Палестины анклав дахь эмнэлэгт 500 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

Палестины анклав дахь эмнэлэгт 500 хүн амиа алдав

Палестины анклав дахь эмнэлэгт 500 хүн амиа алдав

Израилийн агаарын довтолгооны улмаас Палестины анклав дахь Аль-Ахли аль-Араби эмнэлэгт 500 орчим хүн амиа алдсан гэж Газын эрх баригчид Мягмар гаригт мэдэгдлээ. Мөргөлдөөн эхэлснээс хойш нэг дор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол нь энэ болов. 

Палестины Эрүүл мэндийн сайд Май Аклайла энэ халдлагад Израилийг буруутгаж байна. Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлэхдээ "Газын зурвас дахь алан хядагчид эмнэлэг рүү дайрсан" гэж мэдэгджээ. 

Палестины Исламын жихад зэвсэгт бүлэглэлийн харвасан пуужингууд эмнэлгийн хажуугаар өнгөрч, байгууламжийн зогсоолыг оносон гэж Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэлэв. Исламын жихадууд энэ дэлбэрэлт өөрсдийнх нь пуужингаас болсон гэдгийг үгүйсгэж байна. Тухайн үед Газын зурвас болон түүний эргэн тойронд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэжээ. 

Жо Байдены Израиль дахь айлчлалаас өмнө ийм олон хүн амь үрэгдсэнийг олон улс буруушааж байна. Тухайлбал, Орос, Арабын нэгдсэн Эмират улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаарджээ. Эмнэлэг халдлагад өртсөн явдлыг үргэлжлүүлэн судалж, мэдээлэл цуглуулахыг Жо Байден үндэсний аюулгүй байдлын багийнханд үүрэг болгосон байна. Болсон явдалтай холбоотойгоор Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Байдентай хийх уулзалтаа цуцалжээ.

Түүнчлэн Израилийн армийн цохилтод 4000 хүн хоргодож байсан сургуулийн байр өртсөн гэж Мягмар гаригт НҮБ мэдээлэв. НҮБ-ын мэдээлснээр цохилтын улмаас зургаан хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж