскор зээлийн мэдээллийн сангийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн цаашид олон байгууллага энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, байгууллагадаа ёс зүйн талаар ойлголт, соёлыг бий болгоход хүчин чармайлт гаргахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

~ Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж