НӨАТ VS ТӨСӨВ: Г.Занданшатар ба Б.Жавхлан

НӨАТ VS ТӨСӨВ: Г.Занданшатар ба Б.Жавхлан

НӨАТ VS ТӨСӨВ: Г.Занданшатар ба Б.Жавхлан

БНСУ-ын ахлах сургуулийн 7-р ангид сурдаг монгол охин үе тэнгийн буюу  14-16 насны дөрвөн солонгос охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн хэрэг  гурван жилийн өмнө багагүй дуулиан тарьж байлаа. Болсон явдалд эгдүүцсэн солонгос иргэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид гомдол гаргах сайтад  хандаж хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцохыг шаардаж байсан юм. Тэрхүү сайтад аливаа асуудлаар хандсан иргэдийн санал 300 мянгад хүрвэл тус улсын ерөнхийлөгчийн зүгээс яаралтай анхааралдаа авдаг аж. Энэ тогтолцоог Монголд шинээр нэвтрүүлж, эхний ээлжинд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг иргэдээс авч эхэлжээ. Нээлтээ хийгээд ганцхан хонож буй "Нийтийн өргөдөл, гомдлын систем"-д хандаж 40 мянга гаруй хүн саналаа өгснөөс харвал 30 биш гуравхан хоногийн дотор л иргэдийн санал 100 мянган хүрэхээр байна.  Ямарваа нэг асуудалд 100 мянган иргэн дэмжиж саналаа өгвөл УИХ-аар хэлэлцэх боломжтой болж байгаа юм.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Яг энэ асуулт өнөөдрийн трэнд сэдэв болж байна. Мэдээж, НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох нь иргэдийн хувьд бодит дэмжлэг болох нь лав. Гэхдээ ийм боломж санхүүгийн нөөц бий юу. Гол асуудал нь энэ.  УИХ-ын дарга Г.Занданшатарын НӨАТ-ын буцаан олголтыг 2-5 хувь болгох санаачлагад Сангийн сайдын зүгээс өгсөн хариулт нь “Сонгууль дөхсөн хийрхэл “жоомоо алах гэж байгаад, байшингаа шатаах”-д хүргэх вий. НӨАТ-ын 2% бол буцаан олголт биш! НӨАТ-ын баримтыг бүртгүүлж, далд эдийн засгийг ил болгож, төсвийн орлогыг бүрдүүлж буйн төлөөх урамшуулал юм”.

Тэгвэл эдийн засагч Б.Лхагважав зүгээс  “НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх ёстой ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно. НӨАТ-ын бүртгэл мөнгөний урсгалыг зохицуулдаг. Улаанбаатарын гадна үйлчилгээ явуулж байгаа бол татварынх нь 70 хувийг нь буцааж өгч болно. Төв аймагт очоод дэлгүүрээс бараа худалдаж авахад 70 хувийг нь буцааж өгөх жишээтэй. Төр засаг иргэдээ орон сууцаар хангах нь Үндсэн хуулийн үүрэг. Төр энэ үүргээ биелүүлье гэвэл орон сууц, хашаа байшин худалдаж авсан хүмүүст НӨАТ-ыг нь 100 хувь буцааж өгч болно.НӨАТ-ын буцаалтуудын хамгийн гол оньс нь хар мөнгийг давхар илрүүлдэг. Газрын наймаа, авлигыг илрүүлье гэвэл тэнд нь НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих хэрэгтэй” гэж эрх баригчдад зөвлөдөг. Аль, алийг нь тоо л хариулна.

НӨАТ-ын шинэчилсэн зорилго нь  үндсэндээ эцсийн хэрэглэгчдээр дамжуулан далд эдийн засгийн илрүүлэх, төгрөг бүрийг бүртгэлжүүлэхэд чиглэгдсэн. Өдгөө Монгол Улсын хэмжээнд бэлэн бус мөнгөний гүйлгээ 99.97 хувь,бэлэн мөнгөний гүйлгээ нь 0,03-хан хувьтай байгаа нь үндсэндээ 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэрэгжиж эхэлсэн шинэ системийн үр дүн гэж хэлж болно.

Жишээ нь, өнгөрсөн 2022 онд 600 сая баримт хэвлэж, 97 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ бүртгэгдсэн байгаа. НӨАТ-ын системийн үр дүнд татварын орлого нэг их наяд төгрөгөөс дээш давж ирсэн гээд сайн үзүүлэлтүүд бий. Нөгөө талаасаа саар үзүүлэлтүүд ч гарч байна. Жишээ нь, НӨАТ-ын сугалаа шударга явагддаг уу?! гэх эргэлзээ эхнээсээ  иргэдэд байсан нь худлаа ч юм биш. Нөгөө талаар өдгөө ч НӨАТ-ын баримт өгдөггүй салбар, бүлэг хүмүүс байсаар байна. Авто машин, хурдан морь, газар, малын худалдаанаас гадна зарим томоохон зах дэлгүүрүүд НӨАТ өгдөггүй, авдаггүй. Гэх мэтчилэн засах, өөрчлөх ёстой асуудал бол бий. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэдэг нь нэг ёсондоо эцсийн хэрэглэгчид төлсөн татварынхаа таван хувийг л авах тухай юм.

ТӨСӨВТ БОЛОМЖ БИЙ ЮУ?

Ийм боломж төсөвт бий эсэхийг хэдэн тооноос хараад үзье. Ирэх онд Монгол Улс 25.3 их наяд төгрөгийн орлого олохоор тооцжээ. Зарлага нь үүнээсээ 2.8 их наядаар илүү буюу 27.4 их наяд. Задаргааг нь харвал нийт зарлагын 77.7 хувь буюу 21.3 их наядыг нь  урсгал зардалд зарцуулах аж. Урсгал зардал гэдэг нь төрийн албан хаагчдын цалин, урамшуулах, тэтгэвэр, тэтгэмж, халамж үйлчилгээнд ихэнх мөнгө урсана гэсэн үг. Тэр бүү хэл малчны нийгмийн даатгалыг шимтгэлийн талыг нь татвар төлөгчид даана. Малчин, мал хоёрт манай улстөрчид нугасгүй л дээ. Цаг үеийн нөхцөл, эдийн засгийн чадамжаа харвал Б.Жавхлангийн эсэргүүцлийг буруутгах аргагүй. Хэзээ байтлаа Сангийн сайд болгон өгөөмөр, үрэлгэн байлаа. Улсын авдар манж байгаа хүмүүс угаасаа харамч, хахир байх нь зүйн хэрэг.

Гэвчиг НӨАТ-ын гол зорилго, иргэдийн идэвхээс харвал Б.Лхагважавын  үг ч үнэний хувьтай. “Цалингаас бүх даатгал, Хувь хүний орлогын албан татвар төлөөд дэлгүүрт орохдоо НӨАТ гэж татвар төлж байна” гэж. Тэр дэлгүүр төлсөн мөнгөнийхөө хоёр хувь дээр гурван хувийг нэмээд өгчихье гэж байна. Атал эрх мэдэлтнүүдийн хулгайлсан мөнгө 40 их наяд. Монголд мөнгө байхгүй, төсөв хүндрээд байгаа юм биш. Төсөвт орж ирэх мөнгийг нь дундаас нь зувчуулаад байгаа хэрэг. Тэр мөнгийг НӨАТ-ын тусламжтайгаар хянах нь эрх баригчдын хийх ажил.

Талх, зайрмаг зарж байгаа хүний орлогыг НӨАТ-ын системээр хянаж чаддаг болсон. Харин одоо  НӨАТ-ын системийг ашигт малтмал ашигласны төлбөрт ашиглаж уул уурхайн салбарт эргэлдэж байгаа их мөнгийг бүртгэлжүүлэх ёстой.

Гээд иргэдийн саналыг хүлээж авах үгүйг эрх баригчид мэднэ. Г.Занданшатар Б.Жавхлан аль “том” нь дийлнэ л гэсэн үг. Эцсийн эцэст бидний хүсэл бол тэдний хувьд юу юм бэ, хэн юм бэ л байхгүй юу?!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bold o 2023-10-18 223.39.195.243

эрх мэдэлд ойрхоноо далимдуулдаг дарга нарт ашигтай..
Тэр хазгай хэлт Чойжилсүрэн нөт өөс 19 тэрбум буцааж авсан даа..

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

!!! Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.186.191

Сангийн саадын хамгийн том луйвар 1-т/ хүүхдийн мөнгө, 2-т/ НӨАТ … маш их луйвар үүний ард нуугдаж буй…

Avatar

Зочин 2023-10-18 202.126.89.19

Ууж идэхдээ уургийн морь Жавхлан олон түмний төлсөн татварын өчүүхэн хэсгийг буцааж олгох дургүй байна аа. хулгай хийх, жавчих мөнгө багасгана гээд л дургүйцээд байгаа юм ш дээ үнэн хэрэгтээ

Avatar

1 2023-10-18 59.153.114.150

Javkhlan chadkuu bol ogzrood chaddag hundni ogooch

Avatar

mgl 2023-10-18 103.9.90.130

ene hujaa nariig nam turuus zailuulaachee Jabhlan bol hujaa

Avatar

Хол 2023-10-18 202.126.90.18

Жавхлан бол олон аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан нүгэлтэй хулгайч шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж