Б.Жавхлан: НӨАТ-ын 5 хувь бол сонгууль дөхсөн хийрхэл

Б.Жавхлан: НӨАТ-ын 5 хувь бол сонгууль дөхсөн хийрхэл

Б.Жавхлан: НӨАТ-ын 5 хувь бол сонгууль дөхсөн хийрхэл

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Дээрх төслүүдэд ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7 хувь, инфляц 8.5 хувь байна гэж төсөөлжээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 7 хувь гэж тооцжээ. Олон улсын байгууллагуудын гаргасан тооцооллыг бодож үзмээр байна.  Тухайлбал, Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 4.5 хувь өснө гэж тооцсон бол Дэлхийн банк 6.3 хувь, Азийн хөгжлийн банк 6 хувь, Монголбанк 6 хувь гэж тооцсон. Харин Эдийн засгийн хөгжлийн яам 7 хувь гэж оруулж ирж, хэр бодитой вэ?

Инфляцад 10 хувиа идүүлчихээд байна.  Гэтэл ирэх 2024 онд 8.5 хувийн инфляцтай байна гэж тооцож. Одоо инфляц 10.5 хувь байна. Инфляцад идэгдээд байгаа иргэдийн орлогыг хамгаалах ёстой. Иргэдийн хамгийн их анхаарал татаж байгаа асуудал инфляц. Төсвийн зарлага тэлсэн, орлого тэлсэн, хөрөнгө оруулалт тэлсэн. Мөнгөний болдлогод сөргөөр нөлөөлдөг.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ:

-Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 7 хувь гэж тооцохдоо судалгааг нэлээн хийсэн. Гол том аж ахуй нэгжийн бизнес төлөвлөгөө, экспортын төлөвлөгөө зэргийг авч үзсэн. Эдийн засгийн өсөлтийг дэмжих гол салбар бол уул уурхай.  Ирэх жил уул уурхай 17 хувиар өснө. Нүрсний экспорт чухал нөлөө үзүүлнэ. Дээр нь Оюутолгой дээр алтны агууламж, зэсийн агууламж нэмэгдэж байгаа. Уул уурхайн бус салбарын хувьд 5.5 хувиар өмнөх жилийнхээс  өснө гэж тооцсон. Экспортын өсөлтийг дагаад тээврийн үйл ажиллагаа өснө, дагаад худалдаа үйлчилгээний салбарын өсөлт өндөр байна.

2024 оны төсөв тэлж байгаатай холбоотой инлфяц дээр дарамт ирж байгаа. Гэхдээ Засгийн газар гол бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтоол гаргаад ажиллаж байна. Махны захыг яаж оновчтой ажиллуулах вэ, нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна.

Эмийн асуудал дээр мөн адил зохицуулалт хийнэ. Худалдан авалтын тухай хуульд эмийн худалдан авалттай холботой зохицуулалтууд орсон. Энийг дагаад импортоор авдаг эмийн нийлүүлэлт илүү сайжирна.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж харж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийг импортын тарифаас чөлөөлсөн. Түүнийг дагаад тоног төхөөрөмжийн нийлүүлэлт сайжирсан тул бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Арав, арваннэгдүгээр сард инфляц маш өндөр гарна. Дизель түлшний үнэ 1 литр тутамдаа  3100-3800 төгрөгт хүрсэн. Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам ярьж байгаад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа юм байна уу. Ганцхан эх үүсвэртэй. Дураа хүрэхээр нефтийн бүтээгдэхүүнээ өгдөг, дургүйгээ хүрэхээр хаадаг. Урд хөрш рүүгээ  бид түүхий нефть гаргаж байна, ярилцаад шатахуун оруулж ирэх талаар ярьж байна уу.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ:

-Нефтийн бүтээгдэхүүний тухайд А- 92 дээр хэлцэлтэй байгаа. Дизель түлшний үнэ өсч байгаа нь хөдөө аж ахуйн салбараар дамжаад бизнесийн зардал өсөхөд нөлөөлж байгаа. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа гэж ойлгосон.

УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:

-Гадаад нөхцөл байдлаа хэр харж байгаа вэ. 2009 онд АНУ-д моргейжийн хямрал болж, энэ нь дэлхий дахины эдийн засагт нөлөөлсөн.  Урд хөршид өнөөдөр барилгын салбарт нь хямрал үүсээд байна. Монголд нөлөөлөхгүй юу?

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил саарлаа гэхэд 0.5 хувиар л зөрүүтэй байгаа. Эдийн засгийн өсөлт нь хасах руу л орчихгүй бол биднийг чирээд аваад явчихна. Урд хөршийн нүүрсний жилийн хэрэглээ нь 700 сая тонн.  Гэтэл бид 10 хувьд хүрэх үү үгүй юу, нүүрс экспортлоё гэж байна. Гурван удаагийн дээд хэмжээний уулзалт хийхэд “танайх хэдий хэмжээний нүүрс экспортлох боломжтой байна, түүнийг чинь авъя” гэж байгаа. Хамгийн гол нь биднээс л шалтгаална. Бид нүүрсээ биржээр арилжаалдаг болсноор хил дээрээ хүргэж өгөх шаардлага л байна.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-НӨАТ ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох асуудал яригдаж эхэллээ. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болговол төсөвт яаж нөлөөлөх вэ?

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-НӨАТ-ын буцаан олголтын хувь дээр шулуухан хэлэхэд ямар ч боломжгүй асуудал. Сонгууль дөхсөн хийрхэл л болж таарах байх. Жоомоо алах гэж байгаад байшингаа шатаав гэгч л болох вий. НӨАТ –ын буцаан олголт манай улсад 10-аад жил хөгжүүлэлт нь хийгдэж байгаа шинэ татвар юм. Ардчилсан намынхандаа баярлалаа гэж хэлмээр байдаг юм. Анх удаа зориглож гаргаж ирсэн татварын шинэ тогтолцоо. Өнөөдрийг хүртэл сайн хөгжүүлэлт хийгээд явж байна.  Монгол Улс 175 улсын нэг нь. Манайхаас бага НӨАТ -ын буцаан олголттой  12 улс байдаг. НӨАТ ын урамшуулал олгодог улс манайхаас өөр байхгүй. Манайд байгаа НӨАТ -ын тогтолцоо маань төсвийн орлогын 27 хувийг бүрдүүлдэг, тогтвортой бүрдүүлэгч татвар болж ирсэн.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-10-18 66.181.188.63

НӨАТ ын нэрийг худалдааны татвар нэртэй болгож бүх нийтээр 5 хувиар төлдөг бол шударга зүйл болно .

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.184.51

Үнэнээ хэлсэн нь дээр шдэ. Маанаг Зандан сонгуулийн хийрхэл тусчээ

Avatar

зочин 2023-10-18 202.179.26.103

10 хувийг буцааж өгөх боломж байгаа

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.94.117

ЧИ НААД ҮГЭЭ ТЭР ЗАНДАНШАТАРТАА Л ХЭЛ

Avatar

Ганаа 2023-10-18 66.181.185.166

Нэмж 5 хувь хүргэж чөдөхгүй бол энэ сайд огцрох хэрэгтэй, үүнийг чадах аавын хүү зөндөө л байгаа, тэр хийж чадах хүмүүсийн замд буглаа бололгүй ажлаа өгөөд явах хэрэгтэй, энэ байтугай хөрөнгийг хулгайгаар алдчихаад ингэж хэлдэг сайд гэж байх уу, хийе гэсэн сэтгэлтэй хүнд бол зөндөө л боломж байгаа

Avatar

Иргэн 2023-10-18 103.212.117.201

НӨАТ-ыг хувь хүнд авсан 10 хувиа бүгдийг нь буцаан олгох ёстой.Яахлээрээ өндөр настангууд нөат төлөх ёстой юм бэ?

Avatar

иргэн 2023-10-18 59.153.84.210

цалин тэтгэвэр нэмэх сургаар л юмныхаа үнийг нэмчихдэг ээ л болих хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж