Халтирдаг хавтанг халтирдаггүй болгох шийдлийг ойрын хугацаанд хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

Халтирдаг хавтанг халтирдаггүй болгох шийдлийг ойрын хугацаанд хийнэ гэв

Халтирдаг хавтанг халтирдаггүй болгох шийдлийг ойрын хугацаанд хийнэ гэв

Нийслэлчүүд өвлийн улиралд явганаар зорчиход гялгар толио үүссэн зам талбай, халтирдаг хавтантай хэсгүүд хүндрэлтэй байдаг. Хотын ерөнхий менежер М.Баяраа ажлаа авснаасаа хойш тус асуудлыг анхаарч, инженерүүдтэй хамтарч халтирдаг хавтангуудыг халтирдаггүй болгох дээр анхаарч ажиллаж байгаагаа онцолсон. Тэгвэл тэрбээр энэ өвөл ч мөн Улаанбаатарын халтирдаг явган замуудыг халтирдаггүй болгохоор төлөвлөлт хийж, инженерүүдтэй ажиллаж эхэлжээ.

Одоогоор нийт аль бүсүүдэд, хэчнээн км урт хавтангуудыг халтирдаггүй болгох нарийвчилсан судалгаа гараагүй ч иргэдийн олноор зорчдог хэсгүүдэд эхэлж хийх аж.

Цас орсноор зам талбай мөстөж халтиргаа гулгаа үүсч нийслэлчүүд автомашинтай бүү хэл явган зорчиход ч хүндрэлтэй болдог цаг айсуй. Өвөлдөө Улаанбаатарын гудамж, талбай мөсөн каток болдог нь хэвийн үзэгдэл болсон. Учир нь, Улаанбаатарын гудамж талбайг гялгар гантиг хавтангаар хийсэн нь иргэдийг бэртэж гэмтэхэд хүргэдэг. Гялгар толигор замаас болж өдөрт 100 гаруй хүн их бага хэмжээгээр гэмтэн ГССҮТ-д ханддаг статистик бий.

Тухайлбал, өнгөрсөн өвлийн амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн амбулаторийн тасагт дунджаар 700 орчим хүн хандаж тусламж үйлчилгээ авсан байдаг. Эдгээрийн 20 гаруй хувь нь зөвхөн халтиргаанаас болж бэртэж гэмтсэн.

Хэдийгээр иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах ёстой ч нийтийн зам талбайд эзэмшигч байгаа тохиолдолд тухайн зорчих хэсгийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Мөн нийслэлийн холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зорчих зам талбайг аюулгүй болгоход анхаарч ажиллах үүрэгтэй байдаг. Ямартай ч энэ өвөл халтиргаатай зам дээр унаж бэртэж гэмтэх хүний тоо буурах төлөвтэй байгаа нь сайн ч цаашид явган хүний зорчих хэсэгт халтирдаг хавтан байршуулахгүй байхад анхаарах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж