"Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах эсэхийг асууна"

"Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах эсэхийг асууна"

"Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах эсэхийг асууна"

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.


Д.АМАРБАЯСГАЛАН:

-Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа хаагдмал, Засгийн газар  шууд өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцох боломжгүй явж ирсэн. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тус байгууллагатай нягт хамтарч ажиллаад, өөрсдийн дутагдлаа хүлээн зөвшөөрөөд тавьсан шаардлагыг биелүүлэхээр хамтарч ажиллаж эхэлсэн.

2007 онд анх байгуулагдсан, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллага нь 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ноцтой 11, чухал 8, ерөнхий 2 нийт 21 зөрчлийг арилгах шаардлага ирүүлсэн.  Харамсалтай нь эдгээр үүргийг  цаг хугацаанд нь бүрэн хангалттай биелүүлж чадаагүйн улмаас Олон улсын допингийн эсрэг байгууллагаас манай Монгол Улсад хязгаарлалт хийх алхмыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад Шанхай хотод болсон Олон улсын допингийн эсрэг хуралд Олимпизм, биеийн тамирын асуудал хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, өөрсдийн санал бодлыг илэрхийлж, гарсан алдаа дутагдлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр богино хугацаанд засч залруулахаа хэлсэн. Үүний үр дүнгээр ирэх оны нэгдүгээр сарын 22-н хүртэл Монгол допингийн эсрэг үндэсний төвийн хийж хэрэгжүүлэх ноцтой гэсэн таван зөрчлийг арилгах үүрэг өгсөн.

1.Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж, баталгаажуулсан эсэх.

2.Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримтад заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх.

3.Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулыг хэргжүүлсэн эсэх.

4.Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд гурваас доошгүй удаа шинжлүүлсэн эсэх,.

5.Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн, шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж багаа эсэх.

Эдгээр шаардлагыг хангахын тулд Засгийн газар, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтарч ажиллах шаардлага үүссэн. Энэ нөхцөл байдлыг тухайн байгууллага бас хүлээн зөвшөөрөөд өнөөдрийн байгаа бүтцийн хүрээнд шинэ удирдлагаар нь хурандаа Г.Уугангэрэлийг сонгосон. Хурандаа  Ц.Уугангэрэл өөрөө спортын холбоодын үйл ажиллагаанд орлцож ирсэн туршлагатай, мөн Монголын допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааг тодорхой мэддэг учраас байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалтыг хийх үүрэгтэй томилогдсон гэв.

Ц.Уугангэрэл: Асуудалд орсон тамирчинд сорьцыг нь өгсөн

Ц.УУГАНГЭРЭЛ:

-Монголын допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгчөөр сая сонгогдсон. Урьд нь энэ байгууллагад ажиллаж байгаагүй. Спорттой ойр боловч хууль хяналтын байгууллагад ажиллаж ирсэн. Энэ ажлыг аваад засаг төртэйгээ, Олимпийн хороо, спорт хороотойгоо хамтраад явуулж чадна гэдэг итгэл үнэмшил байгаа учраас хийе гэж зөвшөөрсөн. Олон улсын допингийн эсрэг конвенцыг биелүүлэх талаас Засгийн газар анхаарал тавьж, өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэнд баярласнаа илэрхийлье.

Тэхдээ байдал тэгтлээ их хэцүү дорд орчихоогүй. Стандарт шаардлага байдаг, энийг зөв ойлгох ёстой. Олон улсын хурал цуглаанд оролцуулахгүй шүү гэж  явж байгаад засахгүй бол ирээдүйн эрсдэл чинь цагаан тугийн дор орж болзошгүй шүү гэж улс болгонд тавьдаг шаардлага. Энэ зөрчил шинжилгээтэй холбоотой. 2021 онд Covid-19 өөс үүсэлтэй шинжилгээнүүд нисэх онгоцны тээврээс шалтгаалж хоцорсон талууд бий. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн төлбөрийн асуудал байсан. Энэ асуудлыг Засгийн газар шуурхай шийдвэрлэсэн. Нийт зургаан асуудлын нэг нь бүрэн шийдвэрлэгдсэн. Таван асуудлын гурав нь шийдвэрлэгдсэн. Гэхдээ он дуустал явна, шинжилгээний асуудал. Зарим тамирчны шинжилгээг бөөнд нь авах боломжгүй, он дуустал шинжилгээ авна. Одоо бол мониторинг хийж байгаа.

Манайх бол гуравдугаар катогерид байж байгаад хоёр руу орсон нь сайжирч байгаагийн шинж. Үнэн зөвийг нь олж харах хэрэгтэй. Манай тамирчдаас биологийн паспорт гэдэг юмыг нэхэж байгаа. Цусны шинжилгээ нэхэж эхэлж байгаа. Солонгосын лабораторитой яриад гэрээнд нэмэлт оруулах зөвшөөрөл нь зөвшөөрөгдөөд өчигдөр орой ирсэн. Энэ долоо хоногт бид гарын үсгээ зураад баталчихвал цусаа авах хүмүүсээ сургачихсан. Дээр нь цусны саваа авч ирээд бэлдчихсэн. Төрийн бус байгууллагадаа шинэ хүмүүс оруулах, олон нийтэд нээлттэй байх, гүйцэтгэх засаглалын менежемэнтээ сайжруулах асуудлууд бий.

-Үндэсний бөх дээр асуудал гардаг. Шээс сольдог гэсэн асуудлыг яаж цэгцлэх вэ.  Солонгосын лаборитортой үүсгэн байгуулагдсанаасаа хойш л ажиллаж байгаа. Өөр орны лаборатрид шинжүүлж болдоггүй юм уу. Монгол Улс өөрөө лабораторитой байж болдоггүй юм уу?

-Би ажил аваад удаагүй болохоор зарим зүйлийг мэдэхгүй байна. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хүрээнд үндэсний бөхтэй холбоотой авсан шинжилгээ, явуулсан шинжилгээ хариу бүгд хууль зөрчсөн зүйл байхгүй. Асуудалд орсон тамирчин өөрөө ч мэдэж байгаа. Уулзаж учирсан, сорьцуудыг нь өгсөн. Монголчууд бидэнд ёс зүйгүй асуудлаараа уучлал гуйдаг тийм сайхан эр зоригтой байх ёстой. Би бол дэвшил гарсан юм болов уу гэж бодоод байгаа. Нийт 46 хүнээс шинжилгээ авахад нэг л бөхөөс допинг илэрлээ шүү дээ. Бусад нь цэвэр.  Ирэх жил поппингийн асуудал гарахгүй байх гэж бодож байна. Илэрдэг юм байна,  эрхээ хасуулдаг юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Тэнд хуйвалдаан явуулаад байгаа юм байхгүй.

Д.АМАРБАЯСГАЛАН:

-Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс нэлээдгүй байгаа. Бөхчүүдтэй холбоотой, шээсний сорьц солигдсонтой холбоотой зүйлүүдээр шалгалт нь хийгдэж байна. Хуулийн байгууллага эцсийн дүнгээ өөрсдөө олон нийтэд мэдээлнэ. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ байгулулагын дотоод асуудлыг судаллаа, харилцан ойлголцоод шинэ төвшинд гаргая, илүү нээлттэй болгоё. Тамирчдын амжилт ахиж байна, энэ хэрээр олон улсын байгулулагаас тавьж байгаа шаардлага өндөрсч байна. Өшөө бүр нарийн шаардлагыг Монгол Улсын талд тавьдаг болно.

Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд хариуцлагагүй хандаагүй. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш явсан. Лабаораторийн шинжилгээний өр төлбөрийг шийдсэн. 800 гаруй сая төгрөгийг Солонгосын лабораторид шилжүүлсэн.

Үндэсний бөх тойрсон допингийн шинжилгээний асуудлыг нэгмөр шийдэх цаг болсон гэдэг байр суурийг Засгийн газар барьж байна. Ард түмэнтэйгээ хамт шийдэх ёстой. Ард түмэн үндэсний спортыг харж баярлаж цэнгэдэг. Тийм учраас ард түмний саналыг үндэслэж байж допингийн шинжилгээ авах уу үгүй юу гэдгийг шийднэ. Дангаараа шийдэх боломжгүй. Мэргэжлийн байгууллагууд оролцож байж эцэслэн шийдвэрлэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

б 2023-10-18 103.212.118.29

Тэнэг здаа. Одоо тэгээд бүгд хэрэглэнэ. Ганц нэг нь цол авч_ түрүүлэх байх. Гэхдээ тэр хэрэглэсэн дуракуудын ихэнх нь эрүүл мэндээрээ хохироод л үлдэнэ ш дээ. Ийм юмыг асууна гээд сууж байдаг дүүрчихсэн эргүү Засгийн газар байна. Хурдан огцроод зайлбал таарна.

Avatar

зочин 2023-10-18 90.188.246.74

Үндэсний бөх допиннг хэрэглэж болно гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.94.129

үндэсний бөхөд допин шинжилгээ хэрэггүй ээ, хэрүүл тэмцэл, хорон санааны уралдаан болоод удлаа шүү, өвчин намдаах эм, витамин, вакцин хүртэл нано наалт хэлбэрт орчихоод байхад манайх шиг шалдан барилддаг хүмүүст нэгнээ хорлох шиг амархан юм байхгүй гэж боддог шүү, шинжилгээ авахгүй байх нь зөв,

Avatar

Юүжин 2023-10-18 66.181.186.133

үндэсний бар иншээд сөнөж дуусэээ. галзуу наисрайжавын хзү допинг хар батсуурийн санал захиалгаар ийм юм хийж бгаа блдолтлй. барилдар бөр үзэр хүн гарар болуу

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.181.17

Сүүлийн 20 жилд цагдаа нарыг төрийн дээд байгууллагад өндөр албан тушаалд их томилдог болж. Тэгэхээр цагдаагийн сургууль, хил хамгаалахын сургууль гэх мэт хууль хүчний сургуулиудын босго оноог өндөрсгөх хэрэгтэй байна. САя их дээд сургуулиудыг эрэмбэлсэн байсан бөгөөд үүнд цагдаа болон хил хамгаалахын сургуулиуд харагдахгүй байсан.

Avatar

Bold o 2023-10-18 223.39.195.243

японд шинжлүүлээчээ
солонгосчууд найдваргүй шүү
манай бөхчүүдийг албаар
хорлож магадгүй улсууд шүү..

Avatar

Зочин 2023-10-18 139.5.216.131

Үндэсний бөх спортын төрөлюм бол допингийн шалгалт хийх хэрэгтэй. Сюорт биш мөнгө угаадаг арга хэмжээгэвэл допингоо хэрэглэсэн ч яарав дээ.

Avatar

Зочин 2023-10-18 66.181.190.231

Огцор

Avatar

Зочин 2023-10-18 66.181.160.83

Японы сумо бөхөд сэргээш хэрэглэхийг зөвшөөрдөг гэсэн. Харин японы сумочид хэрэглэдэггүй яагаад гэвэл тэр хэрэглэсэн бөх 3-иас 5 жил барилдаад л амжилт нь эрс буураад эрүүл мэндэд нь маш муугаар нөлөөлдөг гэсэн.Манайд ч гэсэн олны танил бөх одоо царай алдчихсан явж байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

!! Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.181.243

Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авч мөнгө үрэх шаардлагагүй. Энэ спорт зөвхөн Монголд л хөгжсөн. Үндэсний бөхөөр ямар олон улсын тэмцээн наадам зохиох биш. Тэгэхээр допингоос чөлөөлөх хэрэгтэй. Эрүүл мэнд бодсон 1 нь хэрэглэхгүй ш дээ.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.184.38

Дэлхий нийтийн чиг хандлага допинг эсэргүүцэж байхад асууна ч гэх шиг энэ одоо ямар бодлого вэ

Avatar

Зочин 2023-10-18 202.126.89.19

Уугангэрэл гээд энэ Нь Энхбаярын цүнх баригч чинь хуучин хэдэн ялзарсан авилгачдыг өмөөрөөд туучихлаа. Энэ гэж бөөн хувийн ашиг сонирхолд автсан нөхөр байна. Энэ цүнх баригчаас олигтой юм хүлээгээд нэмэргүй. Үндэсний бөхөөс допинг шинжилгээ авах ямар ч шаардлага байхгүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.183.49

Чи муу тэнэг бөөс битгий х** ! Монгол л гэхээр дандаа феодализмаасаа салаагүйгээ гайхуулж тэнэгтэхиймаа. Монгол бөхөд допинг зөвшөөрснөөр Монгол бүхлээрээ хар тамхины орон болно ш дээ ! Арчаагүй улс төрч л сон гуулийн өмнө мангартаж бна !
Амарбаяёгалан ичиг ичиг ! Шал тэнэг н**ш юмаа !

Avatar

Нэргүй 2023-10-18 139.5.216.91

Хэрэг эрхлэх газарын дарга бие эрүүл, ухаан саруул байдаг л байгаа даа…

Avatar

Нэргүй 2023-10-18 165.84.179.205

допинг хэрэглэх үгүйг ард түмнээс асууж шийдэх юмуу Амарбаясгалан ац минь

Avatar

Нэргүй 2023-10-18 165.84.179.205

Амаобаясгалан пизду чи допинг хэрэглээд барилд гэх гээд байнуу май шүү

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.183.49

Амарбаясгалан бага тэнэгтээрэй !!! Улс төрч нэртэй муусайн юмнууд сонгууль дөхөхөөр бүүр тэнэгтэж өхиймаа !!!!

Avatar

Би 2023-10-18 70.93.178.224

Тэнэгтээрэй

Avatar

Нэргүй 2023-10-18 202.55.191.130

ард түмнээсээ асууна гэшш хахаха

Avatar

Иргэн 2023-10-18 66.181.185.73

Допинг , авлигал хоёр ихэр юм. 126 – гаа асуугаагүй байж , допинг асуунаа.Мэдэхгүй. Мэдрэл минь.

Avatar

Бат инженер 2023-10-18 202.9.40.201

Нэг цагдаагаас өөр хүн олдоггүй юм байх даа. Монгол ч ер нь фашизм дарангуйлал руу эргэлтгүй орж л дээ.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.183.49

Энэ том том бүлэг хулгайн хэргүүд голцуу л цагдаагийн хууччуулын оролцоотой байгааг харахгүй юү ?!

Avatar

Ц. Эрдэнэбат 2023-10-18 202.9.46.213

Дэлхийн дахинд допингийн асуудал хурцаар тавигдаж байна! Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах эсэхийг асууна!гэдэг юу гэсэн үг вэ?!
Ямар ч уран барилдаан байхгүй!өөхөн бөмбөгнүүдийг үзэх хүнгүй болно…

Avatar

зочин 2023-10-18 202.55.191.194

Ипотекийн 8 хувийн зээлийн зээлийг 6 хувь болгох эсэхийг бас асуууж шийдэх үү

Avatar

зочин 2023-10-18 66.181.178.233

спортын сайдаа зайлуулаачээ

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.191.25

манай нэг хурандаа байгаа МУБИС-ын ректор болгож болно бздэ

Avatar

иргэн 2023-10-18 62.55.205.86

Энд тэндгүй л хурандаа, хууль хүчний байгууллагынхан, сайны ёс ч биш дээ.

Avatar

Нэргүй 2023-10-18 103.229.176.140

biye haa ni hureed bdag yum bol hund nuhtsuluur bish engiineer tetgevert gardag bolgoochee. erguu yum shig 40n nasandaa tetgevert garchihaad end tendehiin buunii nohoi hiigeed yavah yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж