"Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна"

"Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна"

"Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна"

Төвлөрсөн дулаан хангамжид тохиолдож болох бэрхшээлийн талаар өнөөдөр /2023.10.18/ дулаан хангамжийн зөвлөх инженерүүд мэдээлэл хийлээ.


Монгол Улсын дулааны зөвлөх инженер Д. Самдан:

-Төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна. Яагаад гэвэл эх үүсвэрийн дутагдалд орлоо. Амгалангийн дулааны станцыг 2015 онд ашиглалтад оруулсан. Одоо энэ станц шиг таван дулааны станц дутагдалтай байна. Хэрэглэгчид нь байгаа. Ус дулаан хуваарилах төв буюу дулааны дэд станц 13-ыг барьсан ч зургаахан нь алдаг оног ажиллаж байна. Нийслэлчүүдэд аюул ойртож байгааг сануулах гэсэн юм. Дөрвөн өвлийг яаж давах вэ. Нэгдүгээрт, Дэлхийн банкны төслөөр шугамын таслах хаалтуудыг алсын удирдлагаар хангасан. Тийм учраас аваар осол гарахад нэг дүүргийг тасалж, хөлдөхгүй нь тулд дүүргийн инженерийн алба, онцгой байдлын алба ажиллах ёстой.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд Засаг даргын дэргэд инженерийн зөвлөл ажиллана гэж тусгасан ч ямар ч зөвлөлгүй ажиллаж байгаагаас дулааны хангамж доголдож байна.

Төвлөрсөн дулаан хангамжийг өндөр хүчдэл бүхий цахилгаанаар аварна гэж андуурч болохгүй. Улаанбаатар хотод 1600 хотхон байна. Дулаан дамжуулах төвийг бүгдийн гэнэтийн аваар ослоос сэргийлж, аваарын дизелиэр хангах ёстой. Бөөрөлжүүтийн станц хоёр жилийн дараа ашиглалтад орно. Тийм учраас одоогийн нөхцөл байдал маш хүнд байна. Энэ жил 327 барилга байгууламж нэмж дулаан авах гэж байна.

Өмнөговь аймгийн дулааны станцын инженер А.Бямбадорж:

-Нэгдүгээрт, 1998-2008 оны хооронд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны хэмнэлт, үр ашиг гэсэн төслийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан. Энэ алдааг олон жил засахгүй явж ирлээ. Жишээлбэл, Улаанбаатар хотын дулааны станцууд ЗХУ-ын зураг төслөөр 150:170 горимоор угсарсан байхад дээрх төслийг хэрэгжүүлэхдээ 135:65 болон хоёрдугаар хэсгийг нь 95:65 гэсэн горим руу шилжүүлсэн. Хуучин ажиллаж байсан техникийн боломжуудыг ажиллах боломжгүй болсон.

Ингээд хэрэглэгчид гомдол гаргахаар насос тавьж, зөвхөн цахилгаан илүү зарцуулдаг болгочихсон.

Хоёрдугаар хэсгийн сүлжээний нэвтрэх чадвар муудаж, нэг хэсэг дулааны шугамыг өргөтгөх ажил хийсэн боловч шугам их зэвэрч байна. Төслөөр хэрэгжүүлсэн дулааны цогц төхөөрөмж дээр даралт тэлэлт, ус цэвэрлэгээний төхөөрөмж ажиллахгүй болсон. Химийн уусмал нь олдохгүй болсон учраас түүхий усаар дулааны хэрэгцээг тэжээж байна. Дараагийн нэг асуудал нь сүүлийн үед дулааны эх үүсвэрийн дутагдалд орсон үед түр хугацаанд авах техникийн арга хэмжээнүүд бий. Жишээ нь, 1978 онд Гуравдугаар станцын нам даралтын хэсгээс дулаан нэвтрүүлэх чадвар муудахаар сүлжээний тооцоо температурыг нэмэгдүүлсэн температурын градус руу шилжүүлдэг. Станцын хүчин чадалд тулаад ирэхээр цаашдаа тогтмолоор барина гэж тооцоолдог. Эх үүсвэрийн дутагдал гэдэг нь станцын суурилагдсан хүчин чадал гэж байдаг. Дулааны үнэ тарифыг нэмэх ёстой. Гэтэл УИХ-ын 72 дугаар тогтоол гарч, эрчим хүч, дулааны үнийг зах зээлийн журамд шилжүүл гэсэн байхад хэрэгжүүлэхгүй байна. Орон сууцны айлын дулааны тарифыг нэмэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 103.168.34.14

Голд нь суугаа өвгөн энгэртээ юу наачихаад юу солиороод бгаа юм

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.95.141

Энэ өвөө нар үнэ нэмэхээс өөр юм мэдэхгүй залуучуудад ажлаа өгвөл олон гарц гаргалцаа санал болгоно доо

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.161.227

социализмын үеийн бүтээн байгуулалтаар 30 жил юу ч хийхгүй туулиллаа
одоо тэр баригдаж байгаа баррилгынхаа станцыг бариулах юм барьж өгөх юм у тэгэхгүй бол аливаа юманд хэмжээ гэж байна шдэ ачаалал нь хэтэрээд хаашаач үгүй бол

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

)) Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Насны эцэст бусдын дургүйг хүргээд хэрэггүй 2023-10-18 66.181.176.253

Насны намбаа бодож амьдар амьдрал үнэ цэнтэй илүү дутуу үг яриад хэрэггүй цаг үедээ хийсэн бүтээсэн бол хангалттай. Сайхан ахмад буурал үлдэх амьдралаа өнгөрүүл!!!!

Avatar

Зочин 2023-10-18 66.181.179.19

битгий худлаа солиороод бай 2 зөнөг золигнууд бас худлаа амьтны сэтгэл санаагаар тоглохнээ бүхэл бүтэн улс шүү хөө.Та нарын гэр биш

Avatar

зочин 2023-10-18 202.9.47.29

энэ нөхөр инь сэтэгцийн эмгэгтэй юм уу

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.161.203

oros tuiz muuz s******n erguu garuuduu ugui yu

Avatar

Зочин 2023-10-18 59.153.87.54

Анод Даваа гэх нөхрийн конденсаторын батарейг трансформаторуудын хажууд байрлуулаад шалгачихаач.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.189.52

Наад нөхөр чинь тэнэг юм яриад л байдаг юм байна лээ???

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.161.29

Үхсэн ацных н батерай байдгийн худлаа шааж баахан амьтан луйвардах гэж л байхчивлээ

Avatar

Нэргүй 2023-10-18 203.98.76.4

Монгол улсаааа

Avatar

Монгол улсаа гэж 2023-10-18 203.98.76.4

АХМАД ҮЕ нь ОРосуудын барьж өгсөн юмаа эдэлж эвдэж дуусааад бөөн бэлэн сайхан юм бусдаас нэхэж, бусдыг буруутгаж, зүгээр л зовлон тоочсон үеийхэн, ИДЭР ЗАЛУУС нь мөн л бэлэн сайхан юмс ярьж "Манай Америк, Японд бол ингэдэгүй юм" гэж худлаа томорсон үеийхэн…. ХИЙЖ БҮТЭЭДЭГ, ХАРИУЦЛАГАТАЙ ХҮМҮҮС гэж байна уу энэ улсад ????

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.119.132

Оросын хараат байлгахын тулд эх орныхоо эсрэг ажилладаг төрийн өндөр албан тушаалтнуудаа устгахгүй бол бүр ч их аюулд орно шүү!!!

Avatar

Бат инженер 2023-10-18 119.40.103.6

Үнэ нэмэхлээр дулаан, цахилгааны хангамж, найдвартай ажиллагаа сайн болчих юм уу. Тийм баталгаа байвал нэм л дээ. Даанч тийм баталгаа байхгүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-10-18 202.131.225.197

Үнэ нэмээд зах зээлийн зарчмаараа ашигтай ажилладаг болчихвол тэр цахилгаан станц гээчийг чинь хувийн хэвшлийнхэн аваад явчихна.

Avatar

Нэргүй 2023-10-18 43.242.242.59

Атомын цахилгаан станц бариад л дулаан, эрчим хүчнийхээ бүх асуудлыг шийдчих л дээ. Тийм боломж дүүрэн байхад өөрсдөө тэнэгтээд байх юм. Иргэд ч гэсэн ихэнх нь боловсролгүй юм мэдэхгүй. Тийм болохоор атомын цахилгаан станцаас айдаг өвчтэй. хэрхэн амьдрах нь бид нараас өөрсдөөс нь хамаарч байнаа. Улс төржиж жагсаал цуглаан, сонгууль, манай танай нам гэж байхын оронд улс орноо хөгжүүлэхийн төлөө тэмцээч ээ иргэд ээ.

Avatar

Нэргүй 2023-10-18 202.55.188.98

баяр хүргье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж