Дээд боловсролыг бизнес болгосон улстөрчид

Дээд боловсролыг бизнес болгосон улстөрчид

Дээд боловсролыг бизнес болгосон улстөрчид

Боловсролын сайд Л.Энх-Амгалан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудыг анх удаа уралдуулан эрэмбэлж, чансаагаар нь жагсааснаа танилцуулсан. Таамаглаж байсанчлан улсын чанартай их сургуулиуд ялгарч эхний 7 байрыг эзэлсэн бол хувийн сургуулиуд удаалав. Тэгтэл дандаа улстөрчдийн оролцоотой сургуулиуд хувийн хэвшлээ тэргүүлсэн нь анхаарал татна. УИХ, Засгийн газрын гишүүн асан, одоогийн “Хөшигийн хөндий” төслийн дарга Д.Оюунхоролын “Отгонтэнгэр” хувийн сургуулиудын чансааг тэргүүлж, 8 дугаарт эрэмбэлэгдсэн. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн “Эм зүйн шинжлэх ухааны их сургууль” түүний араас 9 дүгээр байранд орж, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө, чансаагаа харуулав.

Тэгвэл энэ удаагийн чансаа тогтоох уралдаанд улстөрчдийн оролцоотой хуулийн сургуулиуд мөн л дээгүүр байр эзэлсэн байна.

Хотын даргын ахлах зөвлөх асан, одоогийн Хууль зүйн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн “Сити” их сургууль 11 дүгээрт, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцангийн “Шихихутуг” 37 дугаарт эрэмбэлэгдэв. Түүнчлэн Цахим хөгжлийн сайд Н.Учралын “Их засаг олон улсын их сургууль” 18 дугаарт, мөн түүний мэдлийн “Рояал олон улсын их сургууль” 24 дүгээрт жагслаа. Дээд боловсролоор бизнес хийдэг улстөрчдийн хамаарал бүхий сургуулиудын жагсаалтын сүүлийг Монгол Улсын олимпийн сайд Б.Бат-Эрдэнийн “Аварга” дээд сургууль мушгисан байна.

Уг нь Боловсролын яамнаас их, дээд  сургуулиудын чансааг энэ хичээлийн жил эхлэхээс өмнө наймдугаар сарын эхэнд зарлах товтой байсан. Ийнхүү хичээлийн шинэ жилээс өмнө зарлах тов гаргасан нь шинээр их, дээд сургуульд элсэж байгаа оюутнуудыг мэргэжил, сургуулиа зөв сонгоход тулалцаа үзүүлэх зорилго агуулж байлаа. Гэвч гаднын нөлөө орсон уу, яасан? Шинэ элсэгчид сургуулиа сонгоод, жигдэрсний дараа зарласан нь хардлага дагуулаад байна. Учир нь хувийн хэвшилдээ томд ордог сургуулиудын эзэд дандаа улстөрчид байгааг хардах үндэслэлтэй. Тэд аль болох олон оюутан элсүүлж, бизнесээ тэлэхийг эрмэлздэг. Тэгэхээр энэ удаагийн жагсаалтад чадал нь байгаа учраас эрэмбэ дээгүүр жагссан байх магадлал өндөр. Яагаад гэвэл, шилдэг сургуулиудын жагсаалтыг дарж байгаад танилцуулсан Боловсролын сайд Л.Энх-Амгалантай нэг танхимд суудаг хоёр ч сайд сургуулийн бизнестэй байна. Түүний чансаа эрэмбэ дээгүүр гарсан дийлэнх сургуулиуд нь түүнтэй нэг намын нөхөд байна. Тэгээд ч боловсрол, эрүүл мэндийн салбараар бизнес хийнэ гэдэг төр дэх дэмжлэггүйгээр бүтдэг зүйл биш.

Д.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 202.131.251.130

Зөв ярьж болдоггүй юм у отгонтэнэр шхихутаг аварга их засаг сургууль ямар ч байсан салбартаа л сайн сургуулиуд ш дээ хэнээс ч асуусан муу гэж хэлэхгүй тухайн бичиж байгаа зүйлээ сайн мэддэг байж бичмээр юм тэгтэл үнэхээр худлаа хоосон дипдом өгдөг хувийн их сургуулиууд ч байгаа яагаад мэдэхгүй юмаа худлаа хардаж сэрдэж таагүй уур амьсгал нэмээд байдаг сэтгүүлчийн дипломтой нөхдүүд анхаармаар байна энэ сэтгүүлч болох гэж байгаа нөхдүүдийг сайн жигшмээр л юм байна

Avatar

Зочин. 2023-10-17 66.181.185.171

Энэ эхний 10 сургуулийн удирдлагууд сайдтайгаа хамт ДХИС-иар нэг ороод үзээсэй. Зүүн өмнөд азийн цагдаагийн сургуулийн эхний гуравт, дэлхийн түвшинд 10 дугаарт явж байгаа сургуульд энэ эрэмбэ хэнд хмаатай юм.

Avatar

Шинжээч 2023-10-17 139.5.218.97

БШУЯ луйварчдын үүр болжээ. Энэ эрэмбэ, чансааг наймааны мөнгөний хүч, улс төрийн нөлөөллийн хэмжээгээр тогтоосон нь ил тодорхой байна. Өөрөөр хэлбэл "САНХҮҮ, УЛС ТӨРИЙН ДОПИНГ"-той луйварчдын сургуульд дээгүүр эрэмбэтэй нэр зүүлгэсэн бна. ГУТАМШИГТАЙ!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-17 202.5.202.130

Их засаг яавч 18-д орох сургууль биш, 45-50 багцаа орвол их юм. Сити, Отгонтэнгэр ингэж урдуур орсонд гайхаад барахгүй нь.

Avatar

Зочин 2023-10-17 124.158.119.35

Энэ олон чанаргүй их дээд сургуулиудаа багасгамаар байна. Арай дэндүү юмаа

Avatar

aби 2023-10-17 70.93.178.224

Их засаг сургуулийг Hямочир бгуулж бхөд учрал гишүүн жаахаан хүүхэд бсан бхаа

Avatar

Oyutan 2023-10-17 59.153.112.11

sain surguuliud bna

Avatar

Зочин 2023-10-17 139.5.218.66

Аварга дээд сургууль гэж ёстой Бат-Эрдэнэтэйгээ таарсан хогийн юм байх, бөхчингүүд боловсролоор, тэгээд бүр дээд боловсролоор яах вэ дээ, ямар бяр нэмэх биш, кк

Avatar

Иргэн 2023-10-17 202.126.89.10

их дээд сургууль бизнес гэхээсээ илүүирээдүйд чиглэсэн оюуны хөрөнгө оруулт шүүМөн үүсгэн байгуулагчаас илүү сургуулийн удирдлагын менежмент багш хамт олны чадамж чадвар нь байр эзлэхэд зонхилох нөлөөтэй
Нэрнээсээ эхлээд туйлшрал байна шүү

Avatar

Нэргүй 2023-10-17 202.9.40.47

Их засаг сургууль чинь Учралынх биш харин түүний аавынх юм.хүүд нь нялзаагаад яана вэ. Э сэргүүний хүүхэд эсэргүү байх албагүй

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.112.218

Их засаг хамааралтай хуулиар бол . Миний таньдаг нэг хүн АТГ ажилдаг их засаг төгссөн нэг байцаагч мэдүүлэг авсан бичиг үсгийн боловсрол байхгүй бичсэн юм ийг засаж өгөөд гарч ирлээ гэсэндээ

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-17 202.9.40.59

боловсролгүй багш нэртэй хүмүүсээр юу заалгах уу? их засаг, отгонтэнгэр ч гэх шиг хог хог

Avatar

Нэргүй 2023-10-17 202.126.90.9

Нөлөөтөө байсан бол хаа бсан 37оод жагсахуу? Энэ Шархуу гэж угаасаа худлаа сэтгүүлчийн нэр зүүсэн ямар ч логик байхгүй, дэбил нөхөр байдаг юм. Аягүй бол МҮИС төгсөөд хуурамч дипломтоо биз

Avatar

Нэргүй 2023-10-17 103.212.116.99

“Эм зүйн шинжлэх ухааны их сургууль” чинь Эрдэнэчимэгтэй ямар ч хамаагүй. Ингэж худлаа мэдэмхийрч болохгүй шүү

Avatar

ermeg 2023-10-17 216.38.195.74

nuluund#;

Avatar

Нэргүй 2023-10-17 216.38.195.74

-top+ yadyy ailuinak; + gyilagchni +galzyy-

Avatar

Хэн байх нь чухал биш 2023-10-17 103.57.95.44

манай хамаатны муу сурдаг дүү Их засагт магистр хамгаалсан хичээл хийнэ гэж мэддэггүй хүн.тэгэхээр Учралын сургуулиуд бол зүгээр бизнес

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.112.218

Бас л МАНгасууд хүүхдийг ашиглаж мөнгө хийдэг юм байна. МАНгаруудад хулгай хийдэггүй салбар гэж байхгүй боллоо шүү

Avatar

зочин 2023-10-17 202.126.90.42

Бусдыг гүжирдэж гүтгэх,дайрч доромжлох,нэр төрийг нь гутаахаас эхлээд хамаг муу муухай авирыг ардчилагч гэх этгээдүүд л гаргадаг.. Барууны хамаг муу муухай бүхнийг монголд цэцэглүүлсэн, ямар ч ёс зүйгүй.,төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч бусармаг зүйл хийхээс буцахгүй этгээдүүд.Их сургууль байгуулж ажиллуулах нь УИХ-ын гишүүдийн хувьд хууль бус хэрэг үү. Яагаад зөвхөн МАН-ын гишүүдээс нэр цохож,зургийг нь тавив .Бусдыг гүтгэж нэр төрд нь халдаж,өөрийн арчаагүйг л харуулж байна.

Avatar

Нэргүй 2023-10-17 216.38.195.74

knin;

Avatar

yr dyn galzyy opontoi cyyji aimshigt @_ +; 2023-10-17 216.38.195.74

yil yabdluin xyreend, CJ xolison #

Avatar

Нэргүй 2023-10-17 216.38.195.74

Onokbol yabtsaas;

Avatar

Нэргүй 2023-10-17 216.38.195.74

– 1 ;

Avatar

Нэргүй 2023-10-17 216.38.195.74

-1 ; ?

Avatar

Зочин 2023-10-17 66.181.179.174

Дээгуур эрэмбэлэгдсэн сургуульд. Элссэн оюутанд. Улсаас зээл огно гэж ярьсан ятэр маш буруу язээлийг сургууль харж биш сурах чадвартай эсвэл туслах естой оюутанд огдог юм Яамны. Бодлого буруу байна

Avatar

Боловсрол уг нь төрийн цөм бодлого биш юм уу? 2023-10-17 202.21.104.2

Боловсролын. бизнесийн ашиг сонирхол эдийн засаг, нийгмийн гажуудлыг өдөөж байгаа бус уу. Дипломтой асмангуудыг үйлдвэрлэдэг. Хотод 4-5 жил сурч дипломшуу юм өвөртөлсөн нөхөр хотод л үлдэнэ. Хөдөө эзгүйрч МАА сүйрч, хүн амын бодлого алдагдсан. Нарийн мэргэжлийн ажилчин анги байхгүй. Түгжрэл, утаа аймаар..хотдоо багталцахгүй. .Ядаж час хийсэн инженерийн сургууль байгуулчдаг бол яахав гэхсэн. Хуульч, ОУ харилцаа, менежмент.. г.м. хэнд хэрэгтэй ийн??

Avatar

ИРГЭН 2023-10-17 192.82.66.11

МАШ ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж