АНУ-аас нийлүүлсэн "ATACMS" пуужинг Украин анх удаа ашиглав

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

АНУ-аас нийлүүлсэн "ATACMS" пуужинг Украин анх удаа ашиглав

АНУ-аас нийлүүлсэн "ATACMS" пуужинг Украин анх удаа ашиглав

Украины арми АНУ-аас нийлүүлсэн алсын тусгалтай "ATACMS" пуужинг Мягмар гаригт анх удаа ашиглалаа. Пуужингийн цохилтод Орост эзлэгдсэн бүс нутаг дахь хоёр нисэх буудал өртөж, ноцтой эвдэрч сүйджээ. Тодруулбал, энэ нь Украины зүүн хэсгийн Луганск, өмнөд хэсгийн Бердианск дахь нисэх буудлууд юм.

"Пуужингууд өөрсдийгөө батлан харуулж чадлаа. Өнөөдөр АНУ-д онцгойлон талархал илэрхийлмээр байна. Ерөнхийлөгч Байдентай байгуулсан гэрээнүүд хэрэгжиж байна" гэж ерөнхийлөгч Зеленский Мягмар гаригт мэдэгдэв.

"ATACMS" гэдэг нь армийн тактикийн пуужингийн систем гэсэн утгатай. 20 сар үргэлжилсэн дайны хувь заяаг ихээхэн өөрчлөнө гэж найдаж буй уг пуужинг Украины тал АНУ-ын засаг захиргаанаас удаа дараалан хүссэн. Тус пуужинг Оросын нутаг дэвсгэрт ашиглахгүй гэж амласан байна. Гэхдээ өмнө нь хүрч чадахгүй байсан хангамжийн шугам, агаарын баазад хүрч, эзлэгдсэн нутаг дэвсгэрүүд дэх төмөр замын сүлжээг тасалдуулж чадна гэжээ.

Украины тусгай хүчнийхэн "ATACMS" пуужингийн талаар дурдахаасаа өмнө Оросын армийн есөн нисдэг тэрэг, агаарын довтолгооноос хамгаалах пуужин хөөргөгч, хөөрөх зурвас болон бусад техник төхөөрөмжийг устгаж чадсан гэж мэдэгдсэн. Харин Оросын тал Бердианск мужаас "ATACMS" пуужингийн кластер сум олдсон гэжээ. Мөн Бердианскийн ойролцоох Украины агаарын довтолгоог Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем амжилтгүй болгосон гэжээ. 

"ATACMS" пуужин 310 км зайд байгаа байг онох чадвартай. "Таны харж байгаачлан дайсанд ямар ч боломж олгохгүйгээр, байг өндөр нарийвчлалтайгаар төгс онох боломжтой боллоо" гэж Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат хэлжээ. Украинд хэчнээн "ATACMS" пуужин байгаа нь тодорхойгүй байна. 

"Дайны шинэ үе эхэллээ. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Украины хилийн дотор Оросын цэргүүдэд аюулгүй газар гэж байхгүй болсон"  гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж