АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн амралтын өдрүүдээр Ойрхи Дорнодод айлчилж, Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотой Вашингтоны байр суурийг илэрхийлсэн.
Эр-Рияд дахь айлчлалын үеэр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү түүнийг хэдэн цаг хүлээлгэжээ. Олон цаг хүлээлгэсэний эцэст ханхүү гарч ирээгүйгээр үл барам уулзалтыг маргааш хүртэл хойшлуулсан байна. Угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман, Энтони Блинкен нар Бямба гаригийн орой уулзах товтой байсан.
Блинкений айлчлалын гол зорилго нь Хамасын халдлагыг буруушааж, мөргөлдөөний улмаас үүссэн эмх замбараагүй байдлыг намжаахыг удирдагчдад ятгах явдал байв. Гэвч ийнхүү Блинкенийг Саудын Араб хөндий хүйтэн хүлээж авсан гэж "Insider" агентлаг мэдээллээ. Учир нь Саудын Араб нь Газын зурвас дахь мөргөлдөөнд АНУ-аас өөр байр суурьтай байна.
Бүс нутаг дахь АНУ-ын өөр нэг холбоотон бол Египет. Блинкен Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиситэй нийтлэг үзэл баримтлалд хүрэхийг хичээсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй аж.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ