Х.Нямбаатар: Дүүргийн Засаг дарга газар олгохыг зогсоолоо

Х.Нямбаатар: Дүүргийн Засаг дарга газар олгохыг зогсоолоо

Х.Нямбаатар: Дүүргийн Засаг дарга газар олгохыг зогсоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаар танилцуулсан байна. Энэ талаар дараах мэдээллийг өглөө.

Х.НЯМБААТАР:

-Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлтэй холбоотойгоор 27 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Нийт хүн амын 43 хувь нь 0.3 хувь дээр амьдарч байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй 680 мянган тээврийн хэрэгсэл байна. 2022 онд гаалийн хилээр 99 мянган тээврийн хэрэсгэл орж ирснээс 94283 тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар  хотод бүртгэгдсэн, замын хөдөлөгөөнд ачаалал нэмсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянган тээврийн хэрэгслээр мөн хөдөлгөөн нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто авто замыг өргөтгөх чиглэлээр жил болгон улс нийслэлийн төсвөөс замын сүлжээг өргөтгөх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж ирсэн. Энэ хурдаар жил болгон хэчнээн зуун км зам нэмж тавиад ч түгжрэлийг бууруулахгүй гэдэг нь харагдаж байгаа.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэл Улаанбатаар хотын авто замын даацад тааруулж, авто машины дугаар олголтын дээд хязгаарыг  НИТХ-аанаас батлах.

Одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэдийн хувьд өөрийн автомашины дугаараа бусдад худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчин бүрдүүлье.

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины дугаарыг салгаж бусдад худалдаалах, хөдөө орон нутагт худалдан боруулах эрх зүйн орчинг бий болгох агуулгатай хуулийн төслийг оруулж ирлээ.

Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах зохицуулалт орж ирсэн. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах ажил хийгдсэн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дагаж байрладаг Сэлбэ голын орчим, Баянзүрх дүүргийн Натур худалдааны орчмын орон сууцны барилга нь хамгийн төлөвлөлтгүй бетонон ширэнгэн орон сууцны хорооллыг үүсгэсэн. Яармагийн дэнж орчмын орон сууцны хороолол мөн ерөнхий төлөвлөгөө хотын стандартгүйгээр бетонон ширэнгэ үүсгэлээ.

Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайтай байгаа Дөлгөөн нуур орчим бетонон ширэнгэ болгон алдаж байна. Цаашлаад Дэнжийн мянга руу төлөвлөлтгүй бетонон ширэнгийн  барилга үргэлжлэх нь.

Тийм учраас цаг алдалгүй, Улаанбаатар хотын барилгажилт, ерөний төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт нормыг тогтоож, одоо архитектур төлөвлөлтийн  1500 гаруй нэгж талбар бүхий барилгажуулалтын ажлыг хязгаарлах, царцаах. Нэгэнт төрөөс олгосон зөвшөөрөл бүхий газруудыг, хотын ерөнхий төлөвлөгөө бүхий газруудыг шилжүүлэх зохицуулалтыг анхдагч хуулийн төсөл болон дагаж байгаа хуулийн төслөөр оруулж ирж байна.

Агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байгаа.

Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын шийдвэрээр зуслангийн газар олгож байгааг зогсоохоор шийпдвэрлэлээ.

Дүүргийн Засаг дарга газар олгохыг зогсоолоо. Энэ нь  төвийн зургаан дүүрэгт хамааралтай. Захын гурван дүүрэгт хамааралгүй. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Засаг дарга нь газар олгоход асуудалгүй, үргэлжилнэ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн Засаг дарга газар олгохгүй.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар олгоно.

  • Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор газар олгоно.
  • Хоёрт, эмнэлэг, сургуулть, цэцэрлэг барих зориулалтаар газар олгоно.
  • Гуравт, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгжүүлэх зорилгоор газар олгоно.
  • Дөрөвт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олголт хийгдэнэ. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд бүртгэгдсэн ААН-тэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт хийнэ.
  • Тавд, царцаагдсан барилга байгууламжид урьд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах зорилготой хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт хийх зохицуулалт хийж байна гэлээ.

Мөн “Тулгамдаж байгаа том асуудал худалдан авах ажиллагаа. Саяхан нийтийн тээврийн автобус худалдан авалттай холбоотой харилцаанаас болж олон албан тушаалтан чөлөөлөгдөж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байна. Худалдан авах ажиллагаанд гарсан алдааны нэг нь зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд хийгдсэн.

Тендерийн бичиг баримт, стандартыг боловсруулах ажлыг шинэчлэгдэх хуульд мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Үнэлгээний хороод сонгон шалгаруулалтаа хийнэ. Нийслэл болон дүүргийн худалдан авах ажиллагааны газрын зарим орон тоог цомхотгохоор хуулийн төсөлд тусгаж байгаа.

Дараагийн асуудал том төсөл хөтөлбөрүүд газар чөлөөлөлтөөс болж зогсонги байдалд орсон. Газар чөлөөлөлттэй холбоотой үнийн дээд хэмжээ зэрэг харилцааг хуульд нарийвчлан тусгаагүйгээс орон сууц, инженерийн шугам сүлжээ татах, зам барих ажил зогсож байна.

Газар чөлөөлөлттэй холбоотой томоохон зохицуулалтуудыг хуулийн төсөлд оруулж байна. Тухайлбал тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, ААН, байгууллагын 65 хувиас дээш дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төрөөс тэр дор нь өгөх зохицуулалтыг оруулсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж сүүлийн 20 жил ярилаа. Харамсалтай нь өнөөдөр дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орох оронгүй болсон. Төлөвлөлтийн ажил яваагүйд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хотоос нэгдсэн журмаар газрыг нь чөлөөлж, айлуудын хашааг орон сууцаар солих хэлбэрийг хуулийн төсөлд тусгалаа.

Инженерийн шугам татсан гэр хорооллыг орон сууцжуулахад бэлэн болсон бүсүүдэд иргэд, ААН-үүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авбал газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж байна. Үүнд:

  • Газрыг бэлэн мөнгөөр сольж, худалдаж авах
  • Түр орон сууцанд шилжүүлж, тухайн байршилд баригдсан орон сууцыг өмчлүүлэх
  • Бэлэн орон сууцаар газар, обьектыг солих гурван нөхцөлтэй.

Эдгээр ажлыг хийхгүйгээр агаарын бохирдол болон авто замын түгжрэлээс салах боломжгүй нь өмнө нийслэлд хийгдсэн судалгааны үндсэн дээр дүгнэлтэд хүрсэн.

Мөн хотын дүрэм, стандартыг хуульчилж байгаа. Жишээ нь орон сууцны нэг давхрыг үйлчилгээний зориулалттай болгохыг хориглоно.Төв магистраль гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй болгоно. Тухайлбал,  Улаанбаатар хотын А бүсэд, гудамжны нэгдүгээр эгнээнд Вьетнам засварын газар инженерийн шугам сүлжээнд холбогдолгүй үйл ажиллагаа явуулж буйг хориглоно гэсэн үг.

Нийтийн тээврийн стандарт, метро зэрэг төрөл хэлбэрүүдийг нэвтрүүлэхтэй холбоотой харилцаануудыг хуулийн төсөлд оруулж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ерөнхий сайд энэ асуудлаар яамдаас санал авахаар болсон. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 124.158.67.188

Зуслангийн газар байхгүй, олгохгүй юм бол зөвшөөрөлгүй хашаагаа хатгаж болох уу?

Avatar

Нэргүй 2023-10-18 202.55.188.90

Гэр хороолоо цэгцэл газар бүү өг газарт ороод 10 аад жил болсон схд 5р хороо одоо яахуу мөн ирэх оноос эхлэж хотод яндангаа л цөөл

Avatar

zochin 2023-10-18 66.181.160.10

za gazriin deerem ehleh gej bgan bizdee hunii umch deer hotiin tuluvluguu gargaad deeremdene gej oilgoloo tomchuudaa diilehguildee ger horoolliinhon zuslangiin gazar luu oroh ni dee

Avatar

Үр дагаврыг нь тооцоолж, ном журмаар нь шийд л дээ!! 2023-10-18 202.21.104.2

Нэг юм ойлгохоо байлаа.. Энэ одоо бүхнийг мэдэгч, чадагч СУПЕРМАН уу?? НИТХ, ДИТХ гэх мэт нутгийн удирдлагын байгууллагууд ямар үүрэгтэй байгаа вээ? Сүүлийн үед томилогдсон энэ мэт нөхдүүд чинь Үндсэн хуулиар тогтоосон засаглалын, нутгийн удирдлагын систем тогтолцоогоо эвдээд, дарангуйлагч аятай авирлаад, бүгдийг дур мэдэн шийдээд байгаам биш үү? Иргэдийн төлөөллийн байгууллага, хурал хуй нь яасийм бээ?? Энхбаяр сайд ч гэсэн. 1 хүн гэмт хэрэг өдүүлсэний төлөө нийтийн эрхэд халдах ёсон бий юу?

Avatar

Зочин 2023-10-18 106.186.208.29

Худлаа туйлшрахаа болих хэрэгтэй. УБ-ыг бетонон ширэнгэ болголоо гэх юм. Та нарын шүтэн биширдэг АНУ, япон, герман, англи тэр чигтээ бетонон ширэнгэ. Суурийн соёл бол бүхэлдээ барилга байгууламжтай холбоотой. Ялангуяа манайх шиг хүйтэн оронд барилга байгууламж асар их хэрэгтэй. Зөв төлөвлөж, хүнд болон байгальд ээлтэй, суурийн соёл иргэншлийг л бүтээх ёстой. Түүнээс биш нэг ч газар олгохгүй, нэг ч барилга барихгүй гэдэг туйлширсан, үл биелэх зүйл ярих хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-10-18 139.5.217.114

Нийслэл, дүүрэг 2уулаа газар давхардуулж олгоод бөөн хэрүүл шүүх болгож үнэгүйдүүлдэгээ зогсоо.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.168.82

хүчин төгөлдөр хуулиудаа нэг хүний шийдвэрээр зогсоох нь буруу. бид буцаад хуучин тогтолуоо руугаа алхаад марш гээч болж байна, хуулиас дээгүүр ямар том толгой вэ, нөхдүүд

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.160.43

х** чи

Avatar

зочин 2023-10-18 103.57.93.225

Нийслэлийг бүхэлд нь цементэн ширэнгэ болгохгүйн төлөө өнөөдрөөс эхлэн нэг ч барилга бариулахгүй байх хэрэгтэй.
ТЭНГИС КИНО ТЕАТРЫН ХОЙНО БАЙДАГ 2А БАЙРНЫ ХҮҮХЭД ХӨГШЧҮҮЛИЙН НАРЫГ ХААЖ БАРИХААР БЭЛЭН БОЛСОН
БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСОО НЯМБААТАРАА. ОЧИЖ ҮЗ. ТАНИЛЦ. ЗАХИРАМЖИЙГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГО.

Avatar

Нэг мөр социализмдаа шилжмээр болж 2023-10-18 66.181.178.56

Ингэж авч ч болохгүй, хаяж ч болохгүй явахаар нэгмөр тэр хүсээд байгаа социализмдаа шилжээд, тэр хойд солонгос шиг болмоор юм даа. энэ хийх гээд байгаа аргачлал тань яг л бүрэн дарангуйлал хэлбэрт шилчихлээ. Тэр нэг намын системтэйгээ, хэдэн бэлгэдлийн намтай.

Avatar

Nyanbaktert 2023-10-18 66.181.161.141

Hentii dadal, tom gazar unee firm yaj avsan be

Avatar

Нэргүй 2023-10-18 139.5.218.198

Зуслангийн газар тэгээд яаж авах юм бэ жоохон заагьай баймаар юм аа ямар нэг шиидвэр нв дэндүү модон юм аа 0.07 газрыг хүртэл зогсоох юм уу

Avatar

ОД 2023-10-18 78.156.33.196

ULAANBAATART OLGOH GAZAR BAIGAA YUM UU . HUDUU ORON NUTAGT GAZAR OLGOLTIIG CH BAS JURAMLAH HEREGTEI, GADNII HUMUUS EZEN SUUSAN BN GEED BGAA SHUU

Avatar

yg zov ch dee. 2023-10-18 202.131.225.197

Ene heden zasag darga nertei baagii nariin gants mongo oldog ni gazar zarj hahuuli avdag ch dee. Odoo hotiin tovd neg gazr bitgii og l doo. harin huuchin barilgiig buulgaj shine baishin yg hemjeegeer barival deer dee suu..

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.183.187

МААШ ЗӨВӨӨ

Avatar

Зочин 2023-10-18 66.181.160.48

тэр зуслангууд хэдэн га амаар нь авч хашаалсан баячуудын газрыг шалгаад хурааж авах хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2023-10-18 79.168.107.149

Zarim gazrig choloox gexleer mashini zasvarin gazartai noxor 5 terbum geed busad xvmvvsin baritai bolox bolomjig xaaj bn ene talaar arga xemjee abmaar bn yarmagin zam daguu xuuchin nesxin tsagaan xaalag gej bsni naad doorxi nvvren talin gazruud

Avatar

Зочин 2023-10-18 66.181.160.83

Авилгач, олгиорхууд тэдэний гар хөл бологсод хамсаатангууд хүний эрх зөрчлөө ,зөвшөөрөл авахад дарга царайчилах нь даа гэхчлэн гэмгүй хүний дүр эсгэн эсэргүүцэж эхлэж байна даа

Avatar

Д.ДарьСүхбаатар 2023-10-18 62.55.205.86

…Иргэд, хөдөө нутаг орондоо төрж мэндэлсэн цагаасаа, хаана ч төрсөн ялгаагүй адил сурч хүмүүнжих, ажиллаж амидрах, цэцэрлэг сургууль, урлаг соёл спортын цогцолбор, орон сууц-хашаа байшинтай байх бодлоготой Төр шиг төр бий болж байж л,…
Нийслэлээ хэтэрсэн даац- түгжрэл…зэрэг тоо томшгүй… ухваргүй, дээр нь хэзээ ч шийдэгдэшгүй ужигарсан өнөөгийн бэрхшээлээс гаргаж чадна уу гэхээс… ингэж өмнөх 30-аад жил шигээ попроод нэмэргүй шүү дээ. Мөн ч олон удаа, олон засагт иргэний хувиар хэлсэн

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

~~ Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.178.42

ANYSN SEKSYG VAWLDSNR80955877

Avatar

Зочин 2023-10-18 202.126.90.31

Дээрээс гарсан шийдвэр ажлыг дунд доод шатныхан нурааж сүйтгэдэг. Дунд доод тушаалын дайснуудыг дийлэхгүй байхаа. Тэд бол монголын хөгжлийн эсрэг хамгийн аюултай бул хар чулуу болсон дайсанууд.

Avatar

Нэргүй 2023-10-18 124.158.69.223

Зөв шийдвэрүүд байна. Харин тэр авилга хорооллоос өмнө хотын төвд хуучин шүдний эмнэлэгийн суурин дээр баригдаж буй 20 давхар барилгыг буулгаснаар байна. энэ олон барилга ашиглалтад орвол тэр хавьд тэг зогсолт үүснэ. явган хүнч явж чадахгүй байх.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.178.42

S AWI80955877

Avatar

Zochin 2023-10-18 139.5.219.75

Маш зөв шийдвэр гаргасан бна.Харин хэрэгжүүлэхэд танай наад доод тушаалын дарга нар хийлгэхгүй байх.Маш хүнд суртал гаргана жинхэнэ авилагийн үүр уурхай.Тэр ялангуяа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хурган дарга нар бүгд шүү эдээ жинхэнэ авилага шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-18 202.9.46.82

дан коммунист хязгаарласан хорьсон шийдвэр, аминдаа машины дугаар авахад дарга царайчлах нь ээ

Avatar

Зочин 2023-10-18 66.181.179.19

хотын даргаа ядарсан иргэддээ нийслэлийг газрын албанаас газар олгооч бид чинь 07 га гарч аваагүй дээрэлхүүлсэн доромжлуулсан амьтад байна шүү даргаа та л газаргүй ядарсан биднийг өөрийн гэсэн өмчтэй болгоод өгөөч

Avatar

mgl 2023-10-18 103.9.90.130

mash zub shiidber bn

Avatar

Нэргүй 2023-10-18 59.153.115.103

Одоо л өөрчлөхгүй бол хэцүүдлээ дээ. зөв л дөө

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.89.77

Том газар аваад хашаалж үнэ орохы хүлээх, эсхүл зориулалтаас илүү газар авч нөөцөлсөн этгээдүүдийн газрыг хурааж дахин хуваарилалт хийх, баячууд том газар хувийн хэрэгцээнд авдгийг лимит норм хэмжээ тогтоох гэх мэт арга хэмжээг авахгүйгээр огт газар аваагүй иргэдийг хохироож болохгүй

Avatar

од 2023-10-18 66.181.181.150

МАШ ЗӨВ, зарим олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох хэрэгтэй, арай дэндсэн

Avatar

Зураач Лондон 2023-10-18 90.208.245.113

Зоригтой хий, өөр зам байхгүй.

Avatar

Уншигч 2023-10-18 139.5.218.198

Өндөр байшин баривал түгжрээд л байна. 4- өөс олон давхар байшин барихыг хориглооч. Тэгвэл ядахдаа гэрийнхээ гадаа зогсоолтой болно доо

Avatar

СОНГУУЛИЙН ШОУ ЭХЭЛЖЭЭ 2023-10-18 66.181.180.129

СОНГУУЛИАС СОНГУУЛЬД АМЬДАРСАН МОНГОЛ УЛС НЭГ Л ӨДӨР МӨХӨХ ВИЙ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-10-18 202.131.225.197

Балайнууд байрны үнэ өсгөсөн. Одоо газрын үнэ өсгөх нь. Энэ улсад амьдрах аргагүй болж байна.

Avatar

Зочин 2023-10-18 202.126.90.42

Шийдвэрүүд маш зөв байна. Иргэд үүнийг дэмжмээр юм..Эмх цэгцгүй дур зоргын байдал л улс орныг сүйрүүлнэ.Манайх төр засаггүй хуульгүй мэт дэндүү замбраагүй байгаа нь үнэн..Жилд 100-аад мянган машин орж ирээд байвал энэ түгжрэл яаж засрах юм. Зарим этгээдүүд юм л бол идэж уугаад гэж байнга бусдыг үндэслэлгүй гүтгэж ,хэвлэл мэдээллийн хэрэгслэл хортой ашиглахаа багасгамаар юм.Төрийн ажилд бага саад бол.Ноцтой зөрчил байгаа гэж үзвэл холбогдох газруудад асуудлаа тавьж шалгуул.

Avatar

Ц 2023-10-18 103.212.119.208

нэг хулгайч гарч ирээд баахан баг бүрдүүлж идэж уугаад зайлдаг лалрын новшууд далд ороосой

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.178.42

80955877ANYSN SEXSYG

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.178.42

SEKSDN80854877

Avatar

Зочин 2023-10-18 66.181.176.153

007 – гоо огт аваагүй , дарга нар өгдөггүй, тэгсэн мөртлөө зарим иргэд өчнөөн газар авсан зараад бна шд . Орон нутагт ч болтугай 007- гоо авмаар бна . Иргэдийг ялгаварлахгүйгээр 007 г олгоочээ . Ршн бүр тэгш эрхтэй …. хөөцөлдөөд олдохгүй бна …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж