Т.Тулгын амжилтыг автомашинаар мялаав

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

Т.Тулгын амжилтыг автомашинаар мялаав

Т.Тулгын амжилтыг автомашинаар мялаав

Азийн наадмаас алтан медаль хүртсэн Ховд аймгийн Манхан сумын харьяат, Олон улсын хэмжээний мастер Т.Тулгын амжилтыг үнэлж, "Ховд" дэвжээний тэргүүн, улсын заан Ч.Батзориг, улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар болон нутгийн дэвжээний бөхчүүд хүндэтгэл үзүүлэн, автомашинаар урамшуулсан байна.  Мөн Азийн наадмын хүрэл медальт, улсын харцага Г.Ганхуягт хүндэтгэл үзүүлжээ.

Монгол Улс Ханжоугийн Азийн наадмын хоёр дахь алтан медалийг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Т.Тулга хүртсэн юм.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилтай барилдаж, өрсөлдөгчөө 11:1 гэсэн харьцаатай ялсан. Т.Тулга энэ удаагийн Азийн наадамд учраа таарсан бүхий л өрсөлдөгчөө 10 болон түүнээс дээш оноогоор ялж, Азийн наадамд торойхгүй түрүүлсэн.

ДАШТ-ий хүрэл медальтан тэрбээр сүүлийн хоёр жил медалийнхаа өнгийг өөрчлөхөөр хичээсэн боловч харамсалтайгаар ч гэх үү хараахан энэ амжилтандаа хүрч чадаагүй байна. Энэ жилийн ДАШТ-ээр шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр ялалтаа "луйвардуулсан " дуулианы эзэн бол Төмөр-Очирын Тулга. Гэвч тэр бууж өгсөнгүй. Азийн наадмын дэвжээнээ аархаж, илүүрхэж, ард түмнээ огшоосон барилдааныг хийж, алтан медалийн эзэн болсон. Тэрбээр "Спортын хувьд миний зорилго гэвэл ирэх жилийн олимпод оролцох. Миний дэвтэр дээрээ бичсэн боломжит хувилбар гэвэл таван удаагийн дэлхийн аварга, хоёр удаагийн олимпийн аварга болох. Энэ бол хамгийн дээд боломжит хувилбар. Тэр боломжит хувилбараа хэдэн хувьд нь биелүүлж, чадах нь миний л асуудал. Амьдралын хувьд үр хүүхдээ маш сайхан боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэн болгож,  гэр бүлээ тэгш дүүрэн, амар тайван сайхан амьдрахыг хүсч байна" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж