Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Д.АМАРБАЯСГАЛАН:
-Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа хаагдмал, Засгийн газар шууд өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцох боломжгүй явж ирсэн. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг тус байгууллагатай нягт хамтарч ажиллаад, өөрсдийн дутагдлаа хүлээн зөвшөөрөөд тавьсан шаардлагыг биелүүлэхээр хамтарч ажиллаж эхэлсэн.
2007 онд анх байгуулагдсан, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллага нь 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ноцтой 11, чухал 8, ерөнхий 2 нийт 21 зөрчлийг арилгах шаардлага ирүүлсэн. Харамсалтай нь эдгээр үүргийг цаг хугацаанд нь бүрэн хангалттай биелүүлж чадаагүйн улмаас Олон улсын допингийн эсрэг байгууллагаас манай Монгол Улсад хязгаарлалт хийх алхмыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад Шанхай хотод болсон Олон улсын допингийн эсрэг хуралд Олимпизм, биеийн тамирын асуудал хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, өөрсдийн санал бодлыг илэрхийлж, гарсан алдаа дутагдлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр богино хугацаанд засч залруулахаа хэлсэн. Үүний үр дүнгээр ирэх оны нэгдүгээр сарын 22-н хүртэл Монгол допингийн эсрэг үндэсний төвийн хийж хэрэгжүүлэх ноцтой гэсэн таван зөрчлийг арилгах үүрэг өгсөн.
1.Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж, баталгаажуулсан эсэх.
2.Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримтад заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх.
3.Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулыг хэргжүүлсэн эсэх.
4.Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд гурваас доошгүй удаа шинжлүүлсэн эсэх,.
5.Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн, шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж багаа эсэх.
Эдгээр шаардлагыг хангахын тулд Засгийн газар, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтарч ажиллах шаардлага үүссэн. Энэ нөхцөл байдлыг тухайн байгууллага бас хүлээн зөвшөөрөөд өнөөдрийн байгаа бүтцийн хүрээнд шинэ удирдлагаар нь хурандаа Г.Уугангэрэлийг сонгосон. Хурандаа Ц.Уугангэрэл өөрөө спортын холбоодын үйл ажиллагаанд орлцож ирсэн туршлагатай, мөн Монголын допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааг тодорхой мэддэг учраас байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалтыг хийх үүрэгтэй томилогдсон гэв.
Ц.Уугангэрэл: Асуудалд орсон тамирчинд сорьцыг нь өгсөн
Ц.УУГАНГЭРЭЛ:
-Монголын допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгчөөр сая сонгогдсон. Урьд нь энэ байгууллагад ажиллаж байгаагүй. Спорттой ойр боловч хууль хяналтын байгууллагад ажиллаж ирсэн. Энэ ажлыг аваад засаг төртэйгээ, Олимпийн хороо, спорт хороотойгоо хамтраад явуулж чадна гэдэг итгэл үнэмшил байгаа учраас хийе гэж зөвшөөрсөн. Олон улсын допингийн эсрэг конвенцыг биелүүлэх талаас Засгийн газар анхаарал тавьж, өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэнд баярласнаа илэрхийлье.
Тэхдээ байдал тэгтлээ их хэцүү дорд орчихоогүй. Стандарт шаардлага байдаг, энийг зөв ойлгох ёстой. Олон улсын хурал цуглаанд оролцуулахгүй шүү гэж явж байгаад засахгүй бол ирээдүйн эрсдэл чинь цагаан тугийн дор орж болзошгүй шүү гэж улс болгонд тавьдаг шаардлага. Энэ зөрчил шинжилгээтэй холбоотой. 2021 онд Covid-19 өөс үүсэлтэй шинжилгээнүүд нисэх онгоцны тээврээс шалтгаалж хоцорсон талууд бий. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн төлбөрийн асуудал байсан. Энэ асуудлыг Засгийн газар шуурхай шийдвэрлэсэн. Нийт зургаан асуудлын нэг нь бүрэн шийдвэрлэгдсэн. Таван асуудлын гурав нь шийдвэрлэгдсэн. Гэхдээ он дуустал явна, шинжилгээний асуудал. Зарим тамирчны шинжилгээг бөөнд нь авах боломжгүй, он дуустал шинжилгээ авна. Одоо бол мониторинг хийж байгаа.
Манайх бол гуравдугаар катогерид байж байгаад хоёр руу орсон нь сайжирч байгаагийн шинж. Үнэн зөвийг нь олж харах хэрэгтэй. Манай тамирчдаас биологийн паспорт гэдэг юмыг нэхэж байгаа. Цусны шинжилгээ нэхэж эхэлж байгаа. Солонгосын лабораторитой яриад гэрээнд нэмэлт оруулах зөвшөөрөл нь зөвшөөрөгдөөд өчигдөр орой ирсэн. Энэ долоо хоногт бид гарын үсгээ зураад баталчихвал цусаа авах хүмүүсээ сургачихсан. Дээр нь цусны саваа авч ирээд бэлдчихсэн. Төрийн бус байгууллагадаа шинэ хүмүүс оруулах, олон нийтэд нээлттэй байх, гүйцэтгэх засаглалын менежемэнтээ сайжруулах асуудлууд бий.
-Үндэсний бөх дээр асуудал гардаг. Шээс сольдог гэсэн асуудлыг яаж цэгцлэх вэ. Солонгосын лаборитортой үүсгэн байгуулагдсанаасаа хойш л ажиллаж байгаа. Өөр орны лаборатрид шинжүүлж болдоггүй юм уу. Монгол Улс өөрөө лабораторитой байж болдоггүй юм уу?
-Би ажил аваад удаагүй болохоор зарим зүйлийг мэдэхгүй байна. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хүрээнд үндэсний бөхтэй холбоотой авсан шинжилгээ, явуулсан шинжилгээ хариу бүгд хууль зөрчсөн зүйл байхгүй. Асуудалд орсон тамирчин өөрөө ч мэдэж байгаа. Уулзаж учирсан, сорьцуудыг нь өгсөн. Монголчууд бидэнд ёс зүйгүй асуудлаараа уучлал гуйдаг тийм сайхан эр зоригтой байх ёстой. Би бол дэвшил гарсан юм болов уу гэж бодоод байгаа. Нийт 46 хүнээс шинжилгээ авахад нэг л бөхөөс допинг илэрлээ шүү дээ. Бусад нь цэвэр. Ирэх жил поппингийн асуудал гарахгүй байх гэж бодож байна. Илэрдэг юм байна, эрхээ хасуулдаг юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Тэнд хуйвалдаан явуулаад байгаа юм байхгүй.
Д.АМАРБАЯСГАЛАН:
-Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс нэлээдгүй байгаа. Бөхчүүдтэй холбоотой, шээсний сорьц солигдсонтой холбоотой зүйлүүдээр шалгалт нь хийгдэж байна. Хуулийн байгууллага эцсийн дүнгээ өөрсдөө олон нийтэд мэдээлнэ. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ байгулулагын дотоод асуудлыг судаллаа, харилцан ойлголцоод шинэ төвшинд гаргая, илүү нээлттэй болгоё. Тамирчдын амжилт ахиж байна, энэ хэрээр олон улсын байгулулагаас тавьж байгаа шаардлага өндөрсч байна. Өшөө бүр нарийн шаардлагыг Монгол Улсын талд тавьдаг болно.
Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд хариуцлагагүй хандаагүй. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш явсан. Лабаораторийн шинжилгээний өр төлбөрийг шийдсэн. 800 гаруй сая төгрөгийг Солонгосын лабораторид шилжүүлсэн.
Үндэсний бөх тойрсон допингийн шинжилгээний асуудлыг нэгмөр шийдэх цаг болсон гэдэг байр суурийг Засгийн газар барьж байна. Ард түмэнтэйгээ хамт шийдэх ёстой. Ард түмэн үндэсний спортыг харж баярлаж цэнгэдэг. Тийм учраас ард түмний саналыг үндэслэж байж допингийн шинжилгээ авах уу үгүй юу гэдгийг шийднэ. Дангаараа шийдэх боломжгүй. Мэргэжлийн байгууллагууд оролцож байж эцэслэн шийдвэрлэнэ.
Холбоотой мэдээ