“НОМИН Холдинг” группийн Номин сүлжээ дэлгүүр 2018 оноос хойш сар бүр “Билэгт сайн өдрийн урамшуулалт худалдаа” -г зохион байгуулсаар ирсэн билээ. Жилд дунджаар 20-25 удаа, сард 1-3 удаа тохиодог Билэгт сайн өдрүүдэд салбар сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн үнэнч хэрэглэгчдээ гарын бэлгээр урамшуулдаг. Харин өнөөдрийн Дашням, Балжинням давхацсан энэ сайхан өдөр гал голомтоо бадрааж, Монгол улсад гэр бүлээ дансалж, өрхийн тоог нэмж буй бүх хуримлагч хосууд, өрх тус бүрд “НОМИН Холдинг” -ийн зүгээс 500,000 төгрөгийн бэлгийн картыг гардууллаа. Бидний бэлгийг хүлээн авч, аз жаргалаа хуваалцсан нийт хуримлагч хосууд, гэр бүлүүддээ насан туршдаа хамтран жаргаж, өргөө цагаан гэртээ төвшин жаргахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Алтан гадас одонт “НОМИН Холдинг” 2023.10.17