"Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна"

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна"

"Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна"

Төвлөрсөн дулаан хангамжид тохиолдож болох бэрхшээлийн талаар өнөөдөр /2023.10.18/ дулаан хангамжийн зөвлөх инженерүүд мэдээлэл хийлээ.


Монгол Улсын дулааны зөвлөх инженер Д. Самдан:

-Төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна. Яагаад гэвэл эх үүсвэрийн дутагдалд орлоо. Амгалангийн дулааны станцыг 2015 онд ашиглалтад оруулсан. Одоо энэ станц шиг таван дулааны станц дутагдалтай байна. Хэрэглэгчид нь байгаа. Ус дулаан хуваарилах төв буюу дулааны дэд станц 13-ыг барьсан ч зургаахан нь алдаг оног ажиллаж байна. Нийслэлчүүдэд аюул ойртож байгааг сануулах гэсэн юм. Дөрвөн өвлийг яаж давах вэ. Нэгдүгээрт, Дэлхийн банкны төслөөр шугамын таслах хаалтуудыг алсын удирдлагаар хангасан. Тийм учраас аваар осол гарахад нэг дүүргийг тасалж, хөлдөхгүй нь тулд дүүргийн инженерийн алба, онцгой байдлын алба ажиллах ёстой.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд Засаг даргын дэргэд инженерийн зөвлөл ажиллана гэж тусгасан ч ямар ч зөвлөлгүй ажиллаж байгаагаас дулааны хангамж доголдож байна.

Төвлөрсөн дулаан хангамжийг өндөр хүчдэл бүхий цахилгаанаар аварна гэж андуурч болохгүй. Улаанбаатар хотод 1600 хотхон байна. Дулаан дамжуулах төвийг бүгдийн гэнэтийн аваар ослоос сэргийлж, аваарын дизелиэр хангах ёстой. Бөөрөлжүүтийн станц хоёр жилийн дараа ашиглалтад орно. Тийм учраас одоогийн нөхцөл байдал маш хүнд байна. Энэ жил 327 барилга байгууламж нэмж дулаан авах гэж байна.

Өмнөговь аймгийн дулааны станцын инженер А.Бямбадорж:

-Нэгдүгээрт, 1998-2008 оны хооронд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны хэмнэлт, үр ашиг гэсэн төслийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан. Энэ алдааг олон жил засахгүй явж ирлээ. Жишээлбэл, Улаанбаатар хотын дулааны станцууд ЗХУ-ын зураг төслөөр 150:170 горимоор угсарсан байхад дээрх төслийг хэрэгжүүлэхдээ 135:65 болон хоёрдугаар хэсгийг нь 95:65 гэсэн горим руу шилжүүлсэн. Хуучин ажиллаж байсан техникийн боломжуудыг ажиллах боломжгүй болсон.

Ингээд хэрэглэгчид гомдол гаргахаар насос тавьж, зөвхөн цахилгаан илүү зарцуулдаг болгочихсон.

Хоёрдугаар хэсгийн сүлжээний нэвтрэх чадвар муудаж, нэг хэсэг дулааны шугамыг өргөтгөх ажил хийсэн боловч шугам их зэвэрч байна. Төслөөр хэрэгжүүлсэн дулааны цогц төхөөрөмж дээр даралт тэлэлт, ус цэвэрлэгээний төхөөрөмж ажиллахгүй болсон. Химийн уусмал нь олдохгүй болсон учраас түүхий усаар дулааны хэрэгцээг тэжээж байна. Дараагийн нэг асуудал нь сүүлийн үед дулааны эх үүсвэрийн дутагдалд орсон үед түр хугацаанд авах техникийн арга хэмжээнүүд бий. Жишээ нь, 1978 онд Гуравдугаар станцын нам даралтын хэсгээс дулаан нэвтрүүлэх чадвар муудахаар сүлжээний тооцоо температурыг нэмэгдүүлсэн температурын градус руу шилжүүлдэг. Станцын хүчин чадалд тулаад ирэхээр цаашдаа тогтмолоор барина гэж тооцоолдог. Эх үүсвэрийн дутагдал гэдэг нь станцын суурилагдсан хүчин чадал гэж байдаг. Дулааны үнэ тарифыг нэмэх ёстой. Гэтэл УИХ-ын 72 дугаар тогтоол гарч, эрчим хүч, дулааны үнийг зах зээлийн журамд шилжүүл гэсэн байхад хэрэгжүүлэхгүй байна. Орон сууцны айлын дулааны тарифыг нэмэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж