250 хүн Хамасын барьцаанд байна

250 хүн Хамасын барьцаанд байна

250 хүн Хамасын барьцаанд байна

Хамас бүлэглэл Газын зурваст 250 орчим хүнийг барьцаалжээ. Хамасын хэвлэлийн төлөөлөгч Абу Убайда Даваа гаригийн орой мэдэгдэл хийхдээ "Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд дайралт хийснээс хойш 200 хүнийг олзолсон. Мөн 50 орчим хүнийг өөр газар хорьж байгаа" гэв. 

Барьцаалагдсан хүмүүсийн тоо Ням гаригт 126 байсан. Сүүлд нь 155 болж шинэчлэгдээд, Даваа гаригийн өглөөний байдлаар 199 болжээ.

"Барьцаалагдсан хүмүүс хаана байгааг бид олж мэдэхийг хичээж байна. Бид ард түмэндээ аюул учруулах халдлага үйлдэхгүй" гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэллээ. 

Барьцаалагдсан хүмүүсийн дунд нялх хүүхдээс эхлээд 80 настай буурал хүртэл бүх насныхан байгаа аж. Мөн тэдний олонх нь давхар иргэншилтэй. Их Британи улс 10 иргэнээ сураггүй алга болсон гэж мэдэгдсэн ч тэдний зарим нь нас барсан байх магадлалтай. Түүнчлэн АНУ-ын 20 орчим иргэн барьцааны хүмүүс дунд байгаа гэж таамаглажээ. Тел-Авив хотын гудамжинд барьцаалагдсан хүмүүсийн зураг мэдээллийг наасан байна. 

Ийнхүү Газын зурваст олон хүнийг барьцаалсан нь нарийхан нутаг дэвсгэрт халдлага хийх Израилийн төлөвлөгөөг улам хүндрүүлсэн байна. Хамас бүлэглэл Израилийн цохилтын хариуд барьцааны хүмүүсийг устгана гэж анхааруулжээ. 

Эх сурвалж: THE GUARDIANS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-17 202.9.40.47

25-р суваг телевиз болон Элбэгдорж хоёр хэнийх нь талыг дэмжиж байгаа юм болоо. АНУ болон барууны орнууд бол Израйлийг дэмжиж байгаа. 25-р суваг телевизийн эзэн Алтай болон Элбэгдорж хоёр бол АНУ, Барууны орнуудыг нам дэмждэг шүтдэг улсууд. Тэгэхээр Палестиныг буруутгах болов уу.

Avatar

Нэргүй 2023-10-17 101.189.22.137

250 BARITCAALAH N YAH VE… UURSDUU ERTUNCHIIN TOOS MET UDAHGUI ARCHIGDLAASHDEE…DEER N ENGIIN ALESTIN IRGED MASH IH HOHIRLOO…UR DUN N YU YM BE…ZUGEER L IZRAILAASAA TUSLAMJ AVAAD L IRGED N ENH TUNH BSAN BOL ….TOLGOI N TCAG UEE EE HUCHEE MEDERDEGGUI BOL TOM GURNII ZUUSH BOLJIINODOO…IRGEDEEREE MAHAN TATASH HIIGEED L…HAMAS …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж