VS: Хагас коксон түлш агаарын бохирдол бууруулна, бууруулахгүй

VS: Хагас коксон түлш агаарын бохирдол бууруулна, бууруулахгүй

Улаанбаатар хотоос гаргах бондын санхүүжилтээс 32 тэрбум төгрөг зарцуулан, хагас коксон түлшийг нийслэлийн тодорхой бүсэд туршина гэдгийг Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд буй. Гэвч хагас коксон түлш агаарын бохирдлыг бууруулж чадах уу гэдэг дээр эргэлзээ үүсээд байна. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын байр суурийг онцоллоо.


Х.НЯМБААТАР:

-Би Налайх дүүрэгт байгаа сайжруулсан түлшний үйлдвэр дээр хагас коксыг дөрвөн төрлийн зууханд түлэх процессынг харж, Японы мэргэжлийн хэмжигч багажаар хэмжүүлсэн. Мэргэжлийн байгууллагуудын үзэж байгаагаар зарчмын ялгаа байхгүй гэдэг дүгнэлт өгч байна лээ. Мэргэжлийн байгууллагууд агаарын чанарт төдийлөн өөрчлөлт гарахгүй гэдэг дүгнэлт хийж байхад тийм хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг туршилтад үрэх шаардлагагүй гэж бодож байна.

Нөгөө талаас бид цаашид шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, иргэдийг орон сууц, амины орон сууцанд хамруулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нийслэлийн дахин төлөвлөлтийг эргэж харна.

Түлш ярих биш төчнөөн айлын янданг буулгаж, орон сууц, амины орон сууцтай боллоо гэдэг зүйлийг ярих ёстой. Бид 2009 оноос хойш зуух, дулаалга, яндан, түлш, филтер, шүүлтүүр гээд маш олон зүйлийг шат дараатай ашиглаж үзсэн, шийдэл биш гэдэг нь батлагдсан.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

-Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна.

Тухайлбал дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

з 2023-10-18 202.9.46.37

хийн түлш хэрэглэхэд орох хэрэгтэй. Ямарч нүүрс хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.119.132

Одоогийн "сайжруулсан нүүрс" чинь тэгээд аль нь юм бэ?? Хичнээн хүн угаартаж үхэв?? Чойжилсүрэн "Хурд" ХХК-ийнхаа бүх хөрөнгийг дэнчинд тавиад туршаад үзвэл үзэхгүй юу?!! Хэрэв муу үр дүн гарвал хөрөнгийг чинь хурааж, хохирлыг төлүүүлье??!! Тэгэх үү??

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.88.160

.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.191.25

МАН хэзээ ч утаа бууруулж чадахгүй за чадахгүй. Энэнд баттай итгэ.

Avatar

Нэргүй 2023-10-18 203.119.77.232

Утаанд хэдэн тэрбум нийт зарцуулман бол? Тэрийгээ шууд зогсоогоод, тжсөвлөсөн мөнгөөр нь орон сууц бариулж, тэдэндээ зориулсан дунд оврын дулааны станц баривал аядгийн бол? Ийм хувилбарыг өөр олон хувилбартай нь, тооцоолоод хамгийн үр ашигтай руу нь явмаар байна. Түлш түлнэ түлэхгүй, аймар утаөны зураг харсан бүр шок.

Avatar

Нэргүй 2023-10-18 59.153.113.195

40DESH SEKSY ERTEI XALYYTSTAL80955877SEXSYG

Avatar

Нэргүй 2023-10-18 59.153.113.195

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-18 59.153.113.195

ANYSDN80955877

Avatar

Нүүдэлчид Малчин Монголчуудын ХОТ оо гэж 2023-10-18 203.98.76.4

Аймаг бүрт, Хотын Дүүрэг бүрт ялангуяа Гэрийн Хороололд 100 мегаваттын Нүүрсээр ажилладаг халаалтын зуух бариад бариад явчихвал Нүүдэлчин Монголчуудын Хот Байгуулалтын Түүхэнд ахиц дэвшил гарахсандааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж