Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч Ц.Уугангэрэл Засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Азийн наадамд оролцсон допинг илэрсэн хоёр тамирчинтай MONADA уулзалт хийнэ гэдгийг мэдэгдсэн.
Мөн МУГТ Б.Чинзоригийг допинг хэрэглэсэн гэдэгт итгэлтэй байна. Олон улсын лаборатори буруу хариу гаргана гэж байхгүй.
Тиймээс хэрэв допинг хэрэглэсэн бол эртхэн уучлалтаа гуйчихвал гурван жил эрх хасагддаг юм байна лээ. Заргалдвал 4-5 жил гэхчлэн эрх хасах хугацаа нэмэгддэг. Хэрэв хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо шинжлүүлэх эрх нь нээлттэй. Б сорьцоор эерэг гарвал тамирчны эрх дөрвөн жилээр хасагдах нөхцөл байдал үүснэ гэдгийг онцлов.
Ц.Уугангэрэл Монголын допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгчөөр өнөөдөр сонгогдсон. Урьд нь энэ байгууллагад ажиллаж байгаагүй бөгөөд спорттой ойр боловч хууль хяналтын байгууллагад ажиллаж ирсэн байна. Энэ ажлыг аваад засаг төр, Олимпийн хороо, спорт хороотойгоо хамтраад явуулж чадна гэдэг итгэл үнэмшил байгаа учраас хийе гэж зөвшөөрсөн гэдгээ мөн онцлон хэлсэн юм.
Холбоотой мэдээ