"Орос-Монголын парламентын төлөөлөл АИ-92 шатахууны асуудлыг шийдсэн"

"Орос-Монголын парламентын төлөөлөл АИ-92 шатахууны асуудлыг шийдсэн"

"Орос-Монголын парламентын төлөөлөл АИ-92 шатахууны асуудлыг шийдсэн"

УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Монголын парламент хоорондын комисс байгуулсан нь хууль зөрчсөн эсэх талаар тайлбар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Олон улсын харилцаа бол оффшор дансны харилцаа биш. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн тодорхой үйл ажиллагааг парламентын гадаад хамтын ажиллагаа зохион байгуулж хэрэгжүүлдэг. Энэ бол дэлхий нийтэд түгээмэл байдаг олон улсын харилцааны чиг хандлага. Олон улсын харилцаа олон хэлбэртэй. Улс төрийн, соёл хүмүүнлэг, ард иргэдийн хоорондын дипломат харилцаа гэх мэт. Ордны төлөөлөгчдийн хоорондын буюу парламент хоорондын харилцаа Монгол Улсын хувьд болон дэлхийн улс орнуудад Олон улсын парламентын холбооны хэмжээнд өргөн далайцтай байдаг. Ганцхан жишээ дурдахад, ирэх 2024 онд Монго-Хятадын хоорондын байнгын ажиллагаатай парламентын механизм байгуулсны 10 жилийн ой тохионо. Одоогоос есөн жилийн өмнө энэ байнгын ажиллагаатай механизм зохион байгуулсан. Ирэх оны хоёр, гуравдугаар сард Монгол-Хятадын парламентын хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоо аравдугаар сарын сүүлчээр Монгол-Европын холбооны парламент хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмын 16 дахь хурлаа зохион байгуулна.

Олон улсын парламентын холбооны хүрээнд олон талт парламентын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Парламентын найрамдлын бүлэг, хамтын ажиллагааны комисс, механизмууд түгээмэл. Олон улсын жишгийг судалж үзэж болно.

Нэгдүгээрт, парламент хоорондын бүлэг гарын үсэг зурсан зүйл байхгүй. Хамгийн гол асуудал нь Монгол Улсын мал аж ахуйн гаралтай түүхий эд буюу мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг ОХУ-д татварын бус хориг саадгүй нэвтрүүлэх зарчмын асуудлыг ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрсэн. Энийг хэрэгжүүлнэ. Улсад хэрэгтэй шүү дээ. Бид ямар нэгэн үүрэг амлалт авахгүйгээр 300 мянган малчин өрх, олон мянган үйлдвэрлэлийн салбарын экспортын зах зээлийг нээж байна. Энэ чиглэлээр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, АИ-92 шатахууныг хязгаарлах жагсаалтаас хассан. Засгийн газрын хоорондын механизмаар шатахууны яриа хэлэлцээ хэрэгжээгүй учраас Засгийн газартаа шаардлага тавьдаг парламентын төлөөллийн байгууллагууд ард түмний нэрийн өмнөөс энэ асуудлыг ярьж, хэлэлцсэн юм" гэв.

Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хурал есдүгээр сард /2023.09.25/ Төрийн ордонд болсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийхдээ "Энэ хамтарсан хурал нь Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээрийн шинэлэг механизм гэдгээрээ онцлог юм. Хурлын үеэр эдийн засаг, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй,  аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо. Энэ хурал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна.

ОХУ-аас гаргасан шатахуун, түлшний экспортын хязгаарлалтын тухай тогтоолд Монгол Улс хамаарахгүй гэдгийг нотлон хэлсэнд талархал илэрхийлье. Мөн цаашид шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаархи яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо.

Манай ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхийн тулд хориг саадыг арилгах асуудлаар хэлэлцсэн нь комиссын хуралдааны нэг чухал үр дүн юм. Дараагийн комиссын хуралдааны эхний хэсгийг Москвад хийхээр Оросын тал санал болгосныг бид хүлээн авч байна" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 103.99.103.99

Засгийн газрын хийх ажлыг УИХ хийгээд хэрэггүй байх аа.

Avatar

Нэргүй 2023-10-18 59.153.112.234

nusan jur sugandai

Avatar

Irgen 2023-10-18 45.56.196.15

Mongol ulsiin gadaad hariltsaag ih hural bish zasagin gazar, ga yam hiideg. Parlament oroltsdogguig oilgoogui iim teneguudig turuus holduulj zailuilah heregtei

Avatar

Зочин 2023-10-18 202.9.46.67

Сайхан мэдээ л байна т*******т гэж хар хужаагаа яриач золбин хятадын шээсээ

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.178.42

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-18 98.41.124.211

Ёстой тэнэг толгой. Эцэст нь ямарч хариуцлага хүлээхгүй болхоор амныхаа зоргоор буржээ

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.88.133

Зүгээр л ярилцаад биш бх аа
Түрэмгий улсад юу өгсөн бол?

Avatar

Зочин 2023-10-18 202.70.34.70

Дизель яагаад 200 төгрөгөөр нэмэгдсэн юм болой?

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.161.11

Ард түмнийг Уих төлөөлөхгүйшдээ. Монгол улсын ард түмнийг гадаад Монгол улсын ерөнхийлөгч төлөөлнө.

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.88.133

Энэ нөхрийг буулгая

Avatar

Нэргүй 2023-10-18 202.9.47.61

Арчаагүй улсын арчаагүй намын арчаагүй улс төрч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж