Лиза дэлхийн 2 дахь баяны хүүтэй болздог нь батлагдсан уу?

Лиза дэлхийн 2 дахь баяны хүүтэй болздог нь батлагдсан уу?

Лиза дэлхийн 2 дахь баяны хүүтэй болздог нь батлагдсан уу?

"Blackpink" хамтлагийн Лизаг "TAG Heuer"-ийн гүйцэтгэх захирал, Бернард Арнолтын хүү Фредерик Арнолттой болзож байгаа гэх цуу яриа гарсан. Бернард Арнолт нь дэлхийн хоёр дахь баян хүнд тооцогддог. Тэдний болзож байгаа тухай яриа долдугаар сард анх гарсан. Тухайн үед Лиза, Фредерик нарын Парист болзож яваа зураг цахим сүлжээнд таржээ.

Тэгвэл Лиза өнгөрсөн Ням гаригт аавынхаа төрсөн өдөрт оролцохоор Тайландад очжээ. Энэ үеэр тэр ээж аавтайгаа зураг авхуулахдаа "TAG Heuer"-ийн хайрцагтай бэлэг барьсан байсан тул Лиза, Фредерик нар үнэхээр үерхэж байна гэсэн цуу яриаг үүсгэв. Хайрцаг дотор Фредерик Арнолтоос Лизагийн аавд илгээсэн бэлэг байгаа гэж таамаглажээ. Түүнчлэн Лиза улаан, ногоон өнгөтэй үсний хавчаар зүүснийг хүмүүс мөн л "TAG Heuer"-тай холбон ойлгосон байна. Энэ нь "TAG Heuer"-ын логоны өнгө юм.

Лиза өдгөө 26 настай бөгөөд жинхэнэ нэрийг нь Лализа Манобан гэдэг. Түүнийг К-попын хамгийн томоохон нөлөөлөгч гэж үздэг. Инстаграм дахь дагагчийн тоо 98 сая. Харин "LVMH"-ийн гүйцэтгэх захирал Бернард Арнолтын гурав дахь хүү Фредерик Арнолт 28 настай.

Лиза, Фредерик нарын хэн нь ч харилцааныхаа талаар мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ долдугаар сараас хойш тэдний хамт байгаа зураг цахим сүлжээнд хэд хэд нийтлэгджээ. Тухайлбал, наймдугаар сард тэд Лос Анжелесын олон улсын нисэх онгоцны буудал дээрх нэгэн кафед хамт байгаа харагдсан. Тухайн үед "Blackpink" хамтлаг "Born Pink" аялан тоглолтоо АНУ-д хийж байсан. Аялан тоглолтоос буцахдаа Лиза хамтлагийн гишүүдээс тусдаа Арнолтын хувийн онгоцоор явсан байна.

Тайландын хэвлэлд мэдээлснээр Лиза нийслэл хотын дундуур урсдаг Чао Праяа голоор Арнолттой зугаалж явсан гэв. Арнолт энэ үеэр Тайланд дахь брэндийн дэлгүүрээ нээхээр ирсэн байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр завин дээр Лизагийн аав ээж ч байсан гэв.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yaduural 2023-10-18 66.181.179.112

yaduu thailand zuun omnod aziin ohid huuhnuud mongonoos bolood hogshin zaluu europe amerk erchuudiin s** hamtragchn boldog azn taarwal gerledeg

Avatar

zochin 2023-10-18 43.242.242.65

Mungu ch huchtei yumaa yaduu Thailand ohin delhiin bayan hun bolohiig huschee yagaad bolohgui gej…. yag l Mongoliin ohid haragdaj baina ene neg ultsaisan shar yumand

Avatar

Нэргүй 2023-10-18 139.5.217.100

Лиза э****з болохоор хамтлагийнхаа охидоос илүү царайлаг, урт хөлтэй, урт хүзүүтэй юм байна. энэ залуу ч баян ааваасаа илүү хурдан танигдаж байна шүү

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-18 59.153.112.24

Бернард Арнолт биш Бернар Арно гэж дууддаг юм.

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.118.73

ренаулт, хублот, пеугеот, монтбланк гээд л явж өгнө шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.168.8

засс англиараа тэгэж бичих нь яасан юм, бичсэнээр нь л унших ёстой гай л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж