АНУ: Саудын Арабаас дисс, Египетээс лекц сонсов

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

АНУ: Саудын Арабаас дисс, Египетээс лекц сонсов

АНУ: Саудын Арабаас дисс, Египетээс лекц сонсов

Энтони Блинкений өнгөрсөн долоо хоногийн айлчлалаар АНУ-ын дипломат бодлого Ойрхи Дорнодод нүүрэн дундуураа алгадуулав. Америкийн дайны үеийн эрчимтэй дипломат ажиллагаа өдгөө үгүй болсон. Энтони Блинкенийг залгуулаад ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр /2023.10.18/ бүс нутагт айлчилж байгаа ч дипломат харилцааг шинэ түвшинд гаргах эсэх нь тодорхойгүй байна. Жо Байден Йорданд Арабын зарим удирдагчтай уулзахаас гадна эв санааны нэгдлийн илэрхийлэл болгож Израильд айлчилна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бямба гаригт Саудын Арабт айлчлахдаа угсаа залгамжлах ханхүүг хэдэн цагаар хүлээгээд уулзаж чадаагүй. Угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман түүнийг олон цаг хүлээлгэсний эцэст гарч ирээгүйгээр үл барам уулзалтыг маргааш хүртэл хойшлуулжээ.

Түүнчлэн Египетээс лекц сонссоноор Энтони Блинкен үндсэндээ ганзага хоосон буцав. Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиси эзлэн түрэмгийлэлд өртсөн палестинчуудын зовлон зүдгүүрийн талаар Блинкенд түүхэн лекц уншсан байна. Мөн Египет улсад еврейчүүд хэзээ ч хавчлагад өртөж байгаагүй гэжээ.

“Өнгөрсөн ес хоногт болсон үйл явдал маш хэцүү, хэрээс хэтэрсэн байсан нь үнэн. Бид үүнийг хоёрдмол утгагүйгээр буруушааж байна. Гэхдээ энэ нь палестинчуудын 40 жилийн турш хуримтлагдсан уур хилэн, үзэн ядалтын үр дүн гэдгийг бид ойлгох хэрэгтэй” гэж Сиси хэлжээ.

Айлчлалын зорилго нь Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөнд Хамасыг буруутгаж, Израилийг дэмжиж буй тухай мэдэгдэл Арабын удирдагчдаас сонсох байсан. Мөргөлдөөн 1200 гаруй израиль хүний аминд хүрсэн тул бүс нутгийн удирдагчид өөр өөрсдийн байр сууриа олохыг хичээсээр байна.

Блинкений айлчлал төдийлөн амжилттай болоогүй нь бүс нутагт АНУ-ын нөлөө буурч, засгийн газруудын ашиг сонирхол Вашингтоныхоос хол зөрснийг илэрхийлнэ гэж үзэв. АНУ энэ мөргөлдөөнд Израилийг дэмжих нь дипломат харилцааг сайжруулахад тулгарч буй хамгийн том саад тотгор болж магадгүй юм.

"АНУ, Израиль хоёр хандивлагч орнууд болон бусад байгууллагын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст хүргэх төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон" гэдгийг Блинкен хэлсэн. Энэ нь нэг талаасаа АНУ-ын хувьд дипломат ялалт болно.

“Байдены айлчлал АНУ-ын дэмжлэг аль талд байгаа талаар бүс нутгийн удирдагчдад тодорхой мессеж илгээх болно. Энэ нь Арабын зарим ертөнцийг уурлуулах боловч АНУ тууштай байх нь бүс нутгийн хувьд чухал” гэж Вашингтон дахь Ардчилалыг хамгаалах сангийн шинжээч Жонатан Шанзер хэллээ.

Албаныхан болон шинжээчид АНУ-ыг одоохондоо ил тод мэдэгдэл хийх бус хөшигний ард яриа хэлэлцээрээ үргэлжлүүлсэн нь дээр гэж үзэж байна.

Энтони Блинкен Израиль болон Арабын бусад зургаан оронд айлчилсан. Заримд нь хоёр ч удаа айлчилж, бүс нутагт өргөн хүрээтэй дайн үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвшилцөлд хүрсэн аж. “Мөргөлдөөнийг бүс нутагт тархаахгүйн тулд чадах бүхнээ хийх ёстой гэсэн шийдэмгий, нийтлэг үзэл бодлыг бараг бүх түншээсээ сонслоо. Гэм зэмгүй хүмүүсийн амь насыг хамгаалах, тусламж хэрэгтэй байгаа палестинчуудад тусламж үзүүлэх тал дээр бүгд нийтлэг үзэл бодолтой байгаа” гэж Блинкен хэлжээ.

Гэвч гадаадын иргэншилтэй палестинчуудыг Газын зурвасаас гаргахын тулд хилийн боомтыг нээх гэсэн АНУ-ын хүсэлт үр дүнд хүрээгүй. Тодруулбал, Египет улс Газын зурвасаас ирэх палестинчуудыг ямар ч нөхцөлд хүлээж авахаас болгоомжилж байна.

Египетийн зүгээс Израилийг буруутгасан байр суурь илэрхийлсэн. Израилийн бөмбөгдөлт болон бусад үйлдэл нь Газын зурваст гачигдаж буй палестинчуудад хүмүүнлэгийн тусламж илгээхэд саад болж байна гэж Египет үзжээ. Мөн хожим нь палестинчуудыг эргэж ирэхийг Израиль хэзээ ч зөвшөөрөхгүй гэж эмээж байна.

Мөргөлдөөн эхэлсний дараа Израилийн эрх баригчид Газын зурвасын хойд хэсэгт амьдарч буй нэг сая орчим хүнийг 24 цагийн турш нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл гарсан. АНУ болон бусад албан тушаалтан Израилийг анхны мэдэгдлээс нь буцаахын тулд хөшигний ард амжилттай ажилласан гэж үзэж байна.

Ойрхи Дорнодын орнуудаас зөвхөн Арабын нэгдсэн Эмират л Хамасыг илт шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. Харин бусад нь ерөнхийдөө талуудыг тэвчээртэй байхыг уриалсан, төвийг сахисан мэдэгдэл гаргасан.

Үүний зэрэгцээ Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг Арабын тэргүүлэгч орнууд Хамасын гол ивээн тэтгэгч Иранаас ихээхэн болгоомжилж байна. Иран нь Израильтай мөргөлдөж байсан Ливаны хэт даврагч Хезболла бүлэглэлийг дэмждэг.

Блинкений Саудын Араб дахь айлчлалын үеэр “Израильтай дипломат харилцаагаа хэвийн болгох тухай АНУ-ын дэмжлэгтэй яриа хэлэлцээг түр зогсоож байна” гэж мэдэгдлийг Эр-Рияд гаргажээ.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж