Б.Энхбаяр: Согтуу жолоочтой арслангийн аргаар үзнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Согтуу жолоочтой арслангийн аргаар үзнэ

Б.Энхбаяр: Согтуу жолоочтой арслангийн аргаар үзнэ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн хуулиар биш Эрүүгийн хуулиар шийтгэдэг байхаар холбогдох хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлээд буй. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тайлбараар дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болж, мэдээлэл хийснээс ердөө долоо хоногийн дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил эрс буурчээ. Статистик мэдээгээр 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Цагдаагийн байгууллагаас гаргаж буй хоногийн мэдээгээр нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 500 гаруй бүртгэгдэж байсан бол энэ тоо эрс буурчээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хууль батлагдаагүй байгаа ч урьдчилан сэргийлэх зорилгоо аль хэдийнэ гүйцэтгээд эхэлсэн. Цаашдаа ялын бодлого тогтвортой мөрдөгдөөд эхэлбэл хууль өөрөө дадал болж байх ёстой. Таван жилийн хугацаанд тогтвортой үйлчлэх юм бол зөв дадал болно. Жаахан юм уучихаад машин барьдагаа л болих хэрэгтэй.

УИХ-аар анх Тамхины эсрэг хяналтын тухай хуулийг хэлэлцэж байхад хэрэгжих болов уу яах бол. Хуурай хууль гарах юм биш байгаа гэж болгоомжилж байсан.  Одоо иргэд ресторанд тамхи татахаа больсон. Хуучин манан будан дунд хоолоо идээд суудаг байсан.  Одоо ийм үйлдэл гаргавал иргэд цочино. Хууль тогтвортой мөрдөгдөөд эхэлбэл дадал болно, соёл болно. Хууль тогтоогчийн зорилго бол буруу үйлдлийг таслан зогсоох чиглэлд хуулийн хатуу аргаар тэмцэхээс аргагүй. Арслангийн аргаар ч үззэх ёстой, үнэгний аргаар ч үзэх ёстой гэсэн онол байдаг.  Согтуу жолоочтой арслангийн аргаар үзэх ёстой бид” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж