Чуулган: 100 граммаас их архи уусан үедээ жолоо баривал гэмт хэрэгтэн болно

LiveЧуулган: 100 граммаас их архи уусан үедээ жолоо баривал гэмт хэрэгтэн болно

Чуулган: 100 граммаас их архи уусан үедээ жолоо баривал гэмт хэрэгтэн болно

https://www.facebook.com/news.mn.agency/videos/234812692927720

 

18 : 03
2023-10-18

Айргийг согтууруулах ундаанд тооцно

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тухайд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлбэл, мэдээлэл авч амжаагүй иргэд олон зуугаараа гэмт хэрэгтэн болох гээд байна. Тиймээс хэрэгжих хугацааг нь ядаж 2024 оны зургадугаар сар гэж тавьж болохгүй юу. Түүнээс гаднын орон шиг хуулийн сурталчилгааг сайн хийхгүй бол хүний амьдралд насан туршид нь хар тамга дарах эрсдэлтэй байна. Ялангуяа хөдөөгийн малчид мэдээлэлгүй байдаг. Насан туршид нь ялтан гэдэг хар тамга тавих гэж байна. Ихэвчлэн залуучууд үүнд өртөх магадлалтай. Монголчуудын ахуй соёл гадаадаас өөр. Айрагнаас согтолтын зэрэг гардаг бол хэдэн хувь гардаг вэ. Судалгаа хийсэн үү. Үүнийг тов тодорхой болгох хэрэгтэй байна. 

Ажлын хэсгийн гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: 

-Шүүх шинжилгээний газраас энэ талаар судалгаа авсан. Судалгаагаар хүний биед агуулагдаж буй спиртын хэмжээгээр согтолтын зэргийг тогтоодог. Согтууруулах ундаа төрөл зүйл, тухайн хүний нас, хүйс, биеийн жин, эрхтэний үйл ажиллагаа зэрэг олон нөхцөл байдлаас хамаардаг. Айраг нутаг орны онцлог, тэр битгий хэл айлын онцлогоос хамаараад хатуулгийн хэмжээ өөр. Тэгэхээр айраг хувьд яг тогтоосон зүйл байхгүй.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: 

-Согтууруулах ундаанд яг ямар төрлийн удааг ойлгох вэ гэдэг нь Эрүүгийн хуулийн асуудал биш. Энэ асуудлыг өнгөрсөн онд Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл дээр ярьсан. Айргийг согтууруулах ундааны төрөлд оруулах уу, оруулахгүй юу гэдэг дээр зөндөө ярьсан. Айраг согтууруулах ундааны төрөлд орно. Айраг уухаар халдаггүй юм уу. 5 литр намрын айраг уувал баларсан юм болно биз дээ. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр айраг согтууруулах ундааны төрөлд орохгүй гэж бичихгүй. Шимийн архи орохгүй гэж бичихгүй. Ямар ундаа байх нь хамаагүй. Согтуурлын хамгийн доод хэмжээг л бичнэ. Согтуугаар жолоо барьж болохгүй шүү гэдэгт ямар хугацаанд шаардлагатай юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал долоо хоногийн дотор 42-47 хувиар буурсан байна. Хууль батлаагүй байхад, мэдээлэл оччихсон байна.   

17 : 31
2023-10-18

"Ялын бодлогыг чангатгахаас өөр аргагүй"

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

-Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн шалтгаан юу байна. Судалгаа байна уу. Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд засардаг уу? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: 

-Хүчирхийлэгчдийг өвчин гэж үздэг. АНУ-ын дээд шүүхээс тэгж тодорхойлсон байдаг. Тиймээс ялын бодлогыг чангатгахаас өөр аргагүй. 

16 : 54
2023-10-18

"16 нас хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд гэж ойлгоно"

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгах нь зөв. Эрүүгийн хуульд эцэг эхийн хариуцлагын тухай асуудал байна уу. Мөн бага насны хүүхдийн насны босгыг 14-өөс 16 болгож байгаа. Энэ хоёрын ялгаа юу вэ. Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэгтэн болгох вий дээ?   

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: 

-Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн хариуцлага хүлээлгэх заалт хэрэгжиж байгаа. Энэ үүргээ үл биелүүлснээс болоод хүүхдэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан бол дээд тал нь 2-8 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Бага насны хүүхдийн 14 насыг 16 нас болгосноор үр дүнд хүрэх эсэхэд, АНУ болон Европын холбооны улсуудыг судалж үзсэн. Эдгээр орнуудад бэлгийн амьдралд шийдвэр гаргах чадвар чадамжийг насны заагаар тогтоож өгсөн байдаг. Туайлбалбал, Хорват, Чех, Швед, Дани зэрэг орнууд 15 нас хүрээгүй хүүхэд бэлгийн амьдралд шийдвэр гаргах чадвар чадамжгүй гэж үздэг байна. Одоогийн хуулийн төсөлд 16 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд гэж оруулсан. Тэгэхээр 14, 15 настай хүүхэд ч бага насны хүүхэд үүнд хамаарна гэсэн үг. Өмнө хуулиар 14 нас гэж байсныг 16 гэж хоёр насаар нэмэгдүүлж байгаа.  

16 : 23
2023-10-18

"2023 оны эхний есөн сард 33,7 мянган хүн согтуугаар жолоо барьсан"

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

-Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн шийтгэлийг чангатгах нь зөв. Согтуу жолоочтой холбоотой бодлогын хувьд торгуулийн арга хэмжээг өндөр тавих хэрэгтэй. Анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдолд шийтгэлийг мэдрүүлэх хөшүүрэг байх ёстой. Давтан үйлдсэн тохиолдолд бүх насаар нь жолоодох эрх хасаж, хүний амь насанд аюул учруулсан бол хорих нь байх. Гэхдээ шатлалын асуудал байх ёстой байх. Өчигдөр орой нь уучаад шалгуулахад архи уусан гэдэг тохиолдлыг яах вэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж яг юу вэ гэдгийг илүү тодорхой болгомоор байна. Хөгжлийн банкны хэрэг дээр бид мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахгүй гэж гарын үсэг зурж байгаа юм. Гэтэл Хөгжлийн банкны удирдлагууд хэвлэл мэдээлэл гаргаад өгчихдөг. Бидэнд өөрийгөө хамгаалах орон зай өгөлгүй буланд шахсан байхгүй юу. Бид өөрсдийгөө хамгаалах эрхтэй. Шүүх хурал болохоос өмнө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн нарийн мэдээлэл гарчихсан байсан. Энэ орж ирж байгаа өөрчлөлт өмнө нь байсан заалт. Яг энэ заалтаар ял шийтгэл авч байсан тохиолдол байна уу?  

Ажлын хэсэг: 

-Согтуугаар тээврийн хэрэг жолоодсон зөрчил 2022 онд 54,924 бүртгэгдсэн. 2023 оны эхний есөн сарын байдлаар 33,788 зөрчил гарсан байна. Нийслэлээс орон нутагт илүү олон зөрчил гарсан. Төсөлд дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 450-2700 нэгжээр торгох шатлал оруулж ирсэн байгаа. Хэрэв давтан үйлдсэн бол торгуулийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Торгуулийн хэмжээ нь 1350-10,000 хүртэл нэгжээр торгоно. Мөн энэ гэмт хэргийн улмаас бусдын биед хүндэвтэр болон хүнд гэмтэл учирвал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 хүртэл жилээр хасах, 1-3 жилээр хорих ял шийтгэхээр байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хоёр болон түүнээс олон хүний амь нас хохирсон тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүх насаар нь хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. 

15 : 58
2023-10-18

"Цагаан архи 100 гр-аас их уусан үедээ жолоо барьсан тохиолдолд гэмт хэрэгтэн болно"

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

-Орж ирж байгаа асуудалд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг орхисон байна. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг яах вэ. Хоёрдугаарт, согтуугаар жолоо барихад ялын бодлого ямар байх вэ. Хөдөө айраг уугаад давхиж байхад бариад авах уу. Согтуугаар жолоо барих үед хөнгөн, хүнд гэмт хэрэг гэсэн шатлал байж уу? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Засгийн газрын хуралдаанаар согтуурлын доод хэмжээг тавьж өгөх асуудал яригдсан. Ингээд тавьж өгч байгаа. Бусад улсад цусанд 0.5 промилле гэдэг хэмжээ мөрдөж байгаа. 0.5 промилле гэдэг нь 100 гр  цагаан архи, эсвэл 200 гр виноноос гардаг хэмжээ. Бүр эсвэл эмэгтэй хүн 330 гр пиво, эрэгтэй хүнд 500 гр пиво уухад гардаг хэмжээ. Өөрөөр хэлбэл, сая миний хэлсэн хэмжээнээс дээшилбэл, асуудалд орно гэсэн үг. Гэмт хэрэгтэн болох хэмжээ. Би бол айрагны градусыг хэлж мэдэхгүй байна. Булганы айраг намар цагт ямар байдгийг Та сайн мэдэх байх. Тэгэхээр булганыхан хорио цээрт орохоор асуудал.  Ерөөсөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог байдлыг таслан зосгооё гэж байгаа. Таны эрх чөлөө байж болно. Бусад хүний эрүүл мэндэд аюул учирч болзошгүй гэж үзнэ. Бусдад хохирол учруулаагүй үйлдэл бол Таны сая хэлсэн хөнгөн гэмт хэрэг болно. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоод байгаад бусдын бие мах бодид хөнгөн , хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах, энэ гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирох, нэгээс дээш хүний амь нас хохирох гэсэн таван шатлалаар ялын бодлого чангарч байгаа. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах асуудал таван шатлалаар чангарч байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироох юм бол бүх насаар нь эрх хасна. Хүнд гэмтэл учруулбал, жолоодох эрхийг 5-8 жилээр хасна. Хүндэвтэр гэсэн шатлалтай байдлаар хуулийн төсөлд тусгасан байгаа.   

15 : 51
2023-10-18

"Нийгмээр шуугисан асуудлын дараа хүчингийн хэрэг 78,9 хувиар өссөн"

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт, тодруулга авч байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Энэ хуулийг дэмжихийн тулд тодорхой үндэслэлүүд хэрэгтэй. Монгол Улс ялын бодлогыг чангатгахаар гэмт хэрэг буурдаг уу, энэ чиглэлийн судалгаа мэдээлэл байна уу. Нэг асуудал, нийгмийн асуудал үүсэхээр шууд л ялын бодлогыг нь чангаруулах нь хэр зохимжтой вэ. Бид ялын хатуу бодлоготой болчих вий. Мөн цээрлүүлэх замаар урьдчилан сэргийлэхээс өөрөөр ямар заалтууд хуулиудад орсон бэ. Гэмт хэрэг гарсан хойно нь ялын бодлого чангатгахаас илүү урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого оруулж ирж байна вэ. Энэ чиглэлд Хууль зүй,дотоод хэргийн яам юу хийх вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Сэтгэл хөөрлөөр эрүүгийн хуулийн ял шийтгэлд хандаж болохгүй гэдэгтэй санал нэг байна. Энэ удаад сошиал давалгаа, шуугианаар энэ удаагийн өөрчлөлтийг хийгээгүй. Хуучин эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого чанга байсан. Бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хохироовол дунджаар 22 жилийн хорих ял оноодог байсан. Харин 2015-2023 оны хооронд манай ялын бодлого буурч, 10-15 жил болж буурсан байна. Бага насны хүүхдийг хүчирхийлэх үйлдлийн 20 гаруй хувь нь дахин давтагддаг гэсэн судалгаа бий.  Саяны болж өнгөрсөн асуудлын дараа нийгмээрээ хохирч, шуугихад хүчиндэх гэмт хэрэг 78,9 хувиар огцом өссөн. Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн үйлдэл бол реалити шоу бол биш.  Энэ талаар дугарахгүй, мэдээлэхгүй байх нь зөв. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээд ялаа эдлээд гарвал 10 жил цахим гав зүүж, зураг мэдээллийг нь олон нийтэд ил мэдээлдэг болно. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүн эгнээнд тавьж ажиллана.

15 : 29
2023-10-18

Чуулган: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.10.18/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Чуулганы эхэнд хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулж, байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Зарим хэрэг дээр өршөөл үзүүлэхгүй байх, магадлангаар оруулахгүй байх заалтуудыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах ялын бодлоготой холбоотойгоор хуулийн байгууллагын ажилтнууд гэмт хэргийн нууцыг задруулахад хариуцлагыг нь нэмэгдүүлэх нь зөв гэж бодож байна. Гэхдээ баримт мэдээллийг задруулсан гэдэг дээр ямар нэг хэрэгт холбогдоход мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас хамаагүй юм ярьж болохгүй байсан. Нууцлалтай холбоотой асуудлаа ялгаж, тодруулах хэрэгтэй байна.  Нууцалбал зохих баримт мэдээлэл гэдгийг тодорхой болгохгүй бол бүх зүйл нууц болох гээд байна. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа бүтээн байгуулалт, автосны тендер ч гэсэн нууц болоод байна. Тиймээс юуг нууц гэх вэ, юуг нууцад оруулахгүй гэдгээ нэг тодорхой болгох хэрэгтэй байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг дэлхийн бүх улсад хариуцлага тооцох системтэй. Энэ гэмт хэргийн субект нь мөрдөн байцаагч, шүүгч, өмгөөлөгч, прокурор тухайн хэргийн материалтай танилцдаг. Мөн хөндлөнгийн гэрч зэрэг хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй гэж бичгээр нууцын баталгаанд гарын үсэг зурдаг. Үүнээс бусад хүмүүс мөрдөн байцаалтын нууц задруулсанд тооцогдохгүй. Энэ зүйл заалтаар буруутгагдсан нэг ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг нь тухайн гэмт хэргийг илрүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалж, нөгөө талаар илрүүлэх зорилгоор тактикийн асуудлыг нууцалдаг. Тухайлбал, Т.Бадамжунай гэдэг хүнийг баривчлах, саатуулах, шалгах ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад тэр хүн хоёр хоногийн дараа Замын-Үүд боомтоор хил гараад явчихсан. Түүнээс хойш найман жилийн дараа тэр хүнийг бөөн хүч хөдөлмөр болж байж сая саатуулж авчирсан. Хэрэг илрэхгүй болдог, төөрөлддөг, замхардаг асуудал гардаг учраас мөрдөн шалгах ажиллагааг нууцлах нь хэргийг шуурхай илрүүлэх, гэрч, хохирогчийн амь насыг хамгаалах  зорилготойгоор зохицуулалт хийгддэг. Нууцтай холбоотой асуудлыг нэг цэгцэлж, ойлголтоо нэг болгох, өөрчлөх ёстой гэдэгтэй санал нэг байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 202.179.4.34

юу уусан нь падгүй, согтуурлыг BAC test -р л тогтооно…

Avatar

Иргэн 2023-10-18 202.9.46.209

Хуулийг 2024 оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлэх нь зөв. УИХ-ын гишүүн Ганболд гэдэг хүн байдгийг мэдэхгүй юм байна. 6 сар хүртэл хошлуулах юм солиороод байх юм. Тэр чигээрээ зайлаарай

Avatar

Нэргүй 2023-10-18 103.111.68.3

БУЗАР АВИЛГАЛЧ, ТӨРИЙН ХУГАЙЧУУД , ХҮЧИНДЭГЧИДДЭЭ ЯЛАА ЧАНГАЛААЧЭЭ, ӨӨРСДӨӨ ТОГТМОЛ ХИЙДЭГ БУЗАР ҮЙЛДЛЭЭ ХАМГААЛЖ ХААЦААЛДАГ НОВШНУУД УИХ ГЭЭЧ

Avatar

Нэргүй 2023-10-18 49.0.141.65

15 настай хүүхэд айраг уувал бага насны хүүхэд согтууруулах ундаа уусан болох юм байна. Айраг хийж өгсөн ээж нь бас асран хамгаалах үүргээ биелүүлээгүй болж 2-8 жилийн ял авах юм байна

Avatar

100 2023-10-18 66.181.182.197

Уусан л бол уусан 100 грам байнуу 1л байнауу хамаагүй

Avatar

Нэргүй 2023-10-18 103.111.68.3

ТЭГЖ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ ЭЭ ХӨӨ.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.181.17

Гэмт хэрэгт арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй, ил тод мэдээлэхгүй, хууль сул байхаар гэмт хэрэг өсөөд байна.

Avatar

Зочин 2023-10-18 66.181.160.83

Энэ Г.Ганболд гэдэг чинь Нүүрсний сонсгол хийлгэхээс хулчийгаад түр хорооны даргаа өгдөг нөхөр мөн үү. Ганц хоногийн өмнө ч хууль хэрэгжээд нэг хүний ч амь нас ч аварая гэж боддогүй юм байхдаа.

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.92.214

Хуулиа л чангатгаа! Улс орны тоглоомын дүрэм муу байгаагаас шалтгаалж Тэр улс сөнөдөг шүү! Иймд энэ улсын хууль эрх зүйн орчинг сайжруулж Улсаа улс шиг болгох хэрэгтэй . Энхбаяр сайдаа итгэж байна шүү

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.160.35

Пяздуу !!!!.. Хүчингийн хэрэг гарсан тухай шуугичихаар маниакуудын сэрэл нь хөдөлчихдөг байх нээ …Хүчингийн хэрэг хийсэн болгоныг хөнгөлдөг хууль батлаачээ .. Үлдсэн амьдралаа боовгүйл өнгөрөөнө биз .. Пяздуукуудын удмыг таслах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-18 128.233.11.87

Yag ynendee ogtsom osokh bish, medeelekh n ogtsom osson khereg shyy dee, "me too" gedeg shig. Nuudag baisnaa medeeldeg bolloo l gesen yg shyy dee…

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.119.132

"нийгмээрээ шуугихад хүчиндэх гэмт хэрэг 78,9 хувиар огцом өссөн" гэдгийн шалтгааныг тогтоосон юм уу? Нийгмээр шуугиснаас болов уу, эсвэл өөр шалтгаантай байв уу?? Гэмт хэргийн шалтгаан, нөхцөл судалдаг байгууллага гэж одоо байна уу? Прокурор, цагдаа бол эрдэм шинжилгээний байгууллага биш учраас тэд жинхэнэ үалтгааныг мэдэхгүй!!!

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.119.132

Мөрдөн байцаалтын нууц гэдэгт уг хэргийн талаар дэвшүүлсэн сэжиглэл, хэрэг шалгах арга тактик, одоо байгаа болон хайж олох гэж байгаа мэдээ сэлт, сэжиглэл (версия), ямар нотлох баримт байгаа, гэрчийн мэдүүлгийн агуулга, ямар гүйцэтгэх ажиллагаа хийх, гэрч, хохирогчийн хувийн мэдээлэл г.м. мэдээ сэлт хамаардаг болохоос бүгдийг таг битүү хаахыг нууцлах гэдэггүй юм!!!

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.119.132

Жишээ нь: ямар хэрэг гарсан (хүн амь, авто аваар г.м.), уг хэргийг үйлдэж байгаад газар дээрээ баригдсан этгээдийн болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтны нэр, сэжигтнийг цагдан хорьсон эсэх г.м. нууцлах ёсгүй!!

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.178.42

39DESH SEXSY ERTEI XANGALTAIGAAR80955877

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.178.42

SEKSSN80855877

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.178.42

XUCHINDUULI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж