Автобусны хэргээр хоригдсон Солонгосын 2 иргэнийг батлан даалтад гаргажээ

Автобусны хэргээр хоригдсон Солонгосын 2 иргэнийг батлан даалтад гаргажээ

Автобусны хэргээр хоригдсон Солонгосын 2 иргэнийг батлан даалтад гаргажээ

Авлигатай тэмцэх газраас аравдугаар сарын 2-нд Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчлан саатуулсан. Тухайн хоёр иргэн нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд БНСУ-ын "Иктае" гэх компанийн удирдлагууд гэдгийг эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл шүүх байгууллагаас БНСУ-ын хоёр иргэнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор болсон.

Тэгвэл тус хоёр солонгос иргэнийг өчигдөр орой суллаж батлан даалтад гаргасан байна.

Албаны эх сурвалж тэднийг ногоон автобусны талаар олон нийтэд мэдээлэл хийсэн БНСУ-ын иргэд биш, "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад дунд нь зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс гэдгийг хэлж байсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан БНСУ-ын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Шүүх байгууллагаас 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.

Ногоон автобусны хэрэгт холбогдуулж, аравдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг албадан саатуулсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа гэдгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлсэн. Шүүхээс тус компанийн захирал А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих мөн яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Батлан даалтад гарсан Солонгосын хоёр иргэний тухайд хилийн хоригтой байгаа бөгөөд мөрдөн шалгах ажил дуусаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2023-10-18 66.181.166.196

Кимчинүүдийн зүгээс манай засагт дарамт үзүүлж дээ, одоо нөгөө хоёр нь хил гараад алга болно оо, угаасаа манай гөлөг царайлсан төр засаг, шүүх, цагдаа яаж ч чадахгүй явуулж таарна

Avatar

Зочин 2023-10-18 202.131.230.162

Солонгос улс Монгол улсын захиалгаар автобус угсарсан гэх. Автобус угсарсан гадаадын иргэдийг хорьсон гэх. Энэ бол маш ойлгомжгүй юмаа. Олон улсын жишгээр бол энэ чинь зүгээр л худалдах худалдан авах эдийн засгийн харилцаа биз дээ. Хэрэв нийлүүлсэн машин, тоног төхөөрөмж гэрээнд заасан нөхцлийг хангаагүй бол худалдан авалтыг зогсоож хохирол учруулсан тал хариуцлага хүлээдэг дэлхийн олон улсын худалдааны тогтсон л механизм биз дээ. Хуулийн байгууллага үүнийг байр байранд нь тавих хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-18 103.140.10.204

ногоон автобус ч монгол дарханы хийц байсан даа. хилээр орж ирж байгаа зураг, бичлэг байхгүй дээ. өөрсдөө завааруулж байхаар вьетнамуудаар хийлгэчихгүй.

Avatar

Зочин 2023-10-18 66.181.160.35

Солонгосууд манай засагт " Аятайхан байгаарай. Энд байгаа бүх Монголчуудыг чинь хөөнө шүү" .. гэсэн байх да…

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.160.14

МАНай хулгайчууд хулгайчуудтайгаа ийм маягаар тэмцээд байгаадаа, суллаж явуулчаад тэр ч алга энэ ч алга гээл псдаа

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-18 146.70.182.130

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, эмэгтэйг буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНД үйлчилдэг Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин хулгайч Ухна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж