Д.Чойжамц хамбыг хэн залгамжлах вэ?!

Д.Чойжамц хамбыг хэн залгамжлах вэ?!

Д.Чойжамц хамбыг хэн залгамжлах вэ?!

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүний суудлыг Лхаарамба Д.Жавзандорж залгамжилж, ажил албыг нь үргэлжлүүлнэ гэсэн албан бус мэдээлэл байна.

Монгол багш гэж олноо хүндлэгдсэн Д.Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийдэд, 1993 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлжээ. Тэрбээр 1998 оноос Энэтхэг улсын Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад тасралтгүй суралцаж, 2017 онд шарын шашны гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг нэгдүгээр байраар хамгаалжээ. Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар тэмдэглэгджээ.

Тэрбээр 2019 онд Монголдоо эргэн ирж түмэн олны тусын тулд буян номын үйл явуулдаг байна. Одоо Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд давхар багшилдаг аж.

Түүний шавь нар 2013 онд бурхан шашны "Сумади гирди" төв төрийн бус байгууллагыг байгуулж, багшийнхаа номын их үйлсийг дэлгэрүүлж байгаа аж. Энэ төв нь Монголын бурхны шашны сургаалиудыг орчин цагийн шинжлэх ухаантай харьцуулан суралцаж амьдралдаа ач тусыг нь хүртэх, дээд номыг сонсох, бясалгах арга ухааныг эзэмших боломжийг бүрдүүлж, түгээн дэлгэрүүлэх их үйлсийг зорилгоо болгон ажилладаг байна.

Хамба номун хан  Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан байдаг. Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг  1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж байсан. Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.

Уг тогтоолыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр зарлиг буулган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан байдаг. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Хамба номун хан” гавж, Дэмбэрэлийн Чойжамц ламд “Бат-Оршил” өргөх ёслолыг /2021.8.12/ зохион байгуулж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
106
ХахаХаха
61
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-10-18 43.242.242.65

Hun zalgamjlahguigeer bur ter chigtee zailchuul yasiin gandang ch gsn zailuul haha esvel hotoos nuulge

Avatar

Ахмад 2023-10-18 202.9.40.78

Хэн байсан Монгол цустай , Монголоо гэсэн сэтгэлтэй , Хойч – үе ирээдүйдээ Буяны хишгээсээ хүртээсэн , Хүүхдийн эмнэлэг нэн яаралтай байна , Нийслэлд " Ахмадын ордон- сувилал хэрэгтэй байна Сургууль – Цэцэрлэг хэрэгтэй байна Энэ бүгдийг сэтгэлдээ шингээсэн – гийгүүлсэн " ХАМБА " – л Монголын ард түмэнд хэрэгтэй байна даа !!!

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.168.8

Жавзандорж гэж хүнийг эмээ өвөө нь балай юм шиг лам болгоно гэж зүтгээгүй бол толгой сайтай хэрэгтэй хүн болох байсан юм бналээ

Avatar

Нэргүй 2023-10-18 139.5.217.57

Таны нөр их хөдөлмөрч бурханы үйл хэрэгт мятралгүй зүтгэж Монголын ард түмний төлөө хийсэн буян хишигийг ард би мартахгүй ээ та эрүүл энх байж хойч үеийханд номын их буяныг хүртээж байх болтугай. Та залгамжлагч лам нартаа өмөг түшиг болж сургаалиа хайрлаж байгаарай танд их баярлаж байдаг шүү. даан ч бурханы хэллэг мэдэхгүй юм тандаа дахин, дахин баярлал аа.

Avatar

Өлзий хутаг 2023-10-18 76.154.159.82

Хамба Номун Хан Гавж Чойжамц та өлзий хутаг орших болтугай. та Монголын шашинд үнэлж баршгүй их зүтгэж одоо зөв хүндээ шилжүүлж байна даа.

Avatar

Сүсэгтэн 2023-10-18 59.153.114.121

Чой Хамбадаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Буянд нь даган баясья. Хамба гуайн өлмий нь нь бат оршиг. 🙏🌸🌹🙏🌸🌹🙏🌸🌹

Avatar

Нэргүй 2023-10-18 174.198.130.96

Хамбын бөгсийг долоовол их л амттай байх даа!!! Улс орны хөгжилд өчүүхэнч нэмэргүй шар хувалз. Бас татвар төлөхгүй. Бушбухан далд ороосой!!!

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.117.55

etseg eh ni yhvel bitgii lamaar yavaarai.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.168.8

чи эцэг эхээ үхэхээр нь ламаар явахын тулд насаараа наадуулаа тэжээж өөгшүүлж яваа юмуу

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.185.152

эрдэм ном, сахил санваар гээд бүх талаараа Жавзандорж лхаарамбаас давах хүн байхгүй байхаа. Чой хамба ч залгамжлагчаараа бэлдсэн байх. Чой хамба бол шашин номынхоо чадах болгоноо хийсэн хүн. Энэ ороо бусгаа байгаа нийгэмд алдаа оноо шашны салбарыг ч тойроогүй л байх гэхдээ их зүйл хийсэн хамбатаан

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

= Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.89.16

Энэ мэдээнд инээх шалтгаан алга. Юу бодож инээсэн эможи тавьдаг юм бол? Хамтын орон тоо гарлаа. Би хамба болно хэмээн баярлаж амаа чихэндээ хүртэл дарвайдаг юм байх даа?

Avatar

Нэргүй 2023-10-18 202.9.46.11

ТА ШАШИН , АМЬТНЫ ТУСЫН ТУЛД ИХ ЗҮЙЛИЙГ БҮТЭЭЖ МОНГОЛЫН БУДДЫН ШАШНЫ ХӨГЖИЛД МАШ ИХ ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛСАН ХҮН ШҮҮ , ТА ЭРҮҮЛ ЭНХ УРТ УДААН НАСАЛЖ СҮСЭГТЭН ОЛНОО БАЯСГАЖ ЯВАХ БОЛТУГАЙ …

Avatar

Нэргүй 2023-10-18 223.140.204.188

Zuv hun bna amjilt husiye

Avatar

Нэргүй 2023-10-18 173.239.232.5

Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн.
Зөв хүн байхаа.

Avatar

Зочин 2023-10-18 66.181.185.214

Хятадаар тавина гэж тохиров

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.188.137

Хамбадаа эгүүл энх хамгийн сайн саыхан бүхнийг ерөөе сүсэгтэн олон мин аливаа юманд зов хандаж ухаалаг хандаж сур зарим эргүү тннэг юм бичиж сурсан нөхөд л ард олноор тоглож ионголийг хар бодгоод байна

Avatar

УБ хотын иргэн 2023-10-18 202.21.104.234

Ганданд кассын машин ажиллуулж болно, харин шашны номыг үнэлж, тариф тогтоосон байдлыг хамгийн түрүүнд өөрчилж шинэчлээсэй. Дансаа шилэн болгож, лам болох гэж бгаа хүүхдүүдэд ээлтэй хандаж, хүүхдийн сурч бгаа орчин нөхцлийг тав тухтай болгоосой. Гандангийн эргэн тойронг цэвэр цэмцгэр болгоход анхаарч, баахан хадаг элдэв төрлийн юм хум зардаг худалдааны төвүүдийг эмхэлж цэгцлээсэй. Тэдгээрийн оронд ариун сайхан газар болгон өөрчилж, цэцэрлэгт хүрээлэн болгоосой гэж шинэ хамба ламаас хүсье.

Avatar

зайлаа 2023-10-18 66.181.160.14

буддын шашинтай үсрэнгүй хөгжилтэй улсууд олон байна япон солонгос тайван гэх мэтчилэн тэнд шашин хүнийг итгэл соёл, хүндлэл, ёс суртахуун, хүнлэг ёсонд сургаж байгаа тэр хэрээрээ улс орон нийгэм эрүүл уур бухимдалгүй хөгжингүй байгаа. монгол манж түвдөд дэлгэрсэн энэ гаж урсгал 3 улсад яг юу авчрав бүгд газар нутаг байгалийн баялаг аугаа түүхтэй улсууд байсан нэг нь хятадад уусаж алга болж, нөгөө хятадын нэг хэсэг болж, үлдсэн ганц монгол дорой сул ү****ц арчаагүй өс хонзон баригдсан улс боллоо

Avatar

Нэргүй 2023-10-18 94.30.144.44

еерийгее хичэээ.

Avatar

Chadaltai hun dee 2023-10-18 103.212.119.214

Sumyabazar awarga chadna daa

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.93.34

сумк гарьд гавлан хотын mayor май’ор уу

Avatar

Зочин 2023-10-18 202.55.188.100

ЧОЙЖАМЦ ХАМБА МААНЬ МОНГОЛД 10-Р БОГДОО ТӨРҮҮЛЖ, МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭНД ӨӨРИЙН ХИЙЖ ЧАДАХ ГОЛ ЗҮЙЛЭЭ ХИЙЛЭЭ, ОДОО ДАРААГИЙН ИД ӨСӨЖ ЯВАА ҮЕДЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЬ ХАНГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ Л ДЭЭ, ЗАЙЛУУЛ. ДАРААГИЙН ҮЕЭ Ч ӨӨРИЙН БОЛОМЖИЙН ХИРЭЭР САЙН БЭЛДСЭН ШҮҮ, ТА! ХАМБАТАН ТА ЭРҮҮЛ ЭНХ, АМАР АМГАЛАН, УРТ УДААН НАСЛАХ БОЛТУГАЙ!

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.88.172

Цагаан хоолтон гэгээрсэн.Шашныг орчин цагт тохирсон өөрчлөлт хийж чадах тийм л хүн сонгогдоослй.Ард олныг илүү байгал дэлхийтэйгээ ойртуулсан мухөр сүсгээс ангид явуулдаг.Төр бол хүний биеийг засдаг,Шашин бол сэтгэлийг засдаг зарчмыг барьж ажиллаасай.Хамгийн наад зах нь хцвцаслалт биеэ авч яваа байдлыг засаасай.Миний бодлоор Буддын шашин Бирма болон Тайланд хэлбэрийн бхйвал илүү кохицох юм шиг санагддаг.Өглөгийн эзэн бхйгаөсай

Avatar

Нэргүй 2023-10-18 202.9.46.88

ҮНДСЭН ХУУЛЬД /9-р зүйлийг үз/ ТӨР,, ШАШИНЫ ХАРИЛЦАА ТУСДАА БАЙЖ ИРСЭН БОЛОХООР ТҮҮНД ТӨР ОРОЛЦОДГҮЙ Л ДЭЭ .,,,,,ХАРИН ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУД энэ асуудлыг дотооддоо ШИЙДЭХ .ӨӨРИЙН ЖАЯГ ДҮРЭМТЭЙ Л ДЭЭ .,,,,,ХАРАМСАЛТАЙ НЬ ӨМНӨХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧОЙЖАМЦ ХАМБАД ТӨРИЙН ЗҮГЭЭС АЛБАН ТУШААЛ,,, НОМУУН ХАН ЦОЛ ХАЙРАЛСАН БОЛОХООР Х-Р БОГД ИРГЭНИЙ ХУУЛЬД ЗААСАН ИРГЭНИЙ ЭРХЗҮЙН БҮРЭН ЧАДАМЖТАЙ БОЛСОН ЦАГТ ШИЙДЭХ НЬ ОНОВЧТОЙ БАЙХ ДАА.,,,,,

Avatar

Зочин 2023-10-18 202.55.188.100

МАНАЙХААС БУСАД ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ҮНДСЭН ХУУЛЬД ТӨР ШАШНЫ ХАРИЛЦАА ТУСДАА ГЭЖ ЗААГДААГҮЙ ГЭЖ БОДОЖ БНАУУ? БҮГД Л ТИЙМ ЗААЛТТАЙ. ГЭВЧ ЯМАР Ч УЛС ӨӨРИЙН АРД ТҮМНИЙ ШҮТЭЖ ИРСЭН УЛАМЖЛАЛТ ШАШНАА ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНД ТАВЬДАГ ЮМ ДАА. ЭНЭ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ НЬ, АРД ТҮМНИЙХ НЬ ШҮТЭХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ НЬ ХОЛБООТОЙ ЮМ. х*******н ӨМХИЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ МИНЬ, ОЙЛГОВ УУ? ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2023-10-18 68.146.199.167

Ayataixan burxanlag nudend dulaaxan xun bna. Ix shinechlelt xeregtei dee gandand. Ter ix undur tariftai udur bur tsutgaj bdag mungu xaashaa ordog n sonin shuu!!! Yamarch xyanalt yamarch audit bxgui.

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.88.67

Болждээ Чойжамц гуай эртхэн зайлсан нь өлзийтэй

Avatar

УНШИГЧ 2023-10-18 43.242.242.140

ЗҮС ТӨРХ НЬ ТОГТУУН ХҮН БАЙНА.

Avatar

Болд 2023-10-18 202.9.40.162

Хэн ч яахав

Avatar

Нэргүй 2023-10-18 68.100.57.175

Эхнэртэй хүн үү ?

Avatar

Нэргүй 2023-10-18 192.82.66.43

эхнэргүй

Avatar

Нэргүй 2023-10-18 202.55.188.108

gelen lam

Avatar

Зочин 2023-10-18 139.5.218.165

Mnb тв ийн удирдагад байдаг биздээ .тэр тв нь ногоон автобус шинэ гээд л байсан. Жагсаал болоод байхад нэвтрүүлэхгүй л байсан .

Avatar

Нэргүй 2023-10-18 106.221.200.43

өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн

Avatar

Зочин 2023-10-18 66.181.161.70

Монгол биш Орос багш байвал яадын? Байдлаас үзвэл бас л нэг авилгачин маягийн хувраг шив. Төв Гандан хувилгаанаар дутаагүй. Энд сүсэгтэн олны хэргийг хууль эрх зүйн үндэслэлтэйгээр шийдэж чадах толгой л хэрэгтэй байна. Мэдээж хулгай, авилгаас хол нэгэн байвал сайн. Заавал хувилгаан, элдэв цол хэргэмтэй, дүвчин этгээд байх албагүй.

Avatar

Зочин 2023-10-18 66.181.161.70

Жасын хөрөнгөнд тайлан гаргаж, аудит хийлгэн түүнийгээ ил тод зарладаг. Шашны бүх хэргийг хууль зүйд тохируулан удирдан явуулдаг. Өөртөө шагнал, урамшуулал, элдэв цол хэргэм шагнаж, бат оршил өргөөд байдаггүй. Ядахдаа л сар бүр хэдэн хувраг баньд нарынхаа бөгсөнд үзлэг хийлгэн "эвдэгдээгүй" байгаа эсэхийг магадлачихдаг. Жалга дов бараадан, тэнд эндээс хутагт хувилгаан тодруулах уралдаанд оролцдоггүй. Ийм л Оросжуу баримжаатай тэргүүн хэрэгтэй байна.

Avatar

🌜🌘 2023-10-18 103.57.93.34

больчикээч. орос цаана чинь 10с16нд гаргасан шинэ мөнгөн дэвсгэртдээ христын сүмийн загалмайг авч халсан сартай сүмийн зураг хэвлэж тараасан байна🌜. жү заавартай ислам баримжаа. тайлбараа дэлгэрэнгүй хэлчикээч. өчидр да ламын ширээнд л гэцгээгээд. ширээнд ууц. бүгдээрээ битүүрцгээхгээд байгамуу. 🌑

Avatar

ti ger stamp 2023-10-18 103.57.93.34

арслант ширээ. яг л ширээ байдгийм. барслан бартай. үргэлж өлөн таван баранд биеэ өгнө. хаана хаашаа очино гэсэн үг үү. барын арьсан шамтав 🐅

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.179.183

мал

Avatar

Нэргүй 2023-10-18 202.55.188.108

hamaaagvi demiirch bolohgvi

Avatar

Нэргүй 2023-10-18 174.198.130.96

Зайлаа зайл.Монголд альч шашныг шүтээд хөгжил ирэхгүй.Харин шинжлэх ухаан . Инженерчлэл нэн чухал даа

Avatar

Нэргүй 2023-10-18 203.98.76.4

Хамаг Амьтан Амгалан Жаргалантай байх болтугай !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж