Т.Тулгын амжилтыг автомашинаар мялаав

Т.Тулгын амжилтыг автомашинаар мялаав

Т.Тулгын амжилтыг автомашинаар мялаав

Азийн наадмаас алтан медаль хүртсэн Ховд аймгийн Манхан сумын харьяат, Олон улсын хэмжээний мастер Т.Тулгын амжилтыг үнэлж, "Ховд" дэвжээний тэргүүн, улсын заан Ч.Батзориг, улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар болон нутгийн дэвжээний бөхчүүд хүндэтгэл үзүүлэн, автомашинаар урамшуулсан байна.  Мөн Азийн наадмын хүрэл медальт, улсын харцага Г.Ганхуягт хүндэтгэл үзүүлжээ.

Монгол Улс Ханжоугийн Азийн наадмын хоёр дахь алтан медалийг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Т.Тулга хүртсэн юм.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилтай барилдаж, өрсөлдөгчөө 11:1 гэсэн харьцаатай ялсан. Т.Тулга энэ удаагийн Азийн наадамд учраа таарсан бүхий л өрсөлдөгчөө 10 болон түүнээс дээш оноогоор ялж, Азийн наадамд торойхгүй түрүүлсэн.

ДАШТ-ий хүрэл медальтан тэрбээр сүүлийн хоёр жил медалийнхаа өнгийг өөрчлөхөөр хичээсэн боловч харамсалтайгаар ч гэх үү хараахан энэ амжилтандаа хүрч чадаагүй байна. Энэ жилийн ДАШТ-ээр шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр ялалтаа "луйвардуулсан " дуулианы эзэн бол Төмөр-Очирын Тулга. Гэвч тэр бууж өгсөнгүй. Азийн наадмын дэвжээнээ аархаж, илүүрхэж, ард түмнээ огшоосон барилдааныг хийж, алтан медалийн эзэн болсон. Тэрбээр "Спортын хувьд миний зорилго гэвэл ирэх жилийн олимпод оролцох. Миний дэвтэр дээрээ бичсэн боломжит хувилбар гэвэл таван удаагийн дэлхийн аварга, хоёр удаагийн олимпийн аварга болох. Энэ бол хамгийн дээд боломжит хувилбар. Тэр боломжит хувилбараа хэдэн хувьд нь биелүүлж, чадах нь миний л асуудал. Амьдралын хувьд үр хүүхдээ маш сайхан боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэн болгож,  гэр бүлээ тэгш дүүрэн, амар тайван сайхан амьдрахыг хүсч байна" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-10-18 66.181.189.179

Боксийн чинзоригын до гаагүй байж учир нь байхаа гэж бодном. Үр дүнг харзнаж байгаад дараа нь Ховд нутгаас төрсөн энэ сайхан залуучуудыг бүгдийг нь урамшуулах ёстой л юм байгаам. Эх орноо төлөөлөн очсон хүчтэнгүүдийн нийт авсан гурван алт гурвуулаа нэг нутаг байх нь маш ховор бараг давтагдахгүй тохиолдол тул маш сайн урамшуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-10-18 202.21.108.8

Boxsiin Chinzorig yalaa. bas ingeed l svrjigneed nvvr amaa muriilgaad mayaglaad bsan. ttegeed yalaa?

Avatar

Нэргүй 2023-10-18 202.21.108.8

Yassn muuxai xashgirch nvvr amaa xoshnogo shig urchiilgedeg zevuun charlamar ve ene chini! Manaixaangej .Busad uls orni tamirchid zugeer l bxin.

Avatar

Уншигч 2023-10-18 66.181.161.32

Хамаагүй хурдан мялааж болохгүй болсоон.. Сайн нягталсаны дараа мялаагүй бол до гэж нэг айхтар юм байна шүү эд нар дотор.

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-18 202.126.90.36

Гоё юмоо. бөх болохоор л илүү үздэг байх. байт харвааны тамирчид Азийн наадмын аварга болсон Отгонболд ч бас Ховдын юм билээ. түүнд бас машин өгөхгүй юмуу?

Avatar

Иргэн 2023-10-18 103.57.92.189

бөхчүүддээ баярлалаа

Avatar

Dovsonvaljir 2023-10-18 202.126.88.87

Nytgiin zalyy mynsag bnaa Bayar hurgei Delhiin 5, olimpiin 2 ydaagiin avarga uvurt chini bna shuu Tomoos tom amjilt.Hovdin buhchuuddee bayar hurgei Ta nar myndag shuu

Avatar

харамсал 2023-10-18 202.9.46.246

дэлхийн хошой аварга болох бсан энэ сайхан залууг шүүгчид дэндүү хохироосон доо, харамсаж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж