УИХ-ын дарга хотын томилгоонд квотоо хадгалж үлдэв

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга хотын томилгоонд квотоо хадгалж үлдэв

УИХ-ын дарга хотын томилгоонд квотоо хадгалж үлдэв

УИХ-ын дарга Г.Занданшатарын туслахаас эхлээд зөвлөх хүртэл нь ажиллаж байсан нийслэлийн орлогч дарга З.Төмөртөөмөөг өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар чөлөөлжээ. Түүний оронд УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх О.Номинчимэгийг томилсон байна. Өөрөөр хэлбэл, шинэ хотын дарга Х.Нямбаатарын хийж буй томилгоонд УИХ-ын дарга өөрийн квотоо авч үлдэж, мөн л өөрийн зөвлөх байсан хүнээ нөхөн томилуулав.  УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан О.Номинчимэг УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.

Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатарын хувьд нийслэлийн өмнөх удирдлагуудыг чөлөөлж, өөрийн багаа бүрдүүлж байгаа. Гэхдээ тэрбээр улс төрийн хувьд квотын зарчмаа хадгалж байгаа нь энэ удаагийн томилгооноос харж болохоор байна.

С.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж