Халтирдаг хавтанг халтирдаггүй болгох шийдлийг ойрын хугацаанд хийнэ гэв

Халтирдаг хавтанг халтирдаггүй болгох шийдлийг ойрын хугацаанд хийнэ гэв

Халтирдаг хавтанг халтирдаггүй болгох шийдлийг ойрын хугацаанд хийнэ гэв

Нийслэлчүүд өвлийн улиралд явганаар зорчиход гялгар толио үүссэн зам талбай, халтирдаг хавтантай хэсгүүд хүндрэлтэй байдаг. Хотын ерөнхий менежер М.Баяраа ажлаа авснаасаа хойш тус асуудлыг анхаарч, инженерүүдтэй хамтарч халтирдаг хавтангуудыг халтирдаггүй болгох дээр анхаарч ажиллаж байгаагаа онцолсон. Тэгвэл тэрбээр энэ өвөл ч мөн Улаанбаатарын халтирдаг явган замуудыг халтирдаггүй болгохоор төлөвлөлт хийж, инженерүүдтэй ажиллаж эхэлжээ.

Одоогоор нийт аль бүсүүдэд, хэчнээн км урт хавтангуудыг халтирдаггүй болгох нарийвчилсан судалгаа гараагүй ч иргэдийн олноор зорчдог хэсгүүдэд эхэлж хийх аж.

Цас орсноор зам талбай мөстөж халтиргаа гулгаа үүсч нийслэлчүүд автомашинтай бүү хэл явган зорчиход ч хүндрэлтэй болдог цаг айсуй. Өвөлдөө Улаанбаатарын гудамж, талбай мөсөн каток болдог нь хэвийн үзэгдэл болсон. Учир нь, Улаанбаатарын гудамж талбайг гялгар гантиг хавтангаар хийсэн нь иргэдийг бэртэж гэмтэхэд хүргэдэг. Гялгар толигор замаас болж өдөрт 100 гаруй хүн их бага хэмжээгээр гэмтэн ГССҮТ-д ханддаг статистик бий.

Тухайлбал, өнгөрсөн өвлийн амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн амбулаторийн тасагт дунджаар 700 орчим хүн хандаж тусламж үйлчилгээ авсан байдаг. Эдгээрийн 20 гаруй хувь нь зөвхөн халтиргаанаас болж бэртэж гэмтсэн.

Хэдийгээр иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах ёстой ч нийтийн зам талбайд эзэмшигч байгаа тохиолдолд тухайн зорчих хэсгийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Мөн нийслэлийн холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зорчих зам талбайг аюулгүй болгоход анхаарч ажиллах үүрэгтэй байдаг. Ямартай ч энэ өвөл халтиргаатай зам дээр унаж бэртэж гэмтэх хүний тоо буурах төлөвтэй байгаа нь сайн ч цаашид явган хүний зорчих хэсэгт халтирдаг хавтан байршуулахгүй байхад анхаарах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.161.148

Ардын намынханы ард түмэндээ хийж өгсөн пилтан зам дээр олон хүн халтирч гэмтсэн байдаг.

Avatar

Чанаргүй,зориулалтын бус 2023-10-18 202.9.40.134

Ажил нь чанаргүй ,зориулалтын бус материалаар хийгдсэн гэсэн үг тул хийсэн ААН р нь дахин хийлгэх нь зөв бх

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Даваа 2023-10-18 66.181.185.166

энэ хот дүүргийг хүнээ гэсэн сэтгэлгүй, ашиг завшаан хайсан нөхөд удирдаж байж дээ

Avatar

хүннү 2023-10-18 202.179.24.228

Дэлхийн хамгиын хүйтэн хотууд нэг нь Улаанбаатар хот мөн. Манай мулгуу дарга нар барилгын хананд наадаг өнгөлсөн чулуугаар шат, гишгүүр, явган хүний зам талбай хийсэн. Мөн ч тэнэг хүмүүс дээ. Одоо дахин бөөн зардал болох нь

Avatar

Иргэн 2023-10-18 202.126.88.197

Ийм хүмүүсийг сонгосон бид өөрсдөө буруутай, сонго, уйл гэдэг бил үү?

Avatar

Иргэн 2023-10-18 122.201.19.99

Сүхбаатарын талбайн зарим гялгар хавтанг солиорой

Avatar

Нэргүй 2023-10-18 202.131.245.34

Оройтсон ч гэсэн зөв зам руугаа явж байна. Цаашдаа зөвхөн батлагдсан стадартынхаа дагуу зам, засварын ажлаа хүлээж авч байх хэрэгтэй. Хэрэв стандарт байхгүй бол шинээр батал.

Avatar

Нэргүй 2023-10-18 205.169.128.42

##- ?

Avatar

XTv documenta ystgaj medeegyi ni, kameraa salgax, cypgyyluas buchux 2023-10-18 205.169.128.42

sadaa ; ?

Avatar

bainguin xylgailj galzyy, ychryylsan xoxipoloo JPtxairsagaa ? drxni/ m/ xolboo idt, yrbagchid , yod ni upj bsan - yxamsargyi .? 2023-10-18 205.169.128.42

xynui mashin xylgailj, Passport tsynx, ytas byzartai yndaa yylgaj yntyylj xylgaildag bolloo. storage agyylaxuin kompanui xygatsaa cyngaagyi 4 xooloo, martsan gej, xynui mashunii buchug bapumt, notlox bapumtuig xogryy notisegyi XAYJ Trshlj, 2Security xapyyl l tsalinjuuljf , dampyypyylj, delgyyrt byzr yndaa zarj galzyychyyd gaarlaa.

Avatar

Нэргүй 2023-10-18 205.169.128.42

– OC;

Avatar

аяаяа 2023-10-18 103.111.68.3

ТА НАР ИХ ХОТЫГ ИНЖЕНЩРИЙН АРГААР УДИРДДАГ ГЭДГИЙГ МЭДХҮҮ? МАЛАН МАХАН МАНУУХАЙ МИНЬ1 АНХНААСАА ХАВТАНГАА ҮЙЛДВЭРЛЭХДЭЭ ЮМ УУ ТА НАРЫН ХЭЛДГЭЭР ХУЖААГААС ӨНДӨР ҮНЭЭР ШАХАХДАА ҮҮНИЙГ БОДОЛЦОХ ЁСТОЙ БАЙДГИЙМ. ЧИ ОДОО НЭГ ИДЭХ АРГА ОЛВУУ? МУУ МӨНГӨНИЙ БҮРЭЛБАА ДОН г********н

Avatar

зочин 2023-10-18 202.131.245.69

Явган хүний зам, талбайг гялгар хавтангаар сольж хийсэн компаниуд нь байгаа, байхгүй болсон ч эзэд нь амьд байгаа, тэр явган замыг зөвшөөрч хүлээж авсан төрийн ажилтнууд ч байгаа тул буруутай эздтйг нь тогтоогоод нөхөн төлүүлэх хэрэгтэй. Энэ ажиллагаа удах тул төсвөөс хурдан солиод буруутай хүмүүсээр нөхөн төлүүлэх нь оновчтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж