“Мишээл резиденс” орон сууц нь Монголын барилгын салбар дахь шилдэг компаниудыг нэгтгэн бүтээн байгуулалтаа цогцлоож байна. “Мишээл резиденс” орон сууцанд аюулгүй байдал, тав тухыг хангасан “Sword” брэндийн цахилгаан шатыг хийж гүйцэтгэлээ.
“Sword” брэндийн цахилгаан шат нь жилд 120 000 орчим буюу 3 минутад 1 лифт үйлдвэрлэж борлуулдаг. Ая тух, аюулгүй байдлаараа дэлхийд танигдсан брэнд гэдгээрээ ”Мишээл резиденс”-ийн сонголт болсон юм.
ая тухтай ,амар тайван амьдрах, үл хөдлөх хөрөнгө нь үнэ цэнээ алдахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой.
“Мишээл сити” төсөл нь нийт 127 000мкв талбайд аялал жуулчлал, худалдаа арилжаа, амралт зугаалгын ногоон бүс, эрүүл мэнд, боловсрол, бизнесийн зэрэг 15 дэд төвийг багтаасан цогц төлөвлөлтийг бий болгон “Хот доторх хот” консепцийг бүтээж байна.
Тус төслийн нэг хэсэг болох “Мишээл резиденс” нь Монголд анх удаа Сингапурын жишгээр “Бизнес зэрэглэл”-ийн орон сууц концепцийг хөгжүүлж, архитектурын шинэлэг шийдэл, барилгын чанар, консьерж үйлчилгээгээрээ бусад төслөөс онцгойрч байна.
“Мишээл резиденс” бизнес зэрэглэлийн орон сууц нь харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, гэр цэвэрлэгээ зэрэг 24 цагийн консьерж үйлчилгээ, оршин суугчдын клаб хаус, хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэх өрөө, фитнес, саун, иогийн өрөө зэрэг амьдралд хэрэгцээт үйлчилгээг орон сууц дотроо төвлөрүүлжээ. Мөн “Мишээл Резиденс”-ээс 1 минутын зайд байрлах Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн рүү гүүрэн замаар холбогдож байгаагаараа давуу талтай.
Гэр бүл, хүүхэд, байгальд ээлтэй "Мишээл Резиденс" орон сууц 112м2-186м2 талбай бүхий 3-5 өрөө цөөн үлдсэн байрандаа захиалга авч байна.
Моби: 9999-8849, 9986-5151, 9907-4903
Юнител: 8888-4595, 8802-5558
Холбоотой мэдээ