Монголбанкнаас өнөөдөр /2023.10.17/ мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцууллаа.
Өнгөрсөн 2022 оны зургадугаар сард инфляци хамгийн өндөр түвшинд буюу 16.9 хувьд хүрсэн. Нийт 300 орчим бараа бүтээгдэхүүн найман хувиас дээш үнийн өсөлттэй байсан. Энэ өсөлт 2023 оны наймдугаар сарын байдлаар 200 орчим болж, буурсан. Үнийн өсөлт 2022 онд өргөн цар хүрээтэй байсан бол энэ онд алгуур буурсан байна. Цаашдаа инфляци буурах хандлага үргэлжилнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.
Монголбанкнаас хэрэгжүүлдэг мөнгөний бодлого ямар нэгэн байдлаар нийлүүлэлтийн шалтгаантай инфляцитэй тэмцэх хэрэгсэл байхгүй. Дандаа эрэлтийн шалтгаантай инфляцитай тэмцэх бодлогын хэрэгслүүдтэй байдаг учраас бодлогын шийдвэр гаргахдаа инфляцийг ялгаж хардаг. Эрэлтийн шалтгаант инфляцид хариу үзүүлэх нь зүйн хэрэг. Өнгөрсөн 2022 онд 17 хувьд өсөхөд нийлүүлэлтийн шалтгаан буюу шатахууны үнэ, хил гаальтай холбоотой байсан. Тиймээс Монголбанкнаас бодлогыг хүүгээ өсгөсөн. Иргэд аж ахуйн нэгжүүдийн дунд инфляци өсөөд ирэхээр хүлээлт нь өөрчлөгддөг. Дунд хугацаан дахь хүлээлтээ барихын тулд хариу үйлдэл үзүүлсэн учраас Монголбанкнаас бодлогын хариу үйлдэл үзүүлсэн гэдгийг албаныхан мэдээллээ.
Инфляци 2024 оны эхний хагаст бодлогын зорилтот түвшний дээд тал руу орж ирэх төлөвтэй байна.
Эдийн засаг 2023 оны эхний хагаст 6.4 хувиар өссөн. Шалтгаан нь уул уурхайн салбарын өсөлт байсан байна. Уул уурхайн бус салбарынхан эдийн засгийг 2021, 2022 онд тэтгэж байсан. Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн нэг жилд огцом өссөн. Нүүрсний экспорт ийм өндөр байх тохиолдолд 2023 онд эдийн засаг 5-6 хувьд хүрэх төсөөлөлтэй байна. Ирэх оны хувьд уул уурхайн өсөлт 10 хувь руу бууж, механик өсөлт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрнэ гэж төсөөлж байгааг танилцуулсан юм.
Төв банкны эцсийн зорилт бол үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах. Энэ тодорхойлолтыг хоёр салаа утгаар тайлбарлаж болдог. Дотоод үнийн тогтвортой байдал гэж тайлбарлаж болно. Гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдал гэж болно. Хэдийгээр бидний зорилт боловч олон нийт, улстөрчдийн зүгээс ханш өсөхөөр төгрөгийн тогтвортой байдлыг хангах ёстой гэдэг дарамт ирүүлдэг. Төв банкны бие даасан байдалд нөлөөлдөг учраас хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Бодлогын хороо ирээдүйн инфляцийн төсөөлөл, зорилттой уялдуулдаг. Тэгэхээр ирээдүйд мөнгөний бодлогын төсөөлөл эдийн засгийн төсөөлөл дээр суурилж, бодлогын шинэчлэлийг хийдэг байгаа. Энэ системийг 10 жилийн турш хөгжүүлж байна.
Холбоотой мэдээ