Үргэлжлэл. Өмнөхийг уншихыг хүсвэл…
…Л.Оюун-Эрдэнэ “Чойжин”-гоо хотын даргад хүчээр тавив. Шүдгүй арслан шиг болохгүйн тулд гялс хотын даргад өөрийн хүнээ өргөмжлөөд Хууль зүй, дотоодын яамыг оронд нь орхив. Хэн нь үлдэж, хэн нь үрэгдэх вэ гэдгийг одоо шийдэхээр хөнжил дотроо хөлөө жийлцэнэ. Монголчуудын тал нь амьдардаг нийслэлийн МАН-ын хороог хэрхэн даргалах вэ гэдгээс их зүйл хамаарна.Түүхийг сөхөөд харвал Монголоо гэсэн болгоноо энэ нам алж, цөлж, зайлуулж, үр удмыг нь ч өөд нь гаргаагүй. Хувьсгалаас эхлээд бүтэц, бүх зүйлээ Оросын большевикуудын заавар, тулгалтаар хийж иржээ. Одоо хэр нь хир халдаадаггүй анхны хоёр нөхрийг Орост явахад нь Богдын илгээсэн захианд “Улаан нам болбоос олон ардад жаргалан үзүүлнэ гэж олныг хуурч, эрх мэдлийг гартаа аваад эцэст нь тариачин, худалдаачин, тайж язгууртнуудыг дээрэмдэж, сүм хийд, шашин орныг сүйтгээд олон түмэн хүнийг алжээ. Хаад ба түүний албат нарын олон зуун жилийн турш байгуулсан бүхнийг дээрэмдэн сөнөөж, энэ хэрээр тэд өөрсдөө баяжин, орос ардыг хоосруулан, өлсгөлөнгөөр үхэхэд хүргэсэн байна..” гэжээ. Харин БХК(б)Н-ын Төв хорооны Улс төрийн товчооны /УТТ/ маш нууцын онцгой зэрэглэл бүхий тэмдэгтэй тусгай хавтаст баримтууд нээлттэй болсоноор тэрхүү захиаг бичүүлэхэд хүргэсэн эзэд илүү тодорхой харагдана. Одоо хэр нь тахин шүтсээр байхуйд будилуу бичигт буртаглах нь илүүц. Гутамшигтай нь 1921 онд гуравдугаар сарын 1-нд биш 1920 оны есдүгээр сарын 16-нд, Монголд бус Эрхүү хотод, МАН биш МАХН нэртэйгээр байгуулж, бид биш тэд бага хурал хийх тогтоолыг гаргасан нь ОК(б)Н-ын төв хорооны Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секцийн тэргүүлэгчид ба Монгол –Төвдийн хэлтсийн хамтарсан хуралдааны 1-р протоколд баримт болон үлджээ. Гэхдээ тухайн үед бага хурал хийгээгүй шалтгаан нь Монголд нөхцөл байдал тэдний хүссэнээр болсонгүй…
Иймэрхүү төслөөр тэд эхнээсээ барьцаа ахиулсан байна. Бас нэгэн төсөлд Оросын зөвшөөрөлгүйгээр зэвсэг хэрэглэх, хүч хэрэглэсэн ажиллагаа явуулахгүй байж, Монголд бослого гаргуулахгүй байх бүхий л арга хэмжээг авна гэсэн баталгаа өгөхийг тулгаж, Бүх нам болон Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа бүлгүүдийн Монголын Товчооны бүрэн эрхт төлөөлөгчдийг сонгож, түүнд нэн онцгой эрхүүд олгохоор тусгажээ. Ингэхдээ янз бүрийн бүрэн эрхт төлөөлөгч томилж Орост илгээх, Монголын бүх нутагт дотоод харилцааны үүр байгуулж, тасралтгүй мэдээлэл солилцох, Зөвлөлт Оросын байгууллагууд өөрийн байнгын төлөөлөгчдийн газрыг байгуулах, нийт Монголын намын амьдралын бүхий л явдлыг мэдээлэх, Монголын засгийн газрын бүх байгууллага, стратегийн чухал газруудад өөрийн мэдээлэгчдийг байршуулах, Монголын төлөөлөгчид Зөвлөлт Орос улсын зөвшөөрөлгүйгээр Орос болон бусад орны нам, үндэстэн, ястантай ямар ч хэлэлцээр хийхгүй байх үүрэг хүлээлгэжээ. Ийнхүү оросууд монголчуудыг өөрсдийн эрхэндээ оруулах нарийн төлөвлөгөөг шат дараатай боловсруулсан байна. Юун Монголыг аврагч, ах нар байх билээ. Хөх монголыг улаан болгох төлөвлөгөөнд үндэстнээ гэсэн үзэл бодолтнуудыг тасчин хаях бодлого анхнаасаа барьсан төдийгүй Коминтерний Алс Дорнодын бүрэн эрхт төлөөлөгч Шумяцкийн Г.В.Чичеринд илгээсэн “Маш нууц” цахилгаан мэдээнд Монголын төлөөлөгчдөд Гадаад хэргийн Ардын комиссариатын өгсөн амлалтыг биелүүлэх эсэхэд хариулт өгөхийг шаардаад “Энэ үүрэг амлалтаа биелүүлэхгүй бол үндсэрхэг үзэлт бүлгүүдийг МАХН-аас холдуулан барон Унгерний тэвэрт хаян өгч, хувьсгалт ажлыг тус намд данслах болно” гэжээ. Эндээс улаан армийн орж ирсэн шалтгаан илүү ойлгомжтой болно.
Октябрийн хувьсгалын экспорт Монголд хэрэгжсэн бөгөөд сөрөн зогссон хэн бүхэн үрэгдэгсдийн эгнээнд шилжсэн бол аялдан дагаж, монголынхоо эсрэг зогссон болгон дарга, сайдаар томилогдож, гэдэс цатгалан байв. Үрэгдэгсэд Монголоос урвагчид бус өмөөрөгчид, улс орныхоо эрх ашгийн төлөө байсныг гэрчлэх олон олон баримтыг ердөө нэг нь Ж.Лхүмбэ хилс хэрэг тулгуулан Орост эрүүдэн шүүлгүүлж байгаад ирэхдээ ДХГ-ын тасгийн дарга Ш.Самданд,
“… Би тийшээ (ЗХУ-д) явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэн мөнийг олоод өгөх байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй. Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Зөвхөн хар амиа бодвол болох л байлаа. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ?. Ганц толгойгоогоороо дүүрье гэж бодлоо…” гэсэн бол Ерөнхий сайд А.Амар шүүгдэж байхдаа хэлсэн “Том гүрэн жижиг улсыг эзэрхийлэхдээ удирдагчдыг нь баривчилдаг нь дандаа тохиолддог явдал. Зөвлөлт Холбоот улс Монголыг тусгаар улс гэж байгаа ч хэрэг дээрээ мөн л ингэж хандаж байдгийн бодит жишээ нь би өөрөө болоод байна…” гэх үгнээс тодорхой харагдана.
Монголын удирдагчдын дунд баруун, зүүнтэн гэх нэршил 1928-аад он хавьцаа гарчээ. “Хөдөөгийнхөн” гэдэгт МАХН дахь зүүний /Оросын талыг/ чиг шугам баримтлагчдыг хэлж байв. Тэд Монгол дахь барууны аюулын тухай ярьж Коминтерны дэмжлэгийг авчээ. МАХН-ын VII их хурлаар /1928 онд хуралдсан/ Коминтерны төлөөлөгчдийн шууд оролцоотойгоор засгийн эрхийг авчээ. Ингээд баруунтнуудаа байхгүй болгохоор шулуудав. Гэвч тэд ч амар заяагаа үзээгүй төдийгүй зарим нь эх орондоо, зарим нь Орост амиа алджээ. 1911 оноос 1990 он хүртэл Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, МАХН-ын даргаар давхардсан тоогоор 33 хүн ажилласнаас 8-аас бусад нь хэлмэгдсэн буюу учир битүүлгээр нас барсан баримт үүнийг гэрчилнэ. Үүнд Оросын гар хөл болж яваад эцэст нь өөрсдөө Орост амь тавьсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ч багтана.
1932 оны 6 дугаар сарын 29-30-нд МАХН-ын Төв хорооны ба Хянан Байцаах Төв Комиссын хамтарсан онц III Бүгд хурал хуралд анх удаа ЗХУ-ын чиг шугамыг, МАХН-ын алдаа дутагдлыг шүүмжилсэн үг хэлсэн болгон алуулжээ. Улмаар даамжирч, Сталины заавраар Х.Чойбалсангийн үед болсон хядлага, Ю.Цэдэнбалын үед өрнөсөн “Сэхээтний төөрөгдөл” болов.
Хэлмэгдүүлэлтийн дараа үлдсэн намын эсрэг зогсох нөхдийг илрүүлэх зорилгоор “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг явуулжээ. Энэ ажил мөн л Зөвлөлтийн заавраар, ялангуяа Хрущевийн даалгавраар болсон эсэхийг бодолцож, баримт судалгаа хийх хэрэгтэй аж. Академич Б.Ширэндэв хэвлэлд өгсөн ярьцлагадаа энэ талаар дурсаж байв. Хэнд ч ойголмжтой нэг тодорхой зүйл нь аль аль нь өөрийн онцлогийг харгалзан, уламжлалыг шинэчлэлтэй хослуулах гэсэн удирдагчдийн эсрэг чиглэжээ. Ингэх тоолонд Монголын эрх ашгийн төлөө үгээ хэлж, үзэл бодолдоо тууштай баримтласан нь үрэгдсэд болсон бол үлдэгсэд нь Оросын талыг дуулгавартай дагагчид байв. Анхнаасаа ийм л байсан, одоо ч тийм л байна. Өнөөдөр Монголын эрх ашиг яриад Хятад ч авна гээгүй байхад хийн хоолойг нутгаараа дамжуулан цэрэг оруулах гарын үсэг хэн зураад явааг бодууштай. Өнөөдрийн МАН-ын удирдлагууд ч өөр хоорондоо “зодолдож” байна. Ингэхдээ тоолондоо Монголын эрх ашиг ярих агаад тэр тоолонд амин хувийн ашиг хонжоо байдаг үй олон баримт бидний өмнө түүх болон үлдсээр байна. Монголд ч хоржоонтой гэмээр хачин зүйлсүүд болсоор… Ардчилсан өнөөгийн нийгэмд ч арванхоёрдугаар сарын 6-нд/Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдөр/ Ю.Цэдэнбалтай холбогдолтой шүүх хурлын тов гарч л байлаа. Өмнөхийн адил 100 жилийн жилийн дараа Монголд суугаа Элчин нь дипломат ёсыг умартан загнах, зандрахын хооронд бурж байгаад явсан. уурамчаар зохиосон түүх шиг хуурамч эх орончдын дүрд МАНАЙ лидерүүд тоглосоор…
Өнөөдөр өв соёлоо хамгаалах нь байтугай устгаж, худалдаж идэгсэд олширчээ. Хуучин хэлээ, бичгээ мэддэг нь бидний дунд цөөрсөөр байна. Оросоос авсан бичигт шилжсэнээр бид дэлхийгээс ямар их олз олж, соён гэгээрсэн талаар хэн хүнгүй л амаа олохгүй магтдаг. Харин хариуд нь ямар их зүйлээ алдсан бэ гэдгийг судалсан, сурагласан нь хэд бол. Оросоос салсан ч бидэнд тулгасан бичиг үсэг, үзэл санаа, үнэт зүйл бат бөх оршиж байна. Үрэгдсэн, үлдсэн зүйлийн талаар товчхондоо ийм. Тоочоод барахгүй жишээ, баримт байсаар атал тоож харах нь ховор. Яг л ийм байдлаар Ардын намынхан ардчилсан хувьсгалаас хойш "алалцсан". Түүхээсээ сургамж авахгүй бол түүний алдааг давтсаар л байх болно. 33 жилийн өмнөхөөс ялгаатай нь энэ намд өөрийн гэсэн үнэт зүйлс, тууштай бодлого түй ч байхгүй. Ганц л хүсэл сонирхол бий, тэр нь эрх мэдэл хүрэн түүний тусламжтайгаар хүслээ гүйцээх…
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Зочин 2023-10-18 66.181.181.92
АЛУУРЧИД ДЭЭРЭМЧИД АМНЫХАА ЗОРГООР ТҮҮХИЙГ. ГУЙВУУЛЖ УЛС ТӨР ХИЙЖ БАЙНА. ТИЙМ ИХ МЭДЭГЧ ЮМ БОЛ. ТҮҮХЧ ЭРЛЭМТЭДТЭЙ ОЛНЫ ӨМНӨ МЭТГЭЛЦ БААСАА ГООЖУУЛНА ДАА. НОТЛОХ ЯМАР БАРИМТ ҮЗҮҮЛЖ ДҮН ШИНЖИЛГЭЭҮ ХИЙХИЙГ ЧИНЬ ХАРЯА. ЗУГТАХ Л БОЛОВУУ.. Халх үндэстэн нь цөөн харагдсан, хэдэн хулигаан толгойлсон луйварчид АН байгуулсныг мартаагүй .шүү. 37 онд зөвхөн МАХН-ын гишүүд, лам нарыг хэлмэгдүүлсэн бол, та нар шиг нэргүй шинэ фашистууд тэр үед байсан бол монголыг дуусгах байлаа.Та нар л зайлах ёстой
Нэргүй 2023-10-18 66.181.161.224
1990 ОНООС ӨМНӨХ МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ХУДЛАА БИЧИЖ ҮЛДЭЭСЭН НЬ..АРД ТҮМНИЙ ТАРХИНЮ ТАХАЛ БОЛЖЭЭ
МАХН ЫГ 1920 ОНЫ 9 САРД ОРОСЫН УЛАН ҮДЭ ХОТНОО ХУРАЛДАЖ БАЙГУУЛСАН БӨГӨӨД 1021 ОНД ХҮЧЭЭР МОНГОЛД ТУЛГАСАН.1924 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙГ ХОЙНО ОРОСТ БОЛОВСРУУЛЖ..АРД НИЙТЭД ТУЛГАСАН ЭСЭРГҮҮЦСЭНИЙГ БУУДАН ХОРООСОН ЮМ.МОНГОЛЫН ТҮҮХИЙГ БАС ХОЙНО БИЧИЖ АРД ТҮМЭНД ХҮЧЭЭР ҮЗҮҮЛСЭН ЮМ..ЭНЭ ГУТАМШИГТ ТҮҮХ БҮТЭЭСЭН МОНГОЛ АРДЫН НАМ ТАРСУГАЙ
Нэргүй 2023-10-18 66.181.161.224
БОГДЫН ЛҮНДЭНД..
ХОЙТ ЗҮГЭЭС ШАР ЦАРАЙТАЙ..ХҮН ДҮРСТЭЙ .АДГУУСАН БАЙДАЛТАЙ .СА СИ.БЯ ЭЭ..НЭРТЭЙ ХҮМҮҮС ИРЖ МОНГОЛЫН ДОТООД ЦОГТ ЭРДЭНИЙГ БУЛААЖ АВНА.
МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ НЭРИЙН ТӨДИЙ БОЛНО ГЭСЭН БАЙДАГ…
ТҮҮХ ШАШИН ХОЁРООС НЬ САЛГАЖ МОНГОЛ ҮНДЭСТЭН МӨХӨХ ИРМЭГТ ОЧИНО ГЭСЭН БАЙНА..
ТЭГВЭЛ ЭРТНИЙ ВЁДИЙН СУДАРТ..
ХОЙТ ЗҮГЭЭС ЧӨТГӨРИЙН СОЁЛ..АР МОНГОЛД НОЁЛЖ 70 ЖИЛ 7 САР БОЛНО
ЭНЭ ХУГАЦААНД..АРД ТҮМЭН НЭР ТӨДИЙ ҮНДЭСТЭН БОЛЖ..ТҮҮХ ШАШИНААСАА САЛНА
ЭНЭ ЧӨТГӨРИЙН СОЁЛЫГ ..
Нэргүй 2023-10-18 66.181.161.224
..АРДЫН НАМЫГ 90 ОНД ОРОС ШИГ БАРУУН ЁВРОП ШИГ ҮНДСЭН ХУУЛИАРАА ХОРИГЛОЖ ДУУСГАХ БАЙСАН ЮМ..ДЭЛХИЙН БҮХ ОРНУУД КОММУНИСТ ГЭДЭГ ҮЗЛЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙСАН ЮМ..АНУ ГЭХЭД Ь КОММУНИСТ НАМТАЙ БАЙВ ОДОО ТЭД ТЭР НАМАА ХААСАН.МАНАЙ МОНГОЛ УЛС ЭНЭ НАМЫН ҮЛДЭГДЭЛҮҮДИЙГ АВЧ ҮЛДСЭНЭЭРЭЭ ГУТАМШИГ БОЛЖ БАЙНА..ХУЛГАЙ ХУДАЛ ОРООГҮЙ САЛБАР…ТОНООГҮЙ БАНК САНХҮҮ .САН ҮЛДСЭНГҮЙ..
ganaa 2023-10-18 202.21.108.29
ene bicheed bgaa n tegeed SUMIYAG ogtsuulj bolohgui gesen aguulga bn uu ? ter odoo idej hanasan bailguidee , ogtsroh b** hel oroh gazart n oruulah yostoi bish uu ?
Нэргүй 2023-10-18 213.87.131.46
Харуулах боломжгүй.
Zuugii 2023-10-18 66.181.160.105
tuhain uyiin oros uls Stalin mongold gai tarisan ch gainaasaa iluu gaviya ni tusgaar togtnol gedeg mash tom zuiliig bidend avch ugsun shuu sahal Stalin hytadiin hagbazaagui bol bid unuudur hytadad buren uustsan baih baisan ni tuuhen unen shuu
Nemuun 2023-10-18 66.181.160.105
ymar ch baisan ardchilagch nertei anarhistuud shig negniigee alj nuguuh ni darga boss boloogui l yumdag erh bish shudarga yos togtooh gej hunii uuriin har 1000 n hulgaich aluurchdiin reketuudtei temtsej baigaa uuniig ard irged bol demjih baigaa demjeed ch 24 ond ylah biz odoo baigaa uls turiin nam nertei buleglel uudiin hajuud bol eh oron add tumnee boddog nam Hulgaichuudaasaa zaigaa barij baigaa nam ene uilsed ni manan mafiin uyiin turiin Alband shurgalsan ideechid ih gai bolj bndaa
Зочин 2023-10-18 66.181.181.92
Сүүлийн 30 жилд бүдүүлэг нь дэндсэн зэрлэг этгээдүүд нийгмийн сэтгэлзүйг бузарлаж, түүхийг зориудаар гуйвуулж, зэрэгцээд улс орны өөдтэй бүхнийг томоос нь эхэлж хулгайлсаар дуусгах шатандаа орлоо. Засгийн эрх авмагц улаанцайм хуваагаад идчих юм. Хамгийн аюултай нь нам байгуулж ардчилагч болж жүжиглэсээр түмнийг залхааж гүйцлээ. Дэлхийн хөгжлөөс олон зуун жилээр хоцорсон харанхуй хятадын дагуул, лам голдуу 400,000 гаруй орныг социализм л өнөөгийн төвшинд хүргэсэн э****з хурлийзууд минь.
Нэргүй 2023-10-18 66.181.161.224
1990 ОНЫ ҮЙЛ ЯВДАЛЫН ДАРАА ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛТ ЭДИЙН ЗАСАГЧ В.ЛЁОНТОВ ГЭДЭГ ХҮН..НОМОНДОО..
ЭНЭ КОММУНИСТ ГЭХ НАМУУДЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ..ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ НАМД ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР Ч БОДЛОГО БАЙХГҮЙ..ЭД УЛС ОРОНДОО МАШ ИХ ГАЙ ГАМШИГ УЧРУУЛНА ГЭСЭН БАЙДАГ..ЯДАХНАА КОММУНИСТ ГЭХ ҮЗЭЛТНҮҮД ТЭР ДЭЛХИЙ ДАХИНД ОРЧУУЛАГДАН ХЭВЛЭГДСЭН..КОММУНИЗМЫН ХАР ОНОЛ..НОМЫГ УНШИХ ХЭРЭГТЭЙ.
АСУУЛТ…ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНӨӨС .
КОММУНИЗМ ФАШИЗМ ХОЁРЫН ТУХАЙ АСУУЛТ АСУУСАН..ИХЭНХ НЬ ФАШИЗ
Нэргүй 2023-10-18 202.179.26.45
Hyatadiiin komunist nam uls orno mugui hugjuulj baina
Нэргүй 2023-10-18 43.242.242.59
Социализм, МАХН-ын мянга хараагаад бас гүжирдээд түүхээс авч хаяж та нар чадахгүй. Ардчилалын далбаан дор хятадын эрлийзүүд, хурлийзүүд болон манай казахууд хүссэн зүйлээ ярьж улс орны тумгаар тогтнолд аюул учруулах болсон. Ардчилалынхан болохоор хоёр хөрштэйгээ муудалцахыг шаарддаг бол казахууд Баян-Өлгийг тусгаар улс болгох санаатай байдаг. Иргэд минь түүнийг ухаарч болгоомжтой байж тэдний хошигруулсан үгэнд хууртахгүй байх нь зөв. Ухаантай байцгаах цаг болжээ.
Нэргүй 2023-10-18 43.242.242.59
Монголчууд хэрэлдэж талцахаараа л сүйрч ирсэн түүхтэй. өөрсдөө хоорондоо эв түнжин маш муу.Түүн дээр нь гадаадынхан болон тэдний гар хөл болсон хүмүүс ажиллаж хагаралдуулдаг. Тамын тогоо монголд л байдаг нь харамсалтай. Ардчилсан хувьсгалыг хятадын эрлийзүүд, хурлийзүүд хийсэн гэж АНУ-ын эрдэмтэд дүгнэдэг. Түүний ачаар бид капиталист нийгэмд шилжиж одоогийн амьдралаар нийгэм минь амьдарч байна. Социализмын үед ажилгүйдэл, гуйланчлал болон бичиг үсэг мэддэгүй хүмүүс байхгүй байсан нь түүхэн үнэн.
Монгол 2023-10-18 192.82.92.204
Үнэний ортой зүйлийг бичиж дээ. Сүүлийн 100 жил ОХУ-н хараа хяналт доор тусгаар улс нэрнээс цаашгүй амьдарч ирлээ дээ. Түүх нь Оросуудын зохиосон түүх байдаг. 70 жил хүчтэй тархиа угаалгасан манай ахмад үеийнхэн үнэн мөнийг мэдэхгүй, мэдэх ч сонирхолгүй хандаж байгаа нь туйлын эх оронч бус үйлдэл юм даа. Элдэв мэдээний доор ОХУ МАН МАХН аа өөрөө ч мэдэлгүй магтаад сууж байдаг хүмүүсийг бодохоор гайхаад баршгүй.
Zochin 2023-10-18 24.15.5.204
Hezee.negen.tsagt.tal.nutagt.ariun.tuuliin.usaar.
umdaalsan.negen.baatar.er.torj.bidnii.ovog.deedes.
bolon.ovoo.emee.aav.eej.nariin.min.oshoog.Oros.
Hytaduudaas.10.huruugaa.aldartal.5.huruugaa.
tamtartal.temtsej.avahal.bolno.zaaval
.
Нэргүй 2023-10-18 43.242.242.59
Хурлийз Л.Нарантөгс чи түүхийг битгий гүтгэж гүжирд. Бид түүхээ та нараас илүү мэднэ. МАХН улс орноо тусгаар тогтнуулж өдий зэрэгт хүргэсэн. Гавьяатай ахмад үеийн ихэнх нь МАХН-ын гишүүн байсан. МАХН-д ёс зүйн өчүүхэн алдаа дутагдалтай хүн гишүүн болж огт чадахгүй. АН-д бол гэмт хэрэгт холбогдсон бүх хүн элсэж хамгаалалтанд ордог, луйварчид бүгд гишүүнээр элсдэг, авилгалч улсын мөнгийг цөлмөх санаа нэгдсэн хүмүүс байдаг. Эзнийхээ үнэнч зарц болоход учир байдаг. Худал гүтгэлэг, тэмцэл бүү бич.
Нэргүй 2023-10-18 103.10.20.218
Нөгөө л нэг соц нийгмийг муулсан хэвээр тэрний оронд соц нийгмээс гараад яаж Монгол улсыг хөгжүүлсэнээ бичээч Монгол улс гуйлгачин болж дууслаа, ядаж л соц нийгмийн үед ёс зүйтэй байж, үйлдвэрүүдтэй, хүмүүс нь ажилтай орлоготой байж
Социалист нийгмийн ёсзүй нь өөрөө 2023-10-18 23.92.142.182
Хүмүний эсрэг пм л даа. Ер нь бүгдээрээ л жигд ядуу байсан болохоор хэндээ атаархах уу? Гэхдээ ббрббр сэтгэдэг, тархиндаа эрх чөлөөтэй нөхдүүдээ бол МАХН-ын Ардын Хянан Шалгах Хороо гэгчээр ёётой нэг бөгсиыг нь ухдаг байсан даа.
зочин 2023-10-18 66.181.182.158
түүх өөрөө бүтдэг ухрааж болдоггүй үйл явц байдаг. Түүхийг судалж сургамж авдаг үнэ цэнэтэй үнэт өв юм. Түүх нэг талаараа үнэн гэдэг зүйлээс хол байдаг баримт юм. Үүнийг ашиглаж үзэл суртлын з****г болгон ашиглаж дахин төөрөлдөж бие биесээ алж хядаж хэлмэгдүүлдэг. Энэ нийгмийн тогтолцооноос хамаарахгүй ашигтай нийгмийн үзэгдэл болгон төрд гардаг юм. Үзэл сурталгүй. үзэл баримтлалгүй улс бусдын хоол болно.
зүгээр л 5 ш ажиллагааг дэмжмээр байна аа. сэтгүүлчээ 2023-10-18 103.57.93.121
хуцоо. 5Ш ажиллагааг сайн дэмж. угаасаа алалцаж байж цэвэршинэ. хулгайтай тэмцэж байхад нь дэмжчихээч. захиалгаа бичээд байлгүй
Цагаан баавгай 2023-10-18 66.181.191.38
Үнэнийг бичжээ. Санал нэг байна. Хуурамч түүхийг засварлахгүй байгаа нь Ардын хувьсгалаас өмнө Монгол улсад юу ч байгаагүй гэж ойлгуулахыг хичээдэг МАН-д ашигтай.
Нэргүй 2023-10-18 103.10.20.218
Тэгээп Манжийн дарлалын үед яг юу байсаныг хэлээч хө
Нэргүй 2023-10-18 59.153.113.195
SEKSDN80955877
иргэн 2023-10-18 192.82.66.11
Reign of terror in Mongolia 1920-1990
yugaa xuigeed 2023-10-18 205.169.128.42
xen gazar nytag; xolildson golgyi yum, – terror bush geb.
Нэргүй 2023-10-18 202.179.21.231
Энэ ёстой солиорсон дормжлол байна. 1990 он хүртэл хятадуудаас айх айдасгүй байсан шүү. Монголчуудын нүдэн дээр хамар доор Хятадууд Өвөр Монголчуудыг хядаж байсан Соёлын хувьсгалыг санахад хангалттай
Оросуудад харин ч хар буруу санах юм байхгүй шүү
Нэргүй 2023-10-18 202.126.89.90
Улаан нам буюу больщевик намынхан /манайд бол одоогийн МАН залгамжилсан/ орос, украин гээд өөрсдийн олон үндэстнийг хэлмэгдүүлсэн. Энэ хэлмэгдүүлэлтийг их үндэстнийг дарах гэсэн улаан террорыг үндэслэгч Троицкий, монголд хэлмэгдүүлэлтийг удирдсан Фриновский нар еврей, грузин Сталин, Берия, Зөвлөлтийн До яамны тусгай хэлтсийг санаачлагч Бокий, Прокофьев нар украинчууд.гээд их ястагаас хариугаа авах гэсэн бага ястангууд. 13 сая оросын ард, сэхээтэн, лам, цэргийн дарга нар хэлмэгдсэн.