Дээд боловсролыг бизнес болгосон улстөрчид

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

Дээд боловсролыг бизнес болгосон улстөрчид

Дээд боловсролыг бизнес болгосон улстөрчид

Боловсролын сайд Л.Энх-Амгалан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудыг анх удаа уралдуулан эрэмбэлж, чансаагаар нь жагсааснаа танилцуулсан. Таамаглаж байсанчлан улсын чанартай их сургуулиуд ялгарч эхний 7 байрыг эзэлсэн бол хувийн сургуулиуд удаалав. Тэгтэл дандаа улстөрчдийн оролцоотой сургуулиуд хувийн хэвшлээ тэргүүлсэн нь анхаарал татна. УИХ, Засгийн газрын гишүүн асан, одоогийн “Хөшигийн хөндий” төслийн дарга Д.Оюунхоролын “Отгонтэнгэр” хувийн сургуулиудын чансааг тэргүүлж, 8 дугаарт эрэмбэлэгдсэн. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн “Эм зүйн шинжлэх ухааны их сургууль” түүний араас 9 дүгээр байранд орж, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө, чансаагаа харуулав.

Тэгвэл энэ удаагийн чансаа тогтоох уралдаанд улстөрчдийн оролцоотой хуулийн сургуулиуд мөн л дээгүүр байр эзэлсэн байна.

Хотын даргын ахлах зөвлөх асан, одоогийн Хууль зүйн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн “Сити” их сургууль 11 дүгээрт, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцангийн “Шихихутуг” 37 дугаарт эрэмбэлэгдэв. Түүнчлэн Цахим хөгжлийн сайд Н.Учралын “Их засаг олон улсын их сургууль” 18 дугаарт, мөн түүний мэдлийн “Рояал олон улсын их сургууль” 24 дүгээрт жагслаа. Дээд боловсролоор бизнес хийдэг улстөрчдийн хамаарал бүхий сургуулиудын жагсаалтын сүүлийг Монгол Улсын олимпийн сайд Б.Бат-Эрдэнийн “Аварга” дээд сургууль мушгисан байна.

Уг нь Боловсролын яамнаас их, дээд  сургуулиудын чансааг энэ хичээлийн жил эхлэхээс өмнө наймдугаар сарын эхэнд зарлах товтой байсан. Ийнхүү хичээлийн шинэ жилээс өмнө зарлах тов гаргасан нь шинээр их, дээд сургуульд элсэж байгаа оюутнуудыг мэргэжил, сургуулиа зөв сонгоход тулалцаа үзүүлэх зорилго агуулж байлаа. Гэвч гаднын нөлөө орсон уу, яасан? Шинэ элсэгчид сургуулиа сонгоод, жигдэрсний дараа зарласан нь хардлага дагуулаад байна. Учир нь хувийн хэвшилдээ томд ордог сургуулиудын эзэд дандаа улстөрчид байгааг хардах үндэслэлтэй. Тэд аль болох олон оюутан элсүүлж, бизнесээ тэлэхийг эрмэлздэг. Тэгэхээр энэ удаагийн жагсаалтад чадал нь байгаа учраас эрэмбэ дээгүүр жагссан байх магадлал өндөр. Яагаад гэвэл, шилдэг сургуулиудын жагсаалтыг дарж байгаад танилцуулсан Боловсролын сайд Л.Энх-Амгалантай нэг танхимд суудаг хоёр ч сайд сургуулийн бизнестэй байна. Түүний чансаа эрэмбэ дээгүүр гарсан дийлэнх сургуулиуд нь түүнтэй нэг намын нөхөд байна. Тэгээд ч боловсрол, эрүүл мэндийн салбараар бизнес хийнэ гэдэг төр дэх дэмжлэггүйгээр бүтдэг зүйл биш.

Д.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж