Найз залуудаа таалагдахын тулд сарын дотор 35 кг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

Найз залуудаа таалагдахын тулд сарын дотор 35 кг нэмжээ

Найз залуудаа таалагдахын тулд сарын дотор 35 кг нэмжээ

Хайр дурлалаас болоод зарим хүн санаанд багтамгүй үйлдэл хийх нь бий. Тухайлбал, Хятадын загвар өмсөгч эмэгтэй найз залуудаа таалагдахын тулд сарын дотор 35 кг нэмжээ.

Жэн нэртэй залуу эмэгтэй найз залуутайгаа уулзахаас өмнө 50 кг жинтэй байсан. Болзоод удаагүй байхдаа найз залуу нь түүнд махлаг эмэгтэйчүүдэд дуртайгаа хэлжээ. Мөн өмнөх найз охидууд нь бүгд махлаг байсан гэжээ. Улмаар Жэнг 65 юм уу 75 кг болох боломжтой юу гэж асуугаад хүссэнээрээ идэж байхыг зөвлөсөн байна.

Жэн найз залуугаасаа махлаг эмэгтэй юу, эсвэл би юу гэж асуухад “Чамайг махлаг болвол дуртай байна” гэж хариулжээ.

Жин нэмчихвэл өөртэй нь гэрлэнэ гэж хэлсэн учир Жэн ийнхүү таргалах шийдэлд хүрсэн гэв. Ингээд Жэн таргалсан боловч байдал хүссэнээр нь эргэсэнгүй. Тэр загвар өмсөгчийн карьераа алдаж, найз залуугаасаа ч салсан байна. Найз залуу нь Жэнд “Би чамайг тохирох хүнээ олно гэж найдаж байна, би даанч тэр хүн чинь биш юм. Би өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байхыг хүссэн тул чамаас салж байна” гэж хэлээд цахим хаягуудыг нь блокложээ.

Салсныхаа дараа Жэн багагүй жин хаясан ч энэ түүх интернет хэрэглэгчдийг шуугиулсаар байна. Зарим хүн хэрхэн ийм хурдан жингээ хассаныг нь сонирхож, зарим нь Жэнгийн эрүүл мэндэд санаа зовсон. Эрүүл аргаар жин нэмье гэвэл өдөрт авах илчлэгийн хэмжээгээ 500 калориор нэмэгдүүлэхэд зургаан сарын дотор 6.8 кг нэмэх ажээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж