НҮБ гал зогсоохыг бус тусламж хүргэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

НҮБ гал зогсоохыг бус тусламж хүргэхийг уриалав

НҮБ гал зогсоохыг бус тусламж хүргэхийг уриалав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр /2023.10.18/ Газын зурвас дахь мөргөлдөөний бүсэд хүмүүнлэгийн тусламж хүргэхийг зөвшөөрөх эсэхээр санал хураалт явуулна. Тогтоолын төслийг Бразил боловсруулжээ. Уг тогтоолын төслөөр гал зогсоохыг уриалахын оронд Газад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан байна.

Мөн ОХУ болон Арабын нэгдсэн Эмират улсууд ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргасан. Учир нь Мягмар гаригт Палестины анклав дахь эмнэлэг агаарын цохилтод өртөж, 500 хүн нас барсан билээ.

НҮБ дахь Палестины төлөөлөгч Рияд Мансур эмнэлэгийн халдлагад Израилийг буруутгаж байна. Харин Израилийн НҮБ дахь Элч төлөөлөгч Гилад Эрдан мэдэгдэл хийхдээ, Палестины Исламын жихад бүлэглэлийг буруутгажээ.

15 гишүүнтэй Аюулгүйн зөвлөл Даваа гаригт санал хураах товтой байсан ч хэлэлцээ хийх хугацаа олгох үүднээс 24 цагаар хойшлуулаад байжээ. Гэтэл үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израильд айлчлах гэж буйтай холбоотойгоор дахин хойшлуулсан. Хориг тавих эрх бүхий АНУ уг тогтоолыг батлах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь АНУ өмнө нь Аюулгүйн зөвлөлийн аливаа шийдвэрээс Израилийг удаа дараалан хамгаалж байжээ.

Бразилын боловсруулсан тогтоолын төсөлд Газын зурвасын энгийн иргэдийг Палестины анклавын өмнөд хэсэгт нүүх тушаалаа цуцлахыг мөн шаарджээ. Газын зурвас дахь 1.1 сая орчим хүнийг өмнө зүг рүү нүүлгэн шилжүүлэх тушаалыг өнгөрсөн долоо хоногт өгсөн. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж